“НУЛИМС” ӨГҮҮЛЛЭГ

Дамбий сум орж эмчид биеэ vзvvлээд буцаж явлаа. Тархи толгой манарч нvд бvрэлзсэн халуун наран дор суунаглах ганы улаан униарыг харах бvр өлөн хуурай тоос хоолойд арган, аманд шорвог давс амтагдах шиг болно.
Наршиж цангахын цагт дөрөөн дээрээ босч сэтгэлийн vзvvр сэрвэлзvvлэн сайхан дуу аялан давхимаар санагдавч, архаг хууч евчинд баригдсан хижээл эр, эцсэн хєгшин морь хоёр хэдийнхэн хол харайхсан билээ. Гэр хvртэл өдрийн газар тул нарны голтойд Ар говийг туулахсан гэж яаравч улдаж сульдсан морь урагш алхах урам зориг мохсон бололтой. Хөл дороосоо шувуу дэрхийн ниссэн ч vргэж цочих нь vгvй. Нас залуу, бие эрvvл цагт Дамбий гал, тvймэр гарсан мэт мотоциклынхоо мотоорыг ээртэл давхидаг байж. Одоо юундаа тэгтлээ яарч аминаасаа уйдсан юм шиг бут сондуул дээгvvр харайлган довтолгож явсан юм бол.Эдvгээ тийнхvv тэргэнийхээ дуу сонсохгvй болтол давхиж гэмээн салхинд нь хатгаа тусч vхэх биз. Малын эмч хvн хавар мал төллөхөөс эхлэн намрын хээлтvvлэг хvртэл гэрийн бараа тоотойхон харна. Чухам л дээлийнхээ єнгийг онгож гандтал хэдэн багийн нутаг хэсч айлын аргал, ус зөөхөөс бусдыг гvйцээж баймаажин зуны дунд сарын шувтаргаар мал угаалгын их ажлын ард нэг гарах.

Дамбий малыг мал биш, яг л хvн шиг хайрлаж, бvсээ тайлах завгvй зvтгэдэг байж. Энгэр цоолоогуй болохоос биш хэнбугайн ч өөдөөс эгцлэн харахад нvvр халахааргvй нэртэй эмч явлаа. Гэтэл улсын албыг залгуулахсан гэхдээ бисэ огоорон, захын эм тангаар аргацаан явсан архаг хууч євчин газар авч сvvлийн хэдэн жил ор дэр манасан гэрийн хvн болов. Ядахдаа оройтож гэрлэснийг хэлэх vv, тавын таван хэнз хvvхэдтэй. Гээд өөрөөсөө олон дvv залуу авгай авсаныхаа зовлонг vзсэнгvй. Эхнэр нь залуу бvсгvйн халуун хайраар нөхөртөө хэдэн хvvхдээсээ дутуугүй эрхэлдэг томоогvй хонгор ааштай ч гэсэн Дамбийг нялх хvvхэд адил бөөцийлөн асардаг ховорхон хvvхэн юмсанжээ. Энэ улаан ганы дундуур бисэ тааруухан байхад сум заавал явах гэж зvтгээд яах юм бэ. Эмч биеийг чинь vзээд нөгөө л улиг болсон хэлдэг vгээ хэлж өгдөг эмээ єгнє биз. Ядаж замд чинь айл, мал байхгvй. Отор нvvдэл, нуур ногоо хєєгєєд тал тал тийшээгээ нvvгээд явцгаачйхсан. Эзгvй хээр бие чинь гэнэт муудаж хєл, гар чинь хэрж татвал яана гэж эхнэрээ хориглосоор байхад Дамбий “нэгдлийн даргатай уулзах амь, албаны ажил байна, бас тамхи шvдэнз ч дуусах нь” гэж энэ тэр ялих шалихгvй юмханаар шалтаглан байж сум руу явжээ. Vнэндээ нэгдлийн дарга нартай уулзах яриа хєєрєє тvvнд нэгээхэн ч байсангvй. Дамбийг эрvvл саруул байхад сумын хvний их эмчээс дээгvvр шахам єргємжлєн наана цаана гэлцэн аливаа их бага ажил дээр амыг нь хардаг байсан шадар дарга нар эдvгээ тvvнийг бараг мартжээ. “Хvн яах вэ, улсын тєлєвлєгєє тасрах биш, ганцхан мал “..Мал хорогдвол энэ сум нэгдэл, чи бидний нэр хєєрхий болно” гэж шууд улаан, цагаан хэлэхгvй хэрнээ юухан дээр боловч битvvхэн байн байн сануулдаг байсан тэр хvмvvст Дамбий гомдсонгvй.

Ор дэр малласан гэрийн хvнийг тэд мартахгvй гээд яах билээ. Ямар тийм их vгvйлэгдэж хvндлvvлэхээр алдар гавьяатай хvн биш. Группт ороод гурван жилийн нvvр vзэхэд нэгдлийн дарга нараас Дамбийн биеийг асууж орж ирсэн хvн хуруу дармаар ховорхон. Євчтэй хvн єєнтєгч гомдомтгой байдаг болоод ч тэр юмсан уу тахал томуу гарсан юм шиг л хаяагаар тоос татуулан давхин єнгєрнє. Гэрээс гарахгvй, унь ширтэн бисэ чагнаж хэвтсээр байгаад би гэдэг хvн уяаны нохой адил бухимдуу болсон юм байлгvй гэж сэтгэлээ засан бодсоноо морио давиран бєг бєг шогшууллаа. Бут, сєєгнєєс єєр малын хамар хатгах євсгvй улаан говьд оготно, зурам ч vл vзэгдэнэ. Хаврын хаварт хавсарга салхинд балбуулсаар євсний vндэс сийрэгшиж чийг холдсон учир дэрс хуртэл шальтай ургахыг байжээ. Худгийн онгоц хага хагсмаар салхинд тэнхэлдэж эцсэн морь хєшиж хvндэрсэн хєлєє дааж ядсан янзтай залхуутайхан гэлдрэх бєгєєд исгэрэхсэн гэвч Дамбийн уруул аль эрт хагарчээ. Тэрээр суудлаа хэдэнтээ засан хуучин муу бvрх малгайгаа ар дагз руугаа хойшлуулсан боловч нvд сормуус сэргээх сэрvvн салхи нэгэн ямхын тєдийд ч vл сэвхийх ажээ. Мартсан цаана ганц нэгэн бялзуухай жиргэх дуулдана. Євчтэй хvний гайхаш тасарсан гунигтай харцанд єртсєн юм бvхэн уйтгартай vзэгдэнэ.

Хvний толгойд цалмаа нэг л угласан бол бруцеллёз хэмээх євчин эрт орой хэзээ боловч авсанд хамт орж байж л салдаг гэдгийг Дамбий хэнээс ч дутуугvй мэдэх боловч санаагаар унасангvй. Би ч яах вэ хэдэн жил адуу дагасан єрєєлтэй морь шиг бvдчиж яваад vхнэ. Харин надаас хойш хэдэн хvvхэд эхнэр минь яажшуухан амь зуудаг бол гэхээс зvvд нойрны vзэгдэл адил юм бvхэн бvрэнхий. Залуу хvн хорвоог яаж ганцаараа барахав. Vхсэнийхээ хойноос vхэлтэй биш. Хэзээ боловч хэн нэгэнтэй амьдрал холбоно. Тэр цагт ямар хvн манай босгоор алхан орж ирдэг бол гэж санахаас нойрон дунд согтуу хvн хар тэнхээгээрээ хаалга балбах мэт тvгшvvртэй бєгєєд vе vе зvрх базлан євдєх нь архаг хууч євчнєєс нь долоон дор шаналгаатай. Жин vдийн шаргал халуун манан дєрвєн зvг апдарсан энэ хаяа хярхаггvй, хєлгvй их говьд барих тавих баримжаа нэгээхэн ч vгvй. Дамбий ташуураа ёс тєдий хєдєлгєн ялаа vргээж мориныхоо аясыг даган газар шагайн гэлдрvvлнэ. Задгай галын нєєлєгтэй зvйрлэм халуун салхинд нvд анилдах нь залхуутай. Жилийн жилд ган болж бороо хур холдсоноос хойш тойром хvртэл хага хатаж булаг даац газарт шурган ус чийгний vнэр нvдний гэм болов. Орчлонгийн юм бvхэн тоо хэмжээтэй байдаг юм гэсэн. Гэвч газар дэлхийн нас сvvдрийн дэргэд хvмvvн бид чинь нvд ирмэхийн зуурт ууршиж хатдаг ганц дусал ус. Євгєд дээдсийн энэ vг яавч vнэний хувьтай биз. Одоо ч авах эзэн л байна уу гэхээс биш, уул овоондоо цай, сvvнийхээ дээжийг єргєж сvсэглэн залбирдаг хvн цєєрч дээ хєєрхий. Эрт дээр vеэс эцэг дээдсийнхээ онголж тахидаг уул овоог хvртэл зарим хvн тонож доромжилдог болж. Тэгэхээр лус савдаг газар дэлхий гомдолгvй ч яахав дээ хэмээн Дамбий харамсаж, бухимдах хослон сал сал шогшуулж явлаа. Тэгтэл холгvйхэн газар адуу vvрсэн янцгаах шиг сонсогдоход тэр зvг саравчлан харвал ойрхон саахалтын чанадад хатаж хагссан хужиртай тойрмын захад ганц адуу, морьтой хvний бараанаар толгой єргєн сэрвэлзэн зогч байх нь тэр. Айл мал, ус шалбааггvй газар юун ганц адуу ийнхvv зогч байдагсан билээ. Аль нэг газраас нутаг усаа тэмцэн гvйж яваа амьтан болов уу гэж гайхасхийн харснаа жолоогоо тэр зvг эргvvлэв. Гэтэл мєнєєх адууны хажуугийн хэсэгхэн бут сондуул дотроос халуун наранд сvvдэрт хяран хэвтэж байсан хэдэн хэрээ цочсондоо далавчаа эв хавгvй тvргэн тvргэн савчин гуагалан нислээ. Гэвч єд ноолуур бужигнуулан дэрхийн гуагалан нисэх тэр сvрэг шувуудаас мєнєєх морь vргэж бусгасангvй нь яавч эрvvлгvй шинжтэй. Дамбий хужир мараа ургасан шал тойрмон дундуур газрын хєрсийг єм цєм гишгэн дахин єнгєрсєн олон адууны мєр, чарган дээр єлєн хуурай шороо vнэрлэн єрєєсєн хєлєє єргєсхийн зогсч буй тохмон хєлстэй эцэнхий зээрд морины зєв талаар тойрч тамгыг нь хараад мориноос буулаа. Єрєєсєн хєл нь тулам болтлоо хавдаж ус, євс амсалгvй удсанаас ухархай нь ширгэсэн тэр морины нуухтай булингартсан нvдэн дээр ногооны жижиг хар ялаа бvчжээ. Олон адууны давхин єнгєрсєн шинэхэн мєрийг ямар нэгэн яаралтай зар бичиг гvйлгэн уншихын адил нэгэнтээ дагуулан харсан Дамбий сумын бэлтгэлийн адууг саяхан энэ говиор тууж єнгєрсєн болохыг мадаггvй таалаа. Энэхvv мєчид хэд хоногийн ємнє сумын хоршооны гадаа бэлтгэлийн адуу туух албанд тохоон томилогдсон хэдэн халамцуухан залуус уурга, та шуу р хєндєлдvvлэн шилтэй архиар бие бисэ дайлан дєрєє чангапах зуураа чихэнд унац муутай бvтэл зэхий vге хэлэлцэн ханхалзаж суусан нь харагдах шиг болов. “Ижил буруу олон янзын ааш араншинтай адуу шєнє тал тал тийшээгээ хэд гурваараа буцаж зугатаах гэж зовоогоод байж магадгvй.

Тиим болохоор тэр задарсан адсагануудыг ус, євсєєр vхvvлж баймаажин гартаа оруулж авахгvй бол болохгvй” гэж ярьцгааж байж билээ. Бут, сондуул дундуур хол хол харайн хурц цомбон туурайгаараа газрын хєрсийг єм цєм онгичин улаан харгуй татуулан давхисан тууврын адууны мєрийг харж суусан Дамбийн чихэнд олон адууны хєлийн тєвєргєєн, тас няс ороолгох уурга, шилбvvрийн хуйвны чимээ, шивхэрч хєнгєрсєн морьдынхоо ааг омгоор савирч хоцорсон ганц нэгэн vрээ, байдсыг хуга нуга эргvvлэн ангаалан хєєж яваа хvмvvсийн гууглан хашгирах зэрлэг догшин дуу зэрэг сонсогдож адууны халуун хєлс заар, тоос шороо vнэртэн салхи шуурга дайран єнгєрєх санагдлаа. Тэр зvрх нь хєєрсєн халамцуу хvмvvс л харанхуй шєнє адуу хєєн салхи, савдаг адил уулгалан довтолголж яваад энэ амьтны хєлийг vлий, нvхэнд унагаж гэмтээсэн байхаас зайлахгvй гэж бодох зуураа наршиж цангаснаас аль эрт шvд нь зуурсан мєнєєхєн зээрд морины хєлийг барьж vзвэл нарийн шилбэний нь яс хугараад зєрєєд хавдчихсан байлаа. Євчиндєє эмзэглэн тасалданги хvндээр амьсгаалах тэр хєєрхий адгуусны гал нь бєхєж гєлєрсєн нvд агшин бvхэнд Дамбийгаас ус нэхэн, vсээ зумартал халуурсандаа хамаг бие нь дагжин чичирч байв. Дамбий тvvний хугарсан хєлийг эвд нь оруулан чиг барьж боох гэж тамираа тасартал ноцолдсон боловч ганцаардаад гарынх нь чадал хvрсэнгvй. Дамбий гэмшиж бухимдахдаа єєрийг тvмэнтээ зэмлэн зvхээд гарын тэнхэл тасарч амьд сvг болсондоо гутран нулимсаа дотогшоо залгин байж цээжиндээ мэгшин гасаллаа. Тэгээд арга барагдахдаа мєддєє бороо хур орох нь уу, vгvй юу гэж горьдон тэнгэрийн хормой руу хараагаа нарийсган саравчлан хараад vvлний цєвдєл ч эс олж vзэв. Ойр хавьд устайсан бол ядахдаа энэ амьтны голыг нэг дэвтээгээд vхvvлчих юмсан. Яасан гаслантай хатуу хариг хорвоо вэ гэж амандаа нэгэнтээ шивнэн єгvvлснээ босч эмээлийнхээ ганзаганд нямбайлан эвхэж уясан эр суран ногтыг тайллаа. Адуу тууж явсан тэр хvмvvс энэ морины тамирыг тасраагvй байхад хєлийг хугарсан даруйд хавдар боочихоос нь ємнє чиг бариад боочихгvй яав даа. Тэгсэнсэн бол энэ морь ижил сvргийнхээ халуун мєрєєр дэгсээр яваад єдийд эрхбиш нэг устай газар очсон байж юун магад. Гэтэл… Гэтэл тиим єр нимгэн хvн тэдний дотор байсангvй, Хєлийг нь хугармагц л улаа нэхэж яваа элч, зарлага шиг эмээлээ нуруунаас нь хуу татан аваад єєр моринд тохоод мордсон байх нь гэж бухидах сацуу амьсгалынхаа тоог хэзээ дуусахыг хvлээн зогсч буй энэ моринд єєрєє ямарч тус хvргэж чадаагvйдээ эзэнгvй хээр талд унаанаасаа хагацан явгарснаас дутуугvй гашуудан тvvний нvдийг харахаасаа єрєвдєн халгаж нvvр буруулав. Халуун єдєр их нуурын бараа харж усны сэрvvн салхи vнэрлэн цангасан олон хонь нуруугаа гvвэлзvvлэн цувран цогиж явна уу гэлтэй зуны дуңц сарын жин vдийн явган зэрэглээ тэнгэр, газрын савслагаар тонгочин тоглох сацуу наранд улайдан халсан дєрєєн тавагнаас халуун тємрийн vнэр ханхийнэ. Тэртээ дээр сvvдрээ газарт унамгvй єндєрт хэдэн бараан шувуу амандаа ус балгасан мэт анир чимээгvйхэн элин халин эргэлдэнэ. Мах цусанд тєрсен амьтанд хатаж vхэх шиг аймшигтай юм ертєнцєд vгvй гэж халаглан бодсоноо Дамбий ногтоо тайлан зээрд морины толгойд углахдаа тvvний хондлой дээр хон хэрээний сангас, баас цайран байхыг олж хараад золтой л галзуурсангvй.

Хэрээ аливаа амьтныг элэг барьж номгочлон тохуурхахдаа ингэж сангас баасаараа будаж гутаадаг муу ёрын шувуу. Бурхан ч амийг нь аврахаас єнгєрсєн энэ морийг тэнхлээ барж єєдєє унахын цагт нvдийг нь амьдаар ухаж тоншихсон гэж байж ядан хорхойсч донтохдоо хумс, хошуугаа билvvдэн тйихvv тохуурхсан нь лавтай. Халуун аминаас хар нvд эмзэг гэж эртний vг бий. Намайг явчихаар энэ морины нvдийг хэрээ амьдаар нь ухаж тарчлаана гэж бодохоос Дамбий бvхнийг бурхан, чєтгєр хоёрт даатган мордоод явчихаж чадсангvй. Тэгээд би л энэ хєєрхий болсон хэлгvй адгуусыг зовлонгоос эс салгавал хэн тус хvргэхсэн билээ. Би чинь єрєєл дутуу євчтэй ч гэсэн малаа л гэсээр яваад дууссан малын эмч хvн. Амьтныг ийм болгочихоод нажидаа эдлэн тарчилж байхад зvрх алдан нvvр буруулаад мордоод явчихвал нэгэн насны зовлон болно гэж бодсоноо аль эрт мєр, сvvдэргvй нисэн одсон хэдэн хон хэрээний араас зvхэн харж зоригоо чангалдав. Дамбий зээрд морийг ногтлоод амыг нь урхидан боож байхдаа тvvний нvд рvv эгцэлж харсангvй. Их говийн халуун зэрэглээнд vе vе газраас тасран єндєлзєх намхан бор толгодыг ширтэн чичирхийлсэн гараар ногтоо чангалж зогеохдоо энэ газар, тэнгэр хоёр миний зєв буруу, нvгэл буяныг эрхбиш ялгах байлгvй гэж єєрийгєє цагаатган бодсоноо нvдээ тас анин хєлгvй морийг гурвантаа сєхєргєн гуд татан унагаад ноггныхоо цулбуурыг тасартал чангалав. Дамбий нэг хэсэгтээ нvдээ нээж зvрхэлсэнгvй. Гартаа атгасан цулбуураа султган хоёрын хооронд амьтан тамлачих вий гэхдээ хар хєлсєє чийхэртэл хамаг бисэ хєвчлєн бут сондуул дайралдсан болгоныг єшиглєн уллан татсаар байлаа. Аль эрт сєхрєн унасан хэрнээ амь нь тэмцэхдээ эцсийнхээ хvчийг тас шавхан єрєєлтэй юм шиг дороо бvдчин тэлчилж байсан хєлгvй морийг хєдлєхєє больж одоо л амьсгал хураагаа болов уу гэхийн алдад нvдээ алгуурхан нээвэл тvрvvхэн зэрэглээн дунд тонгочин байсан хэдэн намхан бор толгод нэгэн агшинд vзэгдээд хєлгvй хєх далайд живэн далд оров. Энэхэн хурамд Дамбийн хєл доорхи газар цємрєх шиг болж газар дэлхийд усан галав юvлчихэв vv гэж сандрахдаа бодолдоо тєєрсєн нvдээр цочин харвал нєгєє хєлгvй их ус єєрийнх нь нулимс байсан юмсанж. Ухаан цэгцэрч уужирсан хойно юу хийснээ болгоон амьсгал даран зогеохдоо хэдхэн мєчийн ємнє Дамбийгаас нvдээрээ ус нэхэн байсан зээрд морь, ижил сvргийнхээ хойноос нэхэн нэхэн гvйхээр халуун мєр дээр нь газар vнэрлэн хєрвєєж байна уу гэлтэй агаар салхи хєглєн хатирдаг самбай торгон сvvл юугаа єлєн шороон дээр дэвсэн унасан байлаа. Дамбий тєєрч тэнэсэн элий балай харцаар хєлийнхєє дор хєх мах нь таталдан vхэж буй адууны нулимстай нvдийг алмайран хальтхан харснаа гэнэт хар тэнхээгээрээ тархиа шаав. Тэгээд сєхрєн унаж зээрд морины толгойг нэгэнтээ хєєрхийлєн илээд балчир хvvхэд адил хоёр гараараа нvvрээдарж томтом нулимс унаган хэнгэнэтэл уйллаа. Тэртээ тэнгэр, газрын савсалгат олон бvгээнтэй адуу ус руу тоос татуулан дэргэн дэргэн хатирах мэт морин зэрэглээ тэлгvvлэн
цогино.

Б.Догмид

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!