“МОНГОЛ ЭРЧҮҮД МААНЬ УГ НЬ ИХ Л УХААНТАЙ ДАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“МОНГОЛ ЭРЧҮҮД МААНЬ УГ НЬ ИХ Л УХААНТАЙ ДАА…”

Сайна уу бүгдээрээ. Би ханьтайгаа нийлээд таван жил гаран болж байна, хоёр хүүхэдтэй. Үерхээд 9 сарын дараа л хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсоноо шалгах гээд эмийн сангаас тест аваад л гялс үзсэн хоёр зураас.

Бид хоёр харчихаад баярласандаа чанга тэврэлдээд уйлж билээ. Хоёр дахь төрөлт ойрхон төрсөн, нөхөр маань бас л хоёр дахь үрээ олчихоод баярлаад нулимс нь цийлэгнээд намайг үнсээд шууд аав ээжрүүгээ гүйж очоод хэлж байсан.

Миний хань чинь орой ажлаасаа орж ирээд л намайг хүүхдээ авч байвал хань нь хийе гээд гэр орноо, аяга тавгаа цэвэрлээд, ороо засаад хүүхдүүдийнхээ хувцасыг хүртэл угаачихна.

Заримдаа намайг амар гээд хоолоо хийчихнэ, хүүхдүүдтэйгээ тоглоод л усанд оруулаад үнэхээр халамжтай нөхөр бас аав. Бид гурвын төлөө олсон хэдээ хэзээ ч харамлаж байгаагүй ээ.

Би чинь ийм сайхан гурван эрдэнэтэй хүн гэж хэлнэ. Хүүхэдтэй болсоноосоо хойш гадуур гарч шоу цэнгээн гэж явахаа ч больсон гэрлүүгээ л яардаг болсон. Би хадмуудтайгаа нэг дор амьдардаг ааваа ээжээ гээд л харьцана, намайг ч өөрийн охин шиг л хайрладаг.

Би боддог юм л даа хадам аав ээжийгээ өөрийн эцэг эхээс нэг хуруу илүү тавиад хайрлая гэж. Яагаад гэвэл өөрийн эцэг эх бол угаас намайг өөрсдөд нь хайртайг мэдэж байгаа, ямар ч үед намайг л гэх хүмүүс шүү дээ.

Харин ханийнхаа аав ээжтэй төрсөн эцэг эхээсээ ч илүү хүндэлж хайрлаж харьцах ёстой болов уу, хайрыг өгч байж эргүүлж авна шүү дээ. Гэхдээ манай хүн анхнаасаа ийм мундаг байгаагүй ээ.

Өдөр бүр шоу цэнгээн найз нөхөд гээд явна, үерхэж байхдаа намайг гэртээ үлдээчихээд л их алга болно. Би сална барина гэж уурлаад л хэрэлдээд л, уухаараа намайг чинь их зовоодог байсан.

Шөнө ирчихээд л хардана гар хүрээд байхгүй ч элдэв янзын үгээр идээд л. Тэгээд л би ер нь залхаад шантраад салахыг хүсдэг болчихсон байсан. Эрүүлдээ болохоор уучлалт гуйгаад л сүрхий болно.

Тэгээд л анхны хүүхэд гараад аpxи дарс нь долоо хоногт нэг боловоо. Арай багасаад байгаа юм. Гэхдээ яаж ч шоудсан гэртээ л ирж хононо. Харин ёстой өөр хүн амьтантай явж байгаагүй, би тэрэнд нь ч итгэдэг юм.

Энэ үнэнч зан нь л тэр уудаг байсан үед нь намайг бүр явуулчихалгүй барьж байсан даа. Тэрнээс биш салаад явахад дэндүү ойртсон байсан. Тэгээд учир утгагүй хардалт байдаг байлаа.

Тэр бүх үед би надад итгэж байгаа аав ээжийгээ бодож бас намайг л үргэлж өмөөрч төрсөн охин шигээ хайрладаг хадам аав ээжийнхээ сэтгэлийг нь өвтгөөд яахав гээд л чимээгүй тэвчдэг байлаа.

Одоо бодохоор би тайван гэхээс илүү их тэвчээртэй л хүн юм шиг байгаа юм хэхэ. Миний арга гэвэл би согтуу орж ирэхэд нь уурлаж үглэхээ больсон, дуугүй л буруу хараад хүүхдээ тэврээд унтчихна.

Эрүүлд нь уурлаж биш зүгээр л энгийнээр хэлэх гэсэн зүйлээ жишээ аваад эсвэл хошин маягаар эсвэл жаахан шордсон маягаар голыг нь олоод хатгаад хэлж орхино, угийн би үглээд хэрүүл хийгээд байх дургүй болохоор нэг зүйлээ байнга ярьж үглээд байхгүй нэг л удаа хэлдэг.

Хүүхдээ бага нярай байхад нь өөрөө л байнга аваад байдаг байснаа болиод аавд нь их тэврүүлдэг болсон. Өөрөө байнга аваад байж чадах ч нөхрийгөө өөртөө туслуулж бага сага юм хийхээр нь магтаад л онгирооно.

Том хүүхэддээ хүртэл байнга аавыг нь магтана, жаахан гэлтгүй ойлгоод байдаг юм шиг санагддаг хэхэ. Тэрэнд нь ч манай хүн дуртай, улам л мундаг аав болох гэж хичээж байгаа нь илт байдаг.

Хүүхдүүд маань ч ааваасаа салахаа больсон. Тэгээд нөгөө шоу цэнгээнд дуртай хүн чинь удалгүй л гэр амьтай аав болсон. Ер нь л зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг л хэрэгжүүлсэн дээ.

Одоо бол миний хань чинь жилд нэг хоёр удаа л гарвал их юм. Тэгээд л гэрлүүгээ яарна, гараад явахаараа хүүхдүүдээ санаад гээд л байнга утсаар ярина.

Миний хэлэх гэсэн санаа юу гэвэл хүн хайртай бүхнийхээ төлөө өөрчлөгдөж чаддаг. Бас эр хүн өөрийгөө хамгийн хэрэгтэй гэж бодсон газраа л илүү байх дуртай юм шигээ.

Хүүхнүүд минь үргэлж нөхрөө магт урамшуул үргэлж тусламжыг нь ав, аяндаа л тэд чинь би байхгүй бол энэ хэд минь яах билээ гээд холдож явахаа ч болино. Cогтуу ирвэл нь битий ярь, битгий хэрэлд угаасаа тэд юу ч ойлгохгүй.

Аан харин тэсэж болохооргүй бол бүү тэсээрэй, үнэхээр тэнэг хүн бол өөрчлөгддөггүй юм билээ. Зөөлөн байх тусам улам давардаг. Ойр тойрныхоо олон жишээн дээр ийм хүмүүсийг мэднэ. Мэдээж ханийнхаа аав ээжийг хайрла хүндэл.

Тэгэх тусам нөхөр чинь ч чамд баярлана, бас ямар нэг юм болоход хадмууд чинь чиний талд ордог юм билээ. Бас удам судрыг нь харж хүнтэй суу гэдэг үнэн байх. Манай хадмууд аpxи огт амсдаггүй хүмүүс.

Тийм ч болохоор манай нөхөр ийм хурдан, амархан аpxи дарснаас холдож чадсан байх. Хань ижил нь засаад авч болохоор бол битгий салаарай ялангуяа хүүхэдтэй хүмүүс. Үнэхээр ухаантай эр хүн бол өөрөө л аяндаа засарна.

Манай монгол эрчүүд уг нь ухаантайдаа. За тэгээд ханиа хайрлаад, хайрлуулаад гэр бүл бүхэн элэг бүтэн жаргалтай байг. Бидний урд олон л саад бэрхшээл гарч ирнэ, би ч юу хүлээж байгааг мэдэх юм алга. Гэсэн ч хатан ухаанаараа зөөллөж аль болох бүтэн амьдралаар амьдрахыг хичээнэ. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!