“ДУУДЛАГА” ӨГҮҮЛЛЭГ

Stan Dak

“Байна уу, байна уу. Чи бидний амьдралд битгий гай болоорой, хоёр хүүхдийн минь амьдрал чамаас болж эцэггүй өсөхдөө хүрэх гээд байна” хэмээж нэгэн ааштай хүүхэн үгийн зөрүүгүй утсаа салгачихав. Ээгий хичээлдээ орохоор явж байсан тул нэг их юм бодолгүй ангидаа орлоо. Хичээлээ бусдаас түрүүлж дуусчихаад хонх дуугарах хүртэл сая ирсэн дуудлагын талаар бодож байлаа. Төрөөгийн эхнэр юм болов уу, гэхдээ надтай үерхээд бараг жил боллоо шүү дээ, ямар нэгэн юм мэдэгдээгүй дээ. Андуурсан л байхдаа тэр эгч, тэгээд ч бүтэн жил надаас нууна гэж юу байхав. Яг андуурсан байх тиймээ андуурсан гээд мартахаар шийдлээ. Төрөө бол Ээгийгээс 6 насаар ах хувиараа бизнес эрхэлдэг чинээлэг нэгэн байлаа. Ээгий хичээлээ тараад нэг найзтайгаа элдвийг ярин алхахдаа саяын дуудлагын талаар хэлж орхив. – Яаанаа Ээгий чи гэр бүлтэй хүнтэй явалдаад байгаа юм биш үү.- За чи болил доо, явалдаад байхдаа яадаг юм. Бид 2 үерхээд 11 сар боллоо. – Аан мэдэхгүй эхнэр нь байвал яана. – Тэгвэл би энэ хугацаанд мэдэх л байлгүй дээ, эрх биш гадарлана шүү дээ, биш байх аа. – Баян хүмүүс чинь юу ч хийж байж мэдэх улс нэг муу оюутныг аргалаад байх аргаа мэдэх байлгүй дээ.

Тэгээд ч чам шиг ийм сайхан охиныг алдчихгүйн тулд хашир үзэж байж мэднэ. – За чи болил доо юу яриад байгаа юм. За за найз нь явлаа. – Ок ок, болгоомжтой байгаарай даа баяны бялзуухай минь хэхэ. Ээгий найзынхаа хэлсэн үгэнд итгэхгүй байя гэсэн ч бодохгүй байж чадсангүй. Айдас бас эргэлзээнд орчихлоо… -Хайрт гүнжхэн минь энэ зүүлтийг чамд авсан юм. Алив зүүгээд өгье – Хөөх яасан гоё юм бэ. Баярлалаа хайраа – Ингээд ч болоогүй ээ, зөөгч өө гэхэд зөөгч ирлээ. Баглаа цэцэг бас гоёмсог дугтуйнд хийсэн захиа байлаа. Задлахад “Би чамд хайртай надтай гэрлээч” гэсэн бичиг алмазан шигтгээтэй бөгж байлаа. – Гэхдээ хайраа би ямар ч бэлтгэлгүй байхад уу, баярлалаа хайраа би тулгамдаад, сандраад байна л даа. – Тайвшраад суу л даа, ус уу. Би бас чамд нэг хэлэх зүйл байна. Ээгийд найзынх нь хэлсэн үг санагдлаа. Одоо л тодорхой болох нь, гэхдээ үгүй байлгүй дээ гэж найдна. – Ээгий би хүүхэдтэй чи тэдэнд сайн ээж болж чадах уу. Тийм бол надад зөвшөөрөөч, нууж явсанд уучлаарай. Энэ үг Ээгийг солиортол уурлууллаа. Адгийн нoвш вэ. Төрсөн эхээс нь хүүхдүүдээ салгаад надад ирэх гэж байгаа юм байх даа, тэр эгчийг хуурсан юм чинь намайг ч хуурах нь тодорхой адгийн амьтан бэ гэж дотроо бодолхийлэн үзэн ядаж байлаа.

– Үгүй ээ Би тэгж чадахгүй. Чамайг орхих нь зөв юм байна. Баяртай. Арчаагүй нoвш дахиж над руу битгий ярь, харахаас дургүй хүрч байна гээд босоод явахад Ээгийг Төрөө хориглосонгүй. Миний шийдвэр зөв гэдгийг нь улам батлах шиг боллоо. Ээгий утасаа дуугарахад харвал нөгөө эгч байлаа. Ууртайгаар аваад – Таньд одоо юу хэрэгтэй юм. Би уулзахгүй, бид 2 нэг мөсөн больсон. Хангалттай биз дээ – Үгүй ээ, миний дүү уучлаарай, би тэр өдөр дугаар андуураад залгачихсан байна. Тэгээд хэлэх гээд л уучлаарай, баяртай. Ээгий ангайж хоцров тэр дороо галзуурах шахлаа. Араас нь нэг мессeж ирлээ. Төрөөгөөс “Надад хүүхэд эхнэр байхгүй ээ, би зүгээр л чамайг сорьсон юм. Үнэхээр надад хайртай бол чи зөвшөөрөх байсан. Харин чи миний мөнгөнд л болдог байсан юм байна. Эртхэн мэдэж авлаа. Баяртай дахиж уулзаад хэрэггүй юм байна.” Ээгийгийн хайртай хүнтэйгээ төсөөлж байсан тэр сайхан амьдрал андуурсан дуудлаганаас болж салхинд хийсэн одлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!