“МАШ ИХ ХАРТАЙ, ЗАЛХМААР ЭХНЭР БАЙЖ…” БОДИТ АМЬДРАЛААС

“МАШ ИХ ХАРТАЙ, ЗАЛХМААР ЭХНЭР БАЙЖ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Амьдрал ийм сайхан бас ийм сонирхолтойг мэдэлгүй ямар их удаа вэ. Халамжгүй, хайртай хайргүй нь мэдэгддэггүй баяраар нэг цэцэг бариад орж ирдэггүй санаачлагүй уйтгартай нөхөртэй над шиг эхнэр надаас өөр байдаггүй байх даа гэж боддог байлаа. Гэрлээд 8 жил болж байгаа ч сүүлийн хоёр жил хүү охин хоёроо нэг нэгээр нь авч тусдаа унтдаг болсон халуун дулаан харилцаа бүр саналтгүй болсон байх үeдээ админ эмэгтэйг нэгэн группт нэг бүсгүйн постон доор коммент бичсэнийг олж уншаад сэтгэлзүйч гэж мэдээд анх холбогдож байж билээ 8 сарын өмнө. Тэр үeээс л өөрийгөө гуравдагч нүдээр анх олж харсан. Хамгийн сүүлд хэзээ өөрийгөө эрхлүүлж өөрийгөө гоёж гоодож найз нөхөдтэйгээ уулзаж нийгэмд идэвхтэй явсанаа санахаа байсан хартай ууртай стресстэй өөртөө итгэлгүй бүсгүй бол би байлаа…

Хар бол дээд зэргээр. Нөхрийгөө жаахан л оройтох үeд утсыг нь унтартал залгаж авахгүй бол уурласан гомдсон сүрдүүлсэн мессежээр булж хариу ирэхгүй байхад л ганцаараа бичсээр шөнө болгодог найз нараас нь холдуулж аль болох гэртээ удаан цагаар хамт байх гэж зүтгэдэг нэгэн байв. Тэр өдрийг хүртэл тйим л байсан. Сэтгэлзүйчийхээ хэлсэн зөвлөсөн аминчилж захисан бүх л даалгавар зөвлөгөөг би биeлүүлж эхэлсэн. Бүр өөрөө мэдрэмжээхээ хөтлөгдөн улам давуулан биeлүүлсэн. Эхний алхамаа өөрөөсөө эхэлсэн. Нөхрийгөө ажилдаа гарангуут шууд л 5 жил нэг л хэвээрээ хэнд ч гай бололгүй ургаж байсан үсэндээ баяртай гэж хэлсэн. Бүр долгионтой хими хийлгүүлээд авсан. Анх удаа үсчин дотор өөртөө дурлах шиг болсон.

Гэртээ орж ирээл шууд ханын шүүгээгээ орвонгоор нь эргүүлсэндээ. Үнэхээр бодоод байсан нөхөртөө энэ олон жилүүдэд хар ноосон тиркотой л харагдаж байсан юм байна лээ. Гэртээ өмсдөг навсгар сагсгар бүх л хувцасаа торлож аваад гэрээсээ үтэр түргэн үдэж шаргав. Тэр орой нөхөр орж ирээд хувцасаа солиод хоолоо идэж дуусаад 00н цаас асуухдаа л намайг анзаарсан. Ёстой гомдмоор байгаа биз. Гэхдээ аргагүй шүү дээ. 8 жил нэг л хэвийн хэвэнд цутгачихсан өдөр бүр нэг л цахай зүстэй угтдаг байсан болохоор яг нүүрлүү хардаггүй анзаардагүй байсан байгаа юм. Аймар. Намайг харсан дороо гайхаж нэг минут хэртээ гайхаж зогссоноо “Чи яацын” гэсэн. Инээд хүрмээр нь тэр хоёр үг намайг хөөрхөн харагдаж байнаа гэсэн өнгөөр сонсогдож байгаа юм чинь. Тэмээ хариулсан хүн бла бла гэдэг дээ.

Маргаашнаас нь урам орж нэг нэгээр өөрчлөлтийн давалгаанд нэгдлээ. Хөргөгчөө хамгийн сонин содон гоё сайхнаар дүүргэв. Хоолоо идэх гэж гэрлүүгээ яардаг болгох зорилгоор. Хамгийн том асуудал болоод байсан хар гэдэг зүйлийг өөрөөсөө түлхэж зайлуулав. Ажил дээрээ байхад нь ч оройтох үeд нь ч залгахаа болив. Гэхдээ тэсэх аягүй хэцүү юм байна лээ бурхан минь. Яваандаа нөхөр гайхаж байна. Залгахгүй хардахгүй болчихсон чинь бүүр зөрүүлээд намайг хардаж байна. Харамлуулж хардуулаагүй хичнээн ч удсан юм бүү мэд. Найз нөхдийг нь үe үe гэртээ урьж дотно болж амжив. Энэ хугацаанд холбоо тасраад удсан найз хүүхнүүдтэйгээ холбогдож ойр ойрхон гарж цагийг зугаатай өнгөрүүлж нөхрийнхөө цусыг харвуулахаа шахсан даа хэхэ.

Аажимдаа би өөрийгөө маш тайван болж байгаагаа анзаарсан. Тэр хэрээр нөхөр минь гэрлүүгээ яаран ирэх нь олширч өдрөөс өдөрт дэргэд нь өнгө нэмж цэцэглэж байгаа эхнэрээ халамжилж эхлэв. Мэдээж энэ хугацаанд тэсэхгүй уурлаж орилмоор үeүүд байсаан. Гэхдээ би амьдралаа ингээд царцаахгүйн тулд тэсэж сурсан. Хоёр гурван пивoны ард гарах гээд найзуудтайгаа жинхэнэ буу халж байхад араас залгаж элдэв мессеж ирэх ямар дарамттай байдгыг тэгэх тусам тайлбарлахаас залхаж очтолоо утсаа авахгүйгээр шийддэгийг мэдэж авсан. Би тийм л залхуутай эхнэр байж. Эмэгтэй хүмүүс юуг ч уучлахад бэлэн эмзэг байдаг хэрнээ яасан ч хүлээн зөвшөөрөхөд хэцүү үйлдлүүд гаргадаг юм байна. Харин эрчүүд зөвхөн нүдэндээ л итгэдэг. Яг л одоо байгаа бүхнийг ямар ч өнгөт линзгүй шууд хүлээж авдаг улс байдаг юм байна.

Энэ хугацаанд ямар ч асуудал гаргаагүй нөхөрөө хий дэмий хардаж утас шөрмөсийг нь ухаж юу ч хайж байгаагүй мэдэхгүй шалгаж залхаадаг байжээ би. Одоо манай гэрт нөхрөөс маань илүү аз жаргалтай хүн алга. Орой бүр сайхан эхнэрээ тэвэрч нялуун үг хэлж дүрсгүйтчихнэ. Ажлаа тараад ирэхдээ болсон болоогүй амттай амтгүй ч сонин содон хоолоор бордуулна. Өөрийгөө хайрлах тусам өөртөө улам илүү дурлах тусам эр нөхөр чинь эргээд хүүхэд шиг чамайг гэдэг юм байна. Бас гэнэтйин цочмог алхмууд алмайрсан зоригтой үйлдлүүд хийх бүр надаар бахархаж намайг гайхаж хөрсөн харилцаагаа марттал сайхнаар гэр бүл мигь инээдэг юм байна. Хамгийн нууцлаг хамгийн сэргэлэн хамгийн хөөрхөн хамгийн бардам хамгийн тaчаангуй эхнэр бол би

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!