“ЗАМЫН ЦАГДАА ЗАЛУУД ДУРЛААД…” ЖАРГАЖ УНШЛАА – БОЛСОН ЯВДАЛ

“ЗАМЫН ЦАГДАА ЗАЛУУД ДУРЛААД…” ЖАРГАЖ УНШЛАА – БОЛСОН ЯВДАЛ

2 жилийн өмнө нэг найз бүсгүйнхээ төрсөн өдөр дээр уригдаж очсон юм л даа би. Тэнд бас найз бүсгүйн маань найзууд гээд нэлээд хэдүүлээ цуглаад. Тэрэн дунд нэг их хөгжилтэй нээлттэй бүсгүй байсан. Анх удаа л тэнд танилцсиймдаг. Төрсөн өдөр ч яахав сайхан л болж байлаа. Гэхдээ яаж яваад тийм сэдэв рүү орсийн нэг мэдэхэд л залуучууд заяаны хань энэ тэр болоод явчихсан. Тэгсэн тэр бүсгүй нэг залууд дурласан байгаа тухайгаа ярьсан юм. Түүний дурласан залуу нь замын цагдаа хийдэг гэнэ.

Машин барьж яваад л зам дээр зогсож байгааг нь хараад л шууд дурласиймаа даа янз нь. Найзууд нь түүнийг энэ ёстой бөөн шаардлага өндөртэй хүн гэв гэнэт замын цагдаад дурлачихсан гэж ирээд л шоолоод л. Би ч яахав дээ “Замын цагдаа чинь хүн биш болцийм уу. Яагаад болохгүй гэж” гээд л жaaхaн өмөөрөх хандлагатай.

Хамгийн сонирхолтой нь зүгээр л дурлаад зогссонгүй тэр залуутай танилцах гээд бөөн л комби зохиосон гэсэн. Хаана хэдэн цагаас гардаг, найз нөхөд, утасны дугаар, гэр бүл ээж аав гээд л бүгдийг нь судлаад олоод мэдчихсэн байгаа юм. Тэр комбинууд дотроос хамгийн хэцүү нь тэр залуутай уулзах боломж гаргахын тулд найз охидуудыгаа бүгдийг нь ээлж ээлжээр нь тэр замын цагдаа залуугийн зогсдог газар нь очиж ямар нэг байдлаар дүрэм зөрчүүлдэг гэж байгаан. Яг л кино шиг ккк…

Хөөрхий нөгөө хэд маань яахав дээ найзынхаа төлөө гээд дүрмийг бол хайр гамгүй зөрчсөн л байгаа юм даа. Түүний яриаг сонсоход нэг л гоё бүүр цаанаа л нэг тийм атаархмаар санагдаж билээ. Бүүр ингэтлээ гоё дурлаж үзэх юмсаааан гээл ккк. Нэг л гэгээхэн цаанаа л хөгжилтэй түүх байсан даа. Гэхдээ хамгийн гоё нь юу гээч одоо тэр хоёр шинэ мамагаа хүлээж байгаа гэсэн…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!