ДОГДЛОН ДОГДЛОН УНШЛАА…

ДОГДЛОН ДОГДЛОН УНШЛАА…

Тэр шөнөдөө хоёулаа бараг л унтахгүй бичилцлээ. Хүүхэд насныхаа тэр сайхан гурван сарыг нэхэн саналаа. Тэр юу ч мартаагүй байна. Анхны үнсэлт, анхны болзоо, анх түүнд хийж өгсөн будаатай хуурга ямар их давстай байсныг ч санаж байна. (Би тийм шорвог болсон гэж мэдээгүйшд ичмээр юмаа.) Сүүлдээ салалтын тухай бичлээ. Яагаад намайг хаях болсон юм бэ? -Би хаяаагүй чи л өөрөө таг болчихсон шүү дээ. Би чамруу зөндөө их мэйл бичсэн. Би -Чи надруу баяртай гэсэн ганцхан үгтэй мэйл бичсэн. -Үгүй ш дээ. Би бичээгүй тэгэж. (Сонин юм даа)

Харин чи л өөрөө таг алга болчихсон. Би чамайг намайг хүлээхээс залхаад өөр хүнтэй болждээ л гэж бодсон. Гэсэн ч би мэйл бичсээр л байсан. Өдий болтол надад нэг ч хариу ирээгүй. (Аргагүй ш дээ. Тэр БАЯРТАЙ-гаас хойш би мэйлээ шалгаагүй. Устчихсан байсан) -Тэгвэл чи хуучин найз охинтойгоо аз жаргалтайгаар хамт явж байсан -Би энд ирээд түүнтэй ганц л удаа тааралдсан. Сайн сайхан зүйлүүд ярьж байгаад л салсан. (Ганц удаа уулзахыг нь би хараад ч байхдаа яахав дээ. Солонгос кино биш дээ ямар. Ингэхэд энэ солонгос кинонууд чинь амьдралаас эхтэй юм бишүү) Харин чамайг би найз залуутай болсон гэж сонсоод шууд л хотод ирж амьдрах болсон доо. Өөө дөш наана чинь очихороо гэрийн чинь цонхон доор ёс юм шиг очиж хардаг, одоо ч гэсэн…

Уулзах ёстой хүмүүс хэзээ нэгэн цагт эргээд заавал уулздаг гэж. Харин бид хоёрт учирах тавилан байгаагүй байж дээ. Өдөр болгон л Өглөөний мэнд мэдэн мессеж бичсээр одоо бараг нэг сар болох гэж байна. Энэ хооронд их л олон зүйл ярьсөөн. Хамгийн харамсалтай нь анхны хайрын эзэн маань эхнэрээсээ салсан гэнээ саяхан. Одоо хагас жил болж байгаа ч эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ түүнийг орхиж явчихаад нэг л удаа хүүхдүүдтэйгээ уулзсан гэнээ. Ээ л дээ түүнийг минь яагаад орхиод явж байгаа юм бэ гэж асуумаар санагдсан ч одоо надад ч бас дахин хайрлан дурлаж мөрөөдөлдөө умбах эрх байхгүй болсон.

Би сайхан ханьтай учирсан. Түүндээ ч хайртай сайхан гэр бүл. Харин анхныхаа хайртайгаа би ахин хэзээ ч уулзахгүй байхыг л хүсч байна. Тэр зөвхөн тэр л цаг хугацаатайгаа миний зүрхний нэг хэсэгт дурсамж болон үлдсэн. Уулзахыг маш их хүсч байсан ч одоо би түүнтэй таармааргүй байна. Хол байдаг нь аз гэлтэй. За нэг иймэрхүү заваарсан юм болоод л байж байна. Хөгжилтэй ч гэхүү, Хөгтэй ч гэхүү, Бүр гунигтай ч юм шиг. АНХНЫ ХАЙРУУД САЙХАН НАЙЗУУД БОЛЖ БОЛДОГ БОЛОВУУ? Энэ асуултыг та нараасаа асуугаад хайрын түүхээ дуусгая даа. Хүлээлт догдлолтойгоор сонссон та нартаа үнэхээр их баярлалаа. “Амраа-гаас”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!