“ЖИРЭМСЭН БАЙХАД ХҮРТЭЛ ХӨРШ АЙЛЫН ЗАЛУУТАЙ ХАРДДАГ БАЙСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЖИРЭМСЭН БАЙХАД ХҮРТЭЛ ХӨРШ АЙЛЫН ЗАЛУУТАЙ ХАРДДАГ БАЙСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

Би нөхөртэйгөө ханилаад дөрөв дэх жилдээ амьдарч байгаа эмэгтэй. Бид нэг хөөрхөн охинтой. Амьдралд бүх зүйлс байвч ганц л зүйл бидний амьдралыг нураах гээд байх шиг. Энэ бол хардалт. Нөхөр маань их хартай.

Анх үерхэж эхлээд жил ч болоогүй байхдаа намайг гадуур ажлаар гарахад ажлын маань 50 гарсан жолооч ахтай хардаж намайг уйлуулж байсан. Тэр үед ээж минь одоо ингэж хардаж байгаа хүн цаашид яах хүн бэ эртхэн больсон нь дээр гэж хэлж байхад нь би хайрандаа умбасан үе минь байсан болохоор тоолгүй нөхөртэйгөө ханилж хөөрхөн охинтой болсон.

Би нөхөртөө бүхий л зүйлээ зориулсан. Өмнө нь надад нээх сүртэй найз залуу, үерхэл гэж зүйл байгаагүй болохоор би өөр хүнтэй ч ойртож үзээгүй охин насан дээрээ байхдаа л нөхөртэйгөө суусан.

Намайг жирэмсэн байхад хүртэл хөрш айлын залуутай мэнд мэдэсний төлөө хардаж байсан би нэг баяр ёслолоор ажлынхаа эрэгтэй хүнтэй зургаа ч авахуулж болохгүй. Ажлынхаа зүгээр гэмгүй найзалдаг залуучууд байдаг даа тийм ч юм байж болохгүй.

Надруу нэг ажил яриад ч юмуу юм асуугаад ч юм уу ер нь эрэгтэй хүн яривал л хэн юм, хэн яасан гэнэ үү гээд л нүд нь эргэлдээд асууж шалгаагаад эхэлдэг.

Миний хувьд өөр хэн нэгэнтэй сээтэгнээд янз бүр болоод уулзаж учраад явах ямар ч сонирхол байдаггүй. Бид хоёрын хэрэлддэг шалтгаан бол ердөө л нөхрийн маань хардалт. Өөр мөнгө төгрөг аав ээж ах дүү apxи даpc xүүxэн шууxан гэсэн ямар ч асуудал байхгүй.

Би нөхөртөө хэлдэг чи бид хоёрын хэрүүл наад чиний хардалтаас л эхэлж байна хардалтаа л больчихвол сайхан болмоор байна гэхээр за хайр нь дахиж хардахгүй л гэдэг.

Би ганц нэг удаа ажлынхантайгаа эсвэл найз нөхөдтэйгөө гадуур гарах болонгуут уурлаад л, жаахан оройтонгуут хаагуур юу хийгээд явна, яг хаана байгаагаа хэл би очиж авна гээд л эхэлдэг.

Найз нөхөд ойр тойрныхон маань намайг мэдэх болохоор яасан гэж чамайг харддаг юм сонин юм гээд л гайхна. Мэдэхгүй хүмүүс бол чи л хашраасан байгаа юм байгаа биз гэдэг.

Миний утсанд эрэгтэй хүнээс мессеж ирээд янз бүрийн хүн залгаад байдаггүй экс найз залуу ч гэж хүн ярьж барих юм юу ч байхгүй байхад яагаад намайг хардаад байдаг юм гэхээр би чамайг хэн нэгэнд алдахаас айдаг,

Урд нь юу ч үзээгүй хүн хэзээ нэгэн цагт өөр хүнийг хүсдэг, өөр хүнтэй явбал ямар байдаг бол гэж боддог гэсэн гэдэг. Надад тийм бодол огт байхгүй байхад л намайг байнга ингэж хардаж хааяа нэг гарч орох гэхээр уурлахаар нь л сүүлдээ бүр ер нь яасан ч яадаг юм гэж бодогддог болчихдог юм билээ.

Тэгээд л надад огт итгэхгүй байгаа нөхөртөө уурласан уурандаа ер нь өөр залуутай уулзсан ч яадаг юм гэж бодохоор бэлэн уулзаад явчих ч хүн байдаггүй юм байна лээ.

Угаасаа араар тавих гэдэг чинь тийм дур зоргоороо хийчдэг ч зүйл биш бололтой. Дээр нь сайхан охин маань бодогдоод чадах ч үгүй юм билээ. Хүнийг хэтэрхий xoрьж цагдах, хардах нь хүний занг хүртэл эвдэлдэг өөрийнхөө үнэлэмжийг хүртэл алддаг.

Миний нөхөртөө бас охиндоо үнэхээр хайртай, миний нөхөрт надаас өөр эмэгтэй хүн байхгүй, намайг хуурахгүйдээ гэсэн нэг итгэл надад байдаг юм. Apxи дapc xүүxэн шууханаас хол байдаг хүнлэг зан нь л энэ их хардалтыг зөөллөж байна даа.

Энэ их хардалтын нөлөөгөөр би их огцом ууртай болсон. Эхэндээ намайг хардаад уурлахаар нь айгаад, аргадаад л хайраа гээд гүйдэг байсан бол одоо за яахавдаа уурлажил байдаг юм гэж бодоод тоохоо байсандаа.

Яагаа ч үгүй ямар үнэнч байдгийг минь үнэлэхгүй хардаад байхаар өөрийн эрхгүй уур хүрээд тэсгэл алддаг юм билээ хүн. Өнгөрсөн дөрвөн жилд би их огцом түргэн ууртай л болсондоо. Хардуулсаар хайрлуулсаар дөрвөн жилийг бид ардаа үджээ.

Надад ийм их хайртай, элдэв муу зуршилгүй нөхрийнхөө энэ их харыг би засрана гэдэгт нь дандаа итгэдэг. Хартай эрчүүд байвал нэгийг бодно биздээ. Амьдрал итгэл дээр л тогтдог юм шүү.

Сээтэгнэх гээд л маягладаг залуусыг байдалд оруулж өөрөөсөө холдуулдаг эхнэрийгээ үнэлэж сайшаахын оронд битгий хардаж байгаарай. Ханийнхаа хардалтыг нь засрана гэдэг итгэл минь битгий мохоосой, битгий урмыг минь хугалаасай л хүсэж байна. Засрах байх аа миний хань… Хардалтыг нь засаж арилгаж байсан хүн байвал туршлагаасаа хуваалцаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!