“ЗАВСАРЫН ЕРТӨНЦ” ӨГҮҮЛЛЭГ

Завсрын ертөнц…
Зүрхний цохилт хүчтэй мэдрэгдэнэ, амьсгаа давчдаж улам бүр зовлонтой санагдах юм. Би нүдээ нээх үед учир нь ойлгогдохгүй харанхуй газар ирчихсэн байх юм. Шөнө орондоо унтаж байгаа юм боловуу гэтэл бүр юуч харагдахгүй нэг л өөр мэдрэмж яг ямар гөдөг нь мэдэгдэхгүй тийм нэг мэдрэмж төрөөд. Хэсэг хугацаа өнгөрсөн ч биеэ хөдөлгөж чадахгүй тэр байрандаа тас харанхуйд хэвтсээр л, хэвтээд ч байгаа юмуу жингүүдээд хөвөөд ч байгаа юмуу мэдэхгүй учир нь гадны хүчин зүйлсийг нэгийг нь ч мэдрэхгүй байна . Дахиад хэсэг зуур байж байтал бүдэгхэн ч гэсэн хэсэг гэрэл нүдэнд аажим аажмаар ойртон ирж байгаа харагдана. Тулж ирэх үед хүн гэдэг нь мэдэгдэв, энд бас надтай адилхан хүмүүс байсан юм байна. Бурханы авралаар би ганцаараа биш юм байна. Тэд нар намайг хараад их л баярласан шинжтэй “Сэрчихэж, шинэ гишүүн маань сэрчихэж ” хэмээн ярих нь надад нэг л таатай санагдсангүй. Юу болоод байгааг үнэндээ ойлгох юм алга.  Нөгөө хэсэг хүмүүс намайг их л удаан ажиглаж харлаа би ч тэднийг ажигллаа үнэндээ тэдэнд амьд гэж хэлэх нэгч шинж тэмдэг харагдахгүй байх юм гэхдээ үхсэн гэж хэлэх аргагүй юм. Цаг явах тусам миний биеийн мэдээ багагаар эргэж ирж би биеэ хөдөлгөхтэйгөө боллоо. Гэхдээ хачирхалтай нь би яриж чадахгүй л дэмий ангайсаар л . Үл таних хэсэг хүмүүс үүнийг маань ч мэдсэн бололтой чимээгүйхэн намайг ажсаар л ойртох ч үгүй холдох ч үгүй, би ч тэдэн дээр очвол юу болохыг мэдэхгүй байгаа тулд очихийг нэг их хүссэнгүй.  Нэг юм би хагас дутуу юм яриж эхлэх шиг боловоо гэж, хэр энэ сонин газар ирээд хэр удаан байснаа мэдэхгүй юм дахиад хэр удахаа ч мэдэхгүй байна гэхдээ аль болох хурдан энэ хараал идсэн газраас арилаад өгмөөр санагдана. Яахаа мэдэхгүй хэсэг зуур сууж байтал нөгөө нөхдүүдээс чинь нэг нь босоод ойртоод ирж явна, би холдоод явах гэсэн болов ч  Танихгүй хүн : хүлээ тайван бай бид чамд ямар нэг муу юм хийхгүй

Би : – Эхлээд таньлцая намайг Манлай гэдэг энд хамгийн анх ирсэн хүн. Тэхээр эндэхийг бусдаасаа арай илүү мэднэ гэсэн үг, чамайг хараад байхад ахлах сургуулийн хүүхэд бололтой – ( би эхэндээ юу ч ярих хүсэлгүй байсан ч ийм газар ганцаараа байгаад байх юм бол галзуурна гэдгээ сайн мэдэж байсан тул тэдэнтэй хамт байхаар шийдлээ ) Намайг Эрдмээ гэдэг, таны хэлсэнчлэн би ахлах сургуулийн насных. Энэ ямар гээчийн газар вэ би яагаад энд байгаа юм бэ? Бас танар намайг яаж ийм газраас олоод ирэв? Надад асуух маш олон асуулт байсан болов ч Манлай гэх энэ залуу яриаг минь зогсоолоо – Чамд асуух асуулт маш олон байгаа гэдгийг мэдэж байна, энд ирсэн хүмүүс эхэндээ бүгд л ингэдэг юм. Би чамд хүн болгоны мэдэхийг хүсдэг ерөнхий асуултнуудад хариулж өгье сайн сонсож бай. 1д Энэ бол завсрын ертөнц бидний мэдэх дэлхий дээр доор оршдог там, диваажин аль аль нь биш, энд байхад чи өлсөхгүй даарахгүй учир нь чи юуч мэдрэхгүй. 2т биднээс цацрах энэ гэрэл бол бидний амьдрал гэсэн үг, энэ гэрлээ унтрааж болохгүй хэрэв тэгэх юм бол чи энэ их харанхуйтай хамт уусан алга болох болно. 3т энд ирж байгаа хүмүүс ирэхдээ маш тод гэрэлтсээр ирдэг ч удалгүй тэр гэрэл нь бидэн шиг бүдгэрдэг миний бодож байгаагаар бид үхсэн ч биш амьдч биш. 4т энд хэр удаан байх ёстойгоо мэдэхгүй байна, миний таамаглаж байгаа зөв бол би энд бараг 1сар гаруй болж байна гэхдээ зөвхөн таамалал шүүдээ энд цагийн баримжаа авах боломж байхгүй учир нь бидний дэлхий дээр хэрэглэдэг байсан техник хэрэгсэл ажиллахгүй. Бусад зүйлсийг чи яваандаа ойлгох болно.
Энэ бүгдийг сонсоод би зүгээр үхчихгүй яасан юм болоо гэж бодогдлоо …….

Гэрэл
Яг ингээд бодох үед миний биеэс цацрах гэрэл улам бүдгэрээд ирэв …. Би яг яг ёстой юм бэ, ингээд үхэх юмуу гэж бодох тусам гэрэл минь бүдгэрсээр л магадгүй би ингээд үхэх юм шиг санагдаад байх юм. Гэтэл хажуунаас Манлай “Эрдмээ болохгүй шүү, үхлийн тухай бодож болохгүй, тэгэж бодох юм бол чи харанхуйтай уусах болно, амьдралын чинь утга учир болж байсан зүйлийн тухай бод амьдралыг бод тэгвэл чи зүгээр үлдэх болно” Амьдралын утга учир… Энэ үгийг бодох агшинд миний толгой Гэрлээ минь бодогдов, тиймээ би ингээд үхчихэж болохгүй би түүнтэйгээ уулзах гэж явж байсан шүүдээ, одоо ингээд үхчихвэл яаж уулзах билээ.. Энэ бодол маань манайг хэсэг зуурын зогсоод авсан үхлийн эрмэгээс холдуулах шиг болов, надаас гэрэлтэх тэр гэрэл урьдийн адил гэрэлтэж эхэллээ.
Энд байх хүмүүс янз бүрийн л хүмүүс байх юм гэхдээ хараад байхад би хамгийн бага нь бололтой, ирээд хэр удсанаа санахгүй л байна гэхдээ энэ хугацаанд нэг юм ойлгох шиг боллоо, хүн амьдралын утга учраа алдах юм бол түүний хувьд амьдрал дууссан гэсэн үг, мөн бид нэгэнтэйгээ ойтох тусам бидний гэрэл тодордог, энд надтай нийлээд 10 хүн байх агаад бид нэг дор тойрог үүсгэн суух үед биднийг үхээгүй гэдгийг маань мэдэгдэхүйц гэрэл цацардаг байлаа. Ингээд сууж байтал Манлай надаас өөрийнхөө тухай ярьж өгөхийг хүссэн юм. – Бидэнтэй шинээр нэгдсэн нэгэн хүү, бидэнд өөрийнхөө тухай яриж өгөөч, энд ирэхээсээ өмнө юу хийж байсан тухайгаа. – Намайг Эрдэмбилэг гэдэг, миний санаж байгаагаад ….. (хачирхалтай юм би хамгийн сүүлд юу хийж байсан тухайгаа мартчихаж гэжүү? Ааа нээрэн тийм). Би энд ирэхээс өмнө Хайртай охинтойгоо уулзах гээд явж байсан. Цаг орой болчихсон гадаа цас ороод бага зэрэг хүйтэн байсан, би түүнийхээ гэрийн зүг яарж байсан учир замаа товчлохоор явсан нэг булан өнгөртөл миний дагз часс хийгээд халуун шингэн зүйл мэдрэгдсэн, нүдээ нээгээд хартал энд ирчихсэн байсан….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!