“МИНИЙ УНАХ 10 ШАЛТГААН БОСОХ 100 ТЭНХЭЭГ ХАЙРЛАСАН” БОДИТ ТҮҮХЭЭС

“МИНИЙ УНАХ 10 ШАЛТГААН БОСОХ 100 ТЭНХЭЭГ ХАЙРЛАСАН” БОДИТ ТҮҮХЭЭС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Би 8-р ангид байхдаа зам тээврийн осолд орсон. Ослын улмаас ээж минь намайг тэвэрсэн хэвээр бурхан болж аав минь тулгуур яс, нурууны ясны том хугаралтай хэдий ч сэхээнд байгаа намайг ухаан оруулах гэж эмнэлгийн ортойгоо тэмцэлдэж өндийсөн гэдэг. Өглөө бүр молокотой талхтай, орой амттай хоолтой, олон хүн бужигнасан айл байсан чинь нэг л өдөр аав бид хоёр орчлон дээр хоёулахнаа болж хоцорсон. Аав минь тосонд түлэгдэн барин гамбир хайрна. Түүнийг нь идэх хүсэл төрөхгүй. Би тэргэнцэрт хоёр жил орчим суусан. Намайг хүнд зүйл өргөхөөс эхлүүлээд удаан суугаа байхыг хүртэл хориглосон учир аав минь нүдний урд үргэлж л бөртөлзөн шал угааж, төмсөө арилгаж, миний хувцасыг гараараа угааж шөнө бүр хар дарахад минь хажууд суугаад л хонодог байлаа. Би тэр үед аав хүн хүүхдээ асрах л ёстой гэсэн бодолтой байснаас аав минь өөрөө нуруу нь өвддөг болов уу? Аав минь ээжийг маань санаж уйлдаг бол уу? аав минь мөнгөгүй байгаа болов уу эсвэл аав минь ганцаараа ядарч байгаа бол уу гэж санадаггүй байж билээ.

Ангийнхан маань ч намайг мартаж аав бид хоёр хүн хүчгүй үнэхээр хэцүү байдаг байсаан. Аав маань ажлаа хийх боломжгүй нурууны гэмтэл нь сэдэрнэ гээд түүнийг ажлаас нь орон тооны цомхотголд оруулсан. Яаж болгодог байсан юм бол доо аав минь. Манайхаар хүүхдүүдээ дагуулан зочлоод оройжин инээж ханиаж хоол цай болж байгаад явдаг байсан ах хүртэл аав бид хоёрын дэргэдүүр сонингоор нүүрээ халхлан холуур өнгөрч байсныг би харж байлаа. Ангийн багш хүртэл гэрт эргэлтээр ирэхдээ орны хажууд суухдаа хамраа чимхээд холоос харьцаж байсныг доороос харж байлаа. Ааваас минь мөнгө зээлээд машиныг нь гуйж идшээ авчруулдаг байсан хөрш айл хүртэл хар цагаан дуугүй холуур шивнэлдэн зөрөхийг ч харж байлаа. Ангийнхан маань конкурс өгөөд дүрэмт хувцсандаа хонх зүүн баярлаж байхад би тэргэнцэр дээрээ цонх ширтэн нулимстай өнгөрөөж байлаа. Ер нь л хүн чанар хаана хүрээд холддогийг нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн дээ. Аав минь нэг дэвтэр үргэлж хажуудаа ойр авч явах болсоныг анзаараад нэг өдөр тэр дэвтрийг би авч уншаад уйлж эхэлсэн. Охиныхоо нурууг тослох дараалал, Охиныхоо үсийг сүлжих заавар эхлээд үсээ 3 хуваагаад л гэчихсэн бүгдийг нямбай биччихсэн…. Талх барих жор, Охиндоо эм авч өгөхийн тулд зээлсэн мөнгөний хасалт, Охиндоо зориулан хөл дээрээ боссон тэргэнцрээс салсан хүмүүстэй уулзсан тэмдэглэл, Монгол аргаар нурууны өвчин дарах гээд л хөөрхий минь өөрийнхөө өвчныг юманд чинээ санадаггүй хүн байж дээ.

Би заавал амжилтанд хүрнээ заавал аавыгаа жаргаана аавыгаа заавал аз жаргалтай өтөл насанд нь баярлуулж явуулнаа гэж тэр үед л анх шийдэж байв. Би их сургуульд орж хөл дээрээ гүйх өдрөө хүлээхээ больлоо. Би үнэнтэй эвлэрсэн. Би оёдлын сургалт сийлбэр эсгүүрчний дамжаа төгслөө. Аав минь түрээд л гадаа хүлээж суугаад л буцаад л аваад гэрлүүгээ түрээд л явна. Түрүүлээд явж байх замдаа эвийдээ охиныгоо уучлаарай таны минь нуруу бас л өвдөж байгаа байхдаа гээд өрөвдөж явна. Би удалгүй гэртээ суугаад машины бүрээс хучлага оёж аав явж борлуулж ирдэг болов. Зарим өдөр аав минь өөрөө мөнгийг нь төлчөөд зарчихлаа шүү охин минь, ёстой шуурч байна даа дахиад байна уу л гээд байна цаагуур чинь гээд орж ирнэ. Шүүгээн доогуур нуучихсан байгааг нь олж үзсэн ч би аавдаа хэлэлгүй урам ороод л оёоод л байгаа мэт харагддаг байв. Орж хөнжлийн даавуу, бүтээлэг, суудлын бүрээс гээд би яваандаа ажлын байртай болж байрны доод талын подволд байрлан оёж эхэлсэн дээ. Амьдрах урам орсоноос хойш тэргэнцрээсээ ч салж аав минь амьсгаа авахтай болж билээ. Доороо хүн ажлуулдаг болов. Яваандаа бүр том байр хэрэгтэй болж аавтайаа ярилцаад байраа заран 1 өрөө 1 давхарт байр авч аавыгаа орууллаа. Үлдсэн мөнгөөр нь үлйдвэрийн байр авч энэ бүхэн эхэлж байлаа.

Өнөөдөр миний доор 50 орчим хүн ажиллаж амьдарч үйл урлаж байна. Нөгөө муу аав маань хүртэл ажил хийхгүй бол хийх юм олдохгүй бие өвдөх гээд гээд үглээд аавыгаа ажилд авчих гэсээр байгаад манай үйлдвэрт утас түүгчийн ажил хийж байгааа. Аавыгаа амраахгүй гэж бодох л байх. Гэхдээ хөдөлгөөнтэй байсаар байгаад хүн сурчихдаг бололтой. Гэрт суухаар хөл өвдөж нүүр хавагнаад гээд олон хүнтэй газар баймаар байна гээд л гуйсаар байгаад, би ч нурууг нь өвтгөхгүй сайхан энгийн ажил аавдаа оноосон…. Энэ хавар аавыгаа аваад европоор аялна. Аавынхаа мөрөөдлийг, хийж амжаагүй хүслийг нь бичүүлээд авчихсан бага багаар бүгдийг хийж өгнөө аавдаа. Харин залуу байхад нь аавыгаа цайгаа хувааж уух хүнтэй болоо гэж ятгадаг байж дээ. Гэхдээ аавынхаа өмнө өртэй охин үр аавынхаа аз жаргалтай хорвоогоос буцтал инээлгэж жаргааж явуулна даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!