НОЙР БУЛЧИРХАЙН ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ АРДЫН ШИЛДЭГ ЭМЧИЛГЭЭНҮҮД

Нойр булчирхай нь хоол ходоодноос гараад гэдсэнд орсноос хойшхи хоол боловсруулалтанд оролцдог тусгай ферментүүд ялгаруулдаг . Иймд уг булчирхайн үйл ажиллагаа доголдоход нийт хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг . Нойр булчирхайн өвчлөлүүд дотор нойр булчирхайн архаг үрэвсэл / хронический панкреатит / их элбэг тохиолддог . Энэхүү өвчин нь эрэгтэйчүүдэд ихэвчлэн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж үүсдэг . Ийм өвчтэй хүмүүсийн бараг 60% нь архинаас үүдэлтэй байдаг. 

Нөгөө нэг гол шалтгаан нь: элэг цөсний хүүдийн үрэвсэл болон цөсний чулуутай холбоотой . Эмчилгээ нь : хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийг эмчлэх нь гэсэн 1 – р бүлэгт нойр булчирхайн өвчинг эмчлэх зарим гол аргыг оруулсан тул энд давталтгүйгээр ургамлын болон амьтны гаралтай зүйлээр эмчлэх гол аргуудаас авч үзье . 

  1. Зоосон цэцгийн үндсийг ухан авч жижиглэн хэрчиж хатаагаад хоолны халбага үндсийг 0,5л -ийн шилэнд хийж архиар дүүргээд , харанхуйд 14 хонуулна . Тэгээд өлөн элгэн дээрээ юм идэхээс хагас цагийн өмнө 1 хоолны халбагаар ууна . Нийт 1 литр ханд ууна . 
  2. 1 хоолны халбага овьёосыг ууранд нүдээд дээр нь 5 стакан ус хийж 10 минут буцалгана . Үүнийгээ 2 цаг тавьж идээшүүлнэ . Тэгээд юм идэх бүрдээ 30 минутын өмнө тал стаканыг ууж байна . 14 хоног уугаад 7 хоног завсарлах байдлаар хэрэглэнэ . 
  3. Царгасны ( люцерна ) ханд нойр булчирхайн өвчин хөдлөхөөс сайн сэргийлдэг . 1 хоолны халбага царгасныг 1 стакан буцалсан усанд идээшүүлээд хоолноос хагас цагийн өмнө бүлээнээр нь оочилж ууна . 
  4. Гүзээлзгэнэ болон нэрсний навчнаас адил хэмжээтэй авч холин 2 хоолны халбага хольц дээр 2 стакан буцалсан халуун ус хийж 2 цаг идээшүүлээд шүүнэ. Өдөрт 4 удаа тал стаканаар юм идэхээсээ 30 минутын өмнө ууна . Курс эмчилгээ нь 1 сар . 
  5. 1 хоолны халбага гоньд дээр 1 стакан буцалсан халуун ус хийж 2 цаг идээшүүлжшүүгээд стаканы 1/3-ээр өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө ууна . 
  6. 2,5 литр ус буцалгаж 20 см ургасан халгайн 2 мөчир хийж галыг нь унтраана . Халгайг буцалгаж ерөөс болдоггүй . Цаг идээшүүлээд дараа нь цайны оронд тун гэхгүйгээр ууна . 2,5 литрээ ууж дуусаад 2 өдөр завсарлаж , дараа нь дахин халгайн цай бэлтгэнэ . Гурван сар ингэж ууна . Харин энэ үед гахайн мах идэж болохгүй . 
  7. 1стакан угаасан овьёосон дээр 1 л ус хийгээд 15 минут буцалгаад , халуун саванд юүлж хонуулна . Өглөө нь шүүж шүүсийг нь шахаж авна . Сарын туршид өдөрт 4 удаа тал стаканаар ууна . 
  8. Өглөө оройд шинэ шахсан төмсний шүүс тал стаканаар уугаад 5 минут болсны дараа 1 стакан тараг ууна . Курс эмчилгээ нь 14 хоног бөгөөд нийтдээ 3-4 удаа ийм курс эмчилгээ хийнэ . Курс эмчилгээний хооронд 10 хоног завсарлана . 
  9. Нойр булчирхайн эмгэгээс болж инсулин гэдэг даавар ялгарч гарахгүй цусанд сахарын хэмжээ ихсэх үед алтанцэгцүүхэй , багваахайг үндэстэй хамт , шошийг ногоон гэртэй нь , хар нэрсний навч , таван салаа , идрээгийн цэцгээс ижил хэмжээтэй авч хандлаад хэрэглэнэ . Хандыг өдөрт 2-3 удаа 1 стаканаар ууна . Курс эмчилгээ нь 2-4 сар . 
  10. Хусны онгол мөөг / чага / -ний 1 гр нунтаг дээрээс буцалгаад , 60 ° С – тай болгосон халуун ус нэмээд 2-6 цаг хандлана . Бэлтгэсэн хандыг 1 өдрийн дотор ууж дуусгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!