“ЗҮРХ ЗҮРХЭЭ УУЧЛАХ ТЭР НЭГ ӨДӨРТ” – Бодит амьдралаас

“ЗҮРХ ЗҮРХЭЭ УУЧЛАХ ТЭР НЭГ ӨДӨРТ” – Бодит амьдралаас

ТЭРГЭЛ МИЧИД

Би бол оргилуун дэврүүн сэтгэлээр амьдралаа шийдсэн нэгэн бүсгүй. Энийг бичтэлээ шархалсан гэж бодсонгүй ээ. 18 настайдаа л хөлгүй их далайд хөл тавьж. Эргээд бодоход чамгүй олон ухаарал авах бүхнийг ардаа үлдээж. Бид хоёр бусдын жишгээр юу ч ҮГҮЙГЭЭС тэр амьдралыг босгох гэж тэмцэж байсан. Одоогоос 10 жилийн өмнөх тэр өдөрлүү буцахыг хүсч байна. Бүх зүйл утга учиртай байсан цаг саяхан. Тэр үед фм гэж хүчээ авсан зүйл байж. Нөхөр маань хөтлөгч байсан. Цалингаа бариад товчооноос миний дуртай ундааг барьсаар шөнөөр гүйгээд ирдэг байж. Миний өөлкнөө гэж өхөөрдөөд л үүрд юм шиг жаргалтай байсан цаг үе байжээ. (Хоолой зангирч цээжинд нэг юм тээглэж байна.) Гэр бүл батлуулдаг 500 мянган төгрөгнөөс өөр ямарч мөнгөгүй байж ухаалаг сэргэлэн нөхрийнхөө ачаар хүсэж байсан хуримаа хийж, хайртай бяцхан үр минь төрсөн. 2010 оны 2 сард хүү минь төрж гэртээ иртэл арай гэж авсан матиз машинаа зарчихсан инээд алдаад хайр нь мөнгөтэй болсон гэчихсэн (хайрламаар харц)… Байсан хөрөнгө нь л тэр цагаан матиз. Тэгээд л амьдрал утга учиртай аз жаргалаар бялхаж эхлэх нь гэж бид хоёр бодсон. Даанч бүх зүйл өөр байсан. Фм-с тв-рүү шилжиж өр зээлээр королла гэдэг машин авч бага багаар дэвжих гэж хичээж л байлаа. Даанч биднийг нyyц амpаг, гуравдагч этгээдийн асуудал тойрсонгүй дайрлаа.

Хар шөнөөр хийсэн хоолоо хэд дахин халааж хөлийн чимээ чагнаж хоносон олон шөнүүд, одоо орлоо гээд 3 цагийн дараа ирэх нөхрөө хүлээж суудаг байсансан. Ёс юм шиг хадам ээж, хадам эгч надад дургүй. Гэхдээ миний нөхөр бүх хүнээс намайг хамгаалдаг миний баатар байсан. Бид хоёр шулуун дардан байгаагүй ээ. Хүүхнээс болж муудаж зoдуулж зoдoлдoж хардаж дагаж мөшгиж. Үнэндээ энэ бүхэн жирэмсэн байх үеэс эхэлсэн. Жирэмсэн байхдаа БЗХӨ авчихаад тэрхэн үедээ уурлаад л өнгөрч байсан. Харин тогоо шиг том гэдэстэй байхдаа (хуралтай байна ажилтай байна гэдэг цайны худлаа үгсэд итгэхээ больсон байсан үе) бар, буудал, найзынх нь гэрээс хайж олж очоод алгадуулаад уйлаад ганцаараа алхаж байхдаа миний сэтгэл хөрж эхэлсэн байсан (эргээд бодоход). Анхны төрөлт 27 цаг өвдөж сүүлдээ ямарч ухаангүй хийсвэрт орчихсон нэг мэдэхэд коридорт нүд нээтэл нөхөр минь гараас атгачихсан уйлаад зогсож байж билээ. Би яг цагаан сартай давхцаад шахуу төрсөн. Тэр жил шинийн нэгэн валентин таарсан жил байсан. Шөнө 12 цагт ажлаа тарж орж ирчихээд захирлынхруугаа явж золголоо гэсэн. Би дөнгөж 7 хоногтой. Гэртээ гарсан 4 дэх хоног. Би аймшигтай уурласан явуулахгүй дахиад л заваан хүүхэнтэйгээ уулзах гэж байна гэж аймар хэрүүл болсон тэгэхэд өрөөнөөс гаргахгүй гэж би зуурахад оч манартал алгадасан тэгээд л би гал тогоо ороод нэг мэдэхэд заазуур шидсэн (ханаруу).Гэнэт ээж минь чанга дуугаар анх удаа нөхөрлүү минь: Чи яг одоо яв би олон удаа өнгөрөөсөн хангалттай.

Долоохон хонож байгаа нялх биетэй эхнэр, өөдсийн чинээ үр чинь байхад чи нэгнийгээ ингэтэл уурлуулж яах гээв, арай дэндлээ яв гэхэд явсангүй. Унтсан хойно нь утсыг нь асаатал: жи юун муухай ен гомдлоо за туулайхныгаа ганцааранг нь гэсэн эхлэлтэй мессеж ирснийг хагас дутуу уншаад шууд л утсыг нь нүүрлүү нь шидчихсэн. Төрсний дараа дахиад БЗХӨ авсан. Тэр мөчөөс хамт унтахаа больсон. Тэр бол бидний хамтын амьдралын 4 дэх жил байсан. Гэхдээ хүүгийнхээ төлөө салах шийдвэр гаргаагүй. Энэ мэтээр хардалт хэрүүл бидний амьдралтай гурван жил нөхөрлөсөн. Нэг өдөр нөхөр маань: миний хайр ер нь сур гээд би гэдэг хүн гадагшаа явахаар болж тэр нэг өвөл алс хол явлаа даа. Эргээд бодоход тэр л хамгийн буруугаас буруу шийдвэр байсан. Ингээд би тэнд гурван жил боллоо. Дундуур нь ирэн очин. Алс хол байгаа ч найз нөхөд танай нөхөр ингээд явж байна гээд л ярьдаг би ч бүр дөжирсөн (байхад нь явдаг байсан байхгүйд нь аргагүй биздээ). Тэгээд нөхөр маань одоогийнхоо АВГАЙТАЙ суусан байсан. Харин одоо бидний хүү том залуу болж байна. Харамсалтай нь тоотой хэд л царайгаа харуулна. Гэхдээ эцэг хүний үүргээ гээгдүүлж байсан удаагүй хүүгээ юугаар ч дутаадаггүй. Харин суусан хүүхэн нь намайг хүүхдээрээ далимдуулж уулзлаа хүүхдээ өг гэж дарамталсан удаа ч бий. Гэхдээ бүхэл бүтэн хүн байгаа учраас эцэг ээжийн үүргээ хүлээж бид уулзаж хүүхдийнхээ сайн сайхан бүх зүйлсийг ярьсаар зөвлөлдсөөр л байх болно. Ийм л нэг хайрлагдсан, хардсан, гуньсан гутарсан амьдралыг үзэж туулж явна.

Би ч хүнтэй сууж саяхан шинэ хүнээ өлгийдсөн. Одоо би айдаг юунаас гэж үү охид бүсгүйчүүдээс. Дахиж алдах эрх надад байхгүй учраас. Дөнгөж амьдрал эхэлж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд хэрэлдсэн ч гэсэн хөнжилдөө хэрэлдэж, хэн нэгнээсээ холдож явж болдоггүй юм байна лээ шүү. Эхнэрээ араар тавьсан ч амьдралаа нэгт тавиарай. Бяцхан тэр зүрхийг гунигт битгий үлдээгээрэй. Хүүхэдтэй эмэгтэй хүнийг хадам тал яаж доромжилж дорд үздэгийг би биеэрээ туулж яваа хүний хувьд хэлэхэд чиний эхнэр хүүхдийг чамаас илүү хайрлах нэгэн хэр олон бол? Би одоо сайн залуутай суусан. Миний өмнөх нөхөр ч сайн хүн байсан. Зүгээр л бид дэндүү омголон байж нэгнээ уучилж мэддэггүй байж. Хүлээцтэй надаас илүү тэвчээртэй байж байж амьдралаа авч үлдэх ёстой юм байна шүү. Энд бас хадам ээжүүд байдаг байх. Хүүхдийнхээ амьдралд битгий хошуу дүрж байгаарай. Хэний ч мэдэхгүй нандин зүйл эхнэр нөхөрт байдаг юм шүү!! Сал, айлын эрх хүүхэд гэдэг үгний чинь цаана таны үр удам л өнчирдөг юм байна лээ шүү. Хүний хүнийг хайрлаж байж хүний хүнээр хайрлуулдаг гэж таны бэр ч гэсэн ээж аавдаа танхил охин нь шүү. Залуу охид минь та нар ч бас хүний эхнэр хүүхдийн ээж болно хэн нэгний амьдралыг битгий харлуулаарай чиний тоглоод орхих эсвэл салгаад авах хүний цаана чадан ядан босгосон амьдрал байдаг юм шүү. Өөртөө хүсэхгүй муу муухайг бусдад битгий үзүүлээрэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!