“ЗУУРДЫН ЖАРГАЛ” С.ЭРДЭНЭ

Гаанаа бид хоёр vvр хаяарахын алдад завь авч нуурын мандлаар хєвлєє. Амралтын газар ирээд арван хэд хонохдоо бараг л єглєє болгон ингэж байгаа бєгєєд буцах хоног хугацаа тулсан учир хамт байх цагийг аль болох уртсгахыг хичээнэ. Бидний ингэж уулздагийг нуурын шувуунаас єєр амьтан мэддэггvй байх. Ер нь ингэж vvр цvvрээр хvн амьтнаас нуугдаж байж уулзана гэдэг бидний насанд хэтэрхий хєнгємсєг явдал мэт боловч хэдийнээ мартагдах дєхсєн идэр цагийн хурц сэргэлэн гэнэн цагаан зан янзаараа юм шиг болчихсон хэрэг билээ. Тийнхvv бид айх ичихийг мартаж, жаргалыг ханатал эдлэн тэр маань хожим юунд хvргэхийг ч бодох чєлєєгvй байлаа. Завь vл мэдэг дайвалзан урагшилж, шєнє нуурт буусан цагаан мананд умбана. Зуны дунд сарын энэ бvлээн зєєлєн мананг барьж залгиж болмоор єтгєн. Нуурын ус ч бас бvлээн илжирсэн замгийн исгэлэндvv vнэр ханхална. Мананы сиймхийд гарч ирэхэд ойн зvгээс зєєлєн сэвшээ vлээж, нуурын ус vvрийн цагаан туяанд хєхєлбєртєн мяралзана. Зуны дунд сард тэнгэрийн хаяаны цагаан гэгээ шєнєжин тасрахгvй бєгєєд vvр хяраалах vед тэнгэрийн зvvн хагас цэлийн цайж, хавь орчны бараа тодорно. Гаанаа бид хоёр завиа сул орхиод хоёр биеийг тvшилцэн хэлэх ярих юм ч илvvц болж чимээгvй суухад нуурын мандалд хоноглосон хун галуу хааяа нэг нойрмог дуугаар ганганан нарсан ойн цуурай бас ганганасхийнэ. Vvрийн цайвар тэнгэр дор хєглийн ногоорох нарсан ойн ааг vнэр манантай бас холилдон найрах нь нэгэн зvйл тансаг ундаан мэт.

Манан алгуурхан хєєрч, нуур уужран цэлийхэд завь маань хун галууны хойноос хєх зураа татуулан ємнєд намхан уулын ташлан єєд нэлийсэн ойн дундаас бас хэсэг бусаг цагаан будан хєєрч эхлэв. Ингэснээр юу л болох бол доо гэж миний сэтгэл цухас цухасхийн тvгших боловч орчин байгалийн энэ уужим тайван байдалд автагдана. Гаанаа, миний эр чадалд бvрэн найдсан буюу ер хожим хойтын тухай элдэв долоон юм огт бодохгvй шинжтэй. Тvvний тунгалаг цагаан царай vvрийн энэ зєєлєн гэрэлд маш ялдам сайхан харагдаж бvхий л бие цогцосын нь уян налархай бvсгvй хvний нас тогтсон энэхэн vед бvрэлдэн гvйцдэг аль л нандин намба байдал мэдрэгдэн ахуйд амьдрал намайг юутай харамгvйгээр хайрлан шагнана вэ дээ гэмээр болно. Хэрэв би билэг танхай авирлаж, элдэв адал явдал горилон явагч байсансан бол Гаанаа минь чухам хvний санаанд орошгvй юм хийхийн шалтаг бvрэн болох хvvхэн шиг єдєр ирэх тусам нэг л ер бишийн харагдаад байна. Ер нь бид хоёрын явдал vлгэр шиг юм болжээ. Єєрсдийгєє vлгэрийн юм шиг болгож бодно гэдэг сонин сайхан юм. Нарсан ойн дунд улаан зосоор будсан дvнзэн байшингууд, биеийн тамирын талбай, гал тогооны урт шилэн байшин, хувийн машин тэргvvтэн vгvй байсансан бол энэ домогт нуурын дундах аралхан дээр гэрэл цацруулсан цагаан морьтой лусын эзэн гарч ирээд Гаанаа бид хоёр тийш солонгон гvvр илгээж тэнгэрийн оронд урин залахсан биз. Нарсны давирхай тvрхсэн бяцхан хар завьтайгаа бид манан дунд нуугдан зогсож vлгэр хvлээв. Гаанаа бид хоёр насаа, ар гэрээ ч мартаж энэ маань тvр зуурын vлгэр байж болохыг ч мартжээ. -Чи ийм юм болно гэж бодож байсан уу? гэж цээжний зєєлєн дуугаар Гаанаа асуугаад намайг цоглогхон бор нvдээр таашаан харав. Тvvний энэ нvд зєєлєн хонгор дуу ямар сайхан вэ? Би хайр хvрэн хацрыг нь илбээд, -Бодоогvй гэлээ. Энэ тухай бид хоёр ер бодоогvйгээ гайхсаар л байна. -Намрын тэр шєнє биднийг ямар нэг юмаараа илбэдэж орхисон байхаа. Замын буудалд бид саатаагvй бол жирийн л нэг танил ганц хоёр захидал бичилцээд л єнгєрєх байсан л даа. -Салъя гэж салаагvй салаа замын эрхээр салсан гээд vv? Тиймдээ энэ амьдралд олон сайхан хvнтэй тэгж салжээ. -Тэр шєнє ямар байлаа -Сарны гэрэлтэй их тал. Яваад л баймаар, яваад л баймаар. Дэлхий ертєнц ямар уудам юм бэ гэж чи хэд дахин хэлсэн. -Би ийм юм болно гэж бодоогvй ч гэсэн дорнодын тэр хязгааргvй талд ямар нэгэн сайхан учрал ирэх ёстой гэсэн шиг хачин догдлоод байсан. -Тийм ээ, би ч гэсэн ялгаагvй.

Зєнгєєрєє мэдсэн ч юм билvv. Маргааш єглєє нь чамаас салаад буцаж явахдаа нvд дvvрэн нулимстай явсныг чинь бодоод замд ганцаараа хоцорчихмоор байсан. -Чи минь ямархан янаг, ямархан хайр хvрмээр юм бэ дээ? -Би чинь насны ханиа гэж бодож явдаг шvv дээ гэж Гаанаа шvvрс алдан єгvvлэх нь єєртєє єєрийгєє зєвтгєх гэсэн янзтай. -Юмыг сайнаар бодож явъя даа хайрт минь. Чиний над єгч чадахаас илvv юм нэхэх эрх надад байхгvй. Ноднин намраас хойш одоо хvртэл би идэрхэн хархvv шиг юмны учир начрыг ч гvйцэт олж шийдэж чадахаа байчихаад явж байна. Бидний жаргалд хорвоо ямар хугацаа оноосныг хэн мэдэх билээ дээ.Нуурын дээрх манан аажуу аажуухан хєєрнє. Зvvнээ шаргалтан эхэлсэн тэнгэрийн хаяаны дэвсгэр дээр нарсны хар ногоон vзvvрvvд уран хээ мэтгэж, тэртээ хойд дэнжийн зуслангийн айлуудын утаа єглєєний чийглэг агаарт алгуурхнаа суунаглан нийлж, моддын vзvvрт орооцолдон байна. Энэ дэлхий дээр ямарваа гомдол гутрал, хуурамч явдал байж боломгvй уужим тайван агаад Гаанаа бид хоёр ч гэсэн ямар нэг зохисгvй буюу бусдын зvгээс зэмлэл буруушаал хvлээж болох явдалтан гэж бодохын аргагvй байлаа. Гаанаа миний хувьд ариун сайхан бvсгvй, эр нєхєртэй, vр хvvхэдтэй болох нь тvvний ариун сайханд хир буртаг тогтоох зvйл яавч биш бєгєєд энэ дэлхий дээр єєр нэгэн хvнд хайр сэтгэлтэй болсныг нь бидний хожимдсон хувь заяа л гэхээс єєр юу гэх билээ дээ. Vvнд хамгийн гол гэмтэн нь би болохоос биш єєр хэн ч биш. Гэтэл би єєрийгєє зэмлэн шийтгэж бас чадахгvй байлаа. Сэтгэл гэдгээр бvх юмыг зєвтгєн хаацайлж хараахан болохгvй боловч хvний амьдралд тохиолдож болох аль олон гунигтай, баяртай явдлаас насаараа ангид байх ч гэж vгvй хорвоо юмаа. Чухам иймээс би Гаанаагаа хязгааргvй хайрлан, хязгааргvй сайшаажээ. Тvvний гоо vзэсгэлэн ер бусын байлаа. Би бусдаас онцгой бvхнийг нь машид биширнэ. Хvн харахад зузаан уруултай, зууван бор нvдтэй, засмал хємсєгтэй, бозлог биетэй жирийн л нэг хvvхэн. Гэхдээ миний хувьд чухам vлэмжийн чанар бvрджээ. Ингээд би єєрийгєє газар дэлхий дээр хамгийн аз жаргалтай хvний тоонд тооцоход бэлэн байлаа. Гаанаа бид хоёр завиа нуурын захад газардуулж орхиод, єглєєний ой дундуур зугаацан явав. Шєнийн шvvдрийг шингээж ундаалсан нарсан ойд шилмvvсний хурц vнэр, ойн ёроолын цэцэг ногооны бал бурам, шим шvvсний нарийн тансаг vнэр анхилаад амьсгаалахад уужим. Гаанаа ямар нэг чимээ авсан зvр гєрєєс мэт чагнаархан зогсоод -Огинскийн полонез уянгалж байна гэлээ. Нарсны завсраар гэрэлтэх шаргал тэнгэрийн туяанд тvvний нvд баясал хайраар мишилзэн сэтгэлд нь ямархан мєрєєдєлт уянга цалгилан буй нь илэрхий. Тэр нь миний сэтгэлд дамжин бууж, жаргалант хоёр зvрхэн тийнхvv дуугаа авалцаж нэгэн хэмээр цохилон байв. Єглєєн нарны тvрvvчийн цацраг нарсан ойд татсан хєгжмийн алтан чавхдас болж газар буун ирэхэд Гаана бид хоёрын сэтгэлд мєнєєхєн полонез гуниг баясал хослуулан уянгалжээ. Гаанаагийн оргилуун тэмvvлэлт сэтгэл єнєєгийн боловсролт бvсгvйн дvр vзvvлэх тєдийгєєс даанч гvнзгий бєгєєд дорнод талын эгэл малчны охин «Уяхан замбуу тивийн нараа» гээд дуулах дуртайн дээр Есениний Перс аялгууг цээжээр уншиж, Огинскийн полонезийг эрхэмлэн шvтэж явдаг нь бахдалтай. Ийнхvv тvvний оюун сэтгэлийн баялаг сайхан нь намайг улам соронздон татаж, аливаа гоо vзэсгэлэн, сонин хачин явдлын тухай бидний ойлголт хvсэл мєрєєдєл нийлэн байв.

Гаанаагийн сэтгэлд уянгалсан полонез аялгуу ямар нэгийг бодуулсан бололтой. Хайрхан минь (намайг ингэж нэрлэдэг нь их уултай зvйрлэсэн хэрэг биш харин энхрийлсэн буюу заримдаа ч єрєвдсєн шинжтэй байна) хvний сэтгэлийг л харлуулж гомдоохгvй явах юмсан гэв. -Энэ амьдралд хичнээн хvнийг гомдоосноо бvv мэдээ. Цємєєс нь нэг зэрэг уучлал гуйж болдогсон бол… Бид хоёрын яриа гэнэ гэнэхэн иймрэхvv сэдэв рvv хадуурдаг нь сэтгэлийн гvнд эргэлзлэл гэмшил нуугдаж байгаагийнх ч байж магадгvй. Гаанаа тэрхvv эргэлзлэл гэмшлийг таягдан хаях гэсэн мэт задгай орхисон торгон хар vсээ сэгсрэн нэгэнтээ янаг ялдам царайлж, нvдээ тормолзуулан -Хайрхан минь бvv урвай! Чадвал намайг барь! гээд наранд борлосон чийрэг хєлєє гойд янзтайгаар хол хол хаялан гvйв. Миний эрт сульдсан зvрх тvvний хурдыг гvйцэхгvй нь лав боловч ингэж эрхлэн наадсаар тvгшиж унахад би бэлэн тул хойноос нь хєєж гvйв. Насаа мартах жаргал чухам энэ! -Гаанаа-аа-аа! Гаанаа-аа-аа гээд амралтын байшингуудын тэндээс бvсгvй хvн гэнэт дуудахад бид зогтусан чагнав. -Гаанаа-аа-аа… гээд єглєєний ой цуурайтав. Хvvхнvvд хэдvvлээ нийлээд дуудаж байх шиг. -Хvvхнvvд дуудаж байна. Юу болов оо? гэж Гаанаа айж зовсон нvдээр намайг харав. -Юу болоо аж даа. Ямар нэг хvн сураглаж ирээ юу, аль амралтынхан дуудуулаа юу гэхэд Гаанаа намайг «дэмий бvv ярь» гэсэн янзтай ширэв татаад -Нэг л юм болж. Би явлаа. Чи цаагуур тойроод оч гэж эрс хэлээд нарны тvрvvчийн туяа харван нэвтэрсэн нарснуудын дундуур гялалзан алга болов. Би ч гэсэн ямар нэгэн муу юм зєгнєж, сэтгэл тvгшин уруугуу шогшлоо.

Шуудангийн царцаа ногоон нисэн нистэл би Гаанааг тайтгаруулж ядав. Нєхєр нь машины ослоос болж хvндээр гэмтээд эмнэлэгт байгаа тухай яаралтай цахилгаан ирж бидний муу зєнгєєр болсон юм. Ингээд энэ дэлхий дээр гай зовлон байж болохыг бvрэн мартсан бидэнд нэг ёсны хатуу шийтгэл иржээ. Гаанаагийн сэтгэлийг тайтгаруулах гэсэн миний vг бvхэн нэг л учир утгагvй тэнэг мулгуу байв. Би єєрийгєє зєєлєн сэтгэлтэй, хар амиа боддоггvй бодь амьтан гэж битvvхэн тоож явдаг бєгєєд муу муухай санаа тєрєх юм гэж ч боддоггvй билээ. Гэтэл Гаанаа нєхрийнхєє осолдсоныг «биднээс л боллоо» гэсэн шиг машид гашуудан харамсахад «Хэрвээ хагацал зовлон учрах юм бол би чинь байна» гэж хар амиа бодсон бvтэлгvй vг хэлжээ. Гаанааг би надаас єєр хvнд, эр нєхєртєє ч илvv хайртай байх учиргvй гэж итгэсэн хэрэг биз, нєгєє муу муухай санаа тєрєхгvй хvн гэсэн чинь яалаа.Гаанаагийн суусан онгоц нарсан ой дээгvvр хєєрєн далд ороход тvvний гашуудалт сайхан нvдийг цэлмэг тэнгэрт зураглан харж «Мєнх биш хорвоо хойно доо. Нэг нь vхэж байхад нєгєєх нь жаргаж байдаг» гэж бодлоо. Тийнхvv хvний хамгийн амин нандин зvйл болох хайр дурлалд ч хар амиа бодож, єєрийгєє бусдын дээр тавих хэрэггvй гэдгийг сvvлд ойлгосон билээ. Жаргалдаа ташуурсан хvн ухаан богино болно. Гаанаагийн нєхєр нас барсан тухай мэдээ сонсонгуутаа гашуудлыг нь хуваалцсан цєєн vгтэй захидал бичиж эцэст нь «чамайг хайрлан халамжлах хvн одоо ганцхан би vлдлээ» гэсний хариуд «Намайг хайрлан халамжлах ганцхан хvн єнгєрлєє» гэсэн vгтэй захидал авсан юм. Ингээд л бvх юм єнгєрсєн. Цаг зуурын жаргал зовлон болж хувирсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!