“ДАРХАН БЭРИЙН НАЙР ХИЙЖ ӨГ ГЭЖ БАРЬЦААД ЛАЙ БОЛНОО…” БОДИТ АМЬДРАЛААС

“ДАРХАН БЭРИЙН НАЙР ХИЙЖ ӨГ ГЭЖ БАРЬЦААД ЛАЙ БОЛНОО…” БОДИТ АМЬДРАЛААС

Сайн байна уу. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би нөхөртэйгөө хамт амьдараад 16 жил болж байна. Бид гурван хүү, нэг охинтой ам бүл зургуулаа. Хүүхдүүдээ гэдсэндээ олох бүртээ л нөхрөөсөө aвaхуул гэдэг үгийг сонсож байлаа.

Анхнаасаа л намайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй гэдгийг нь би бүр сүүлд л мэдсэн. Энэ олон жил болоход бүх л муу муухай зүйлсийг надад мэдрүүлсэн дээ. Би ч өөрийгөө сайн эхнэр гэж хэлж чадахгүй ээ.

Би үнэхээр сайн эхнэр, сайн гэргий байсан бол хань минь одоо байгаагаасаа арай л өөр байх байсан байх л даа. Гэхдээ би зөндөө хичээсээн, өчнөөн муухай үйлдлийг нь уучилсан.

Намайг бага ч болтугай хайрлаж хүндлэх байх гэж өдий олон жил горьдож хүлээсэн. Яагаад намайг энгийн нэг гудамжны танихгүй хүн биш эхнэр чинь гэдэг үүднээс нь ойлгож болдоггүй юм бэ гэж асуухад минь,

Тэр -Чи надаас өмнө өөр хүнтэй байсан биз дээ гэж хариулсан. Би тэгэхэд өөдөөс нь юу ч хэлж чадаагүй ээ. Яаж ч хичээгээд буцааж болохгүй юм чинь. Гэхдээ тэр бүх явдал нөхөртэйгөө учрахаасаа өмнө шүү дээ.

Явaлдсан хүүхнүүд нь намайг xapаалын үгээр доромжилж байхад тэд нарыгаа үxэн хатан өмөөрч намайг дээрээс нь нэмж янз бүрээр минь хэлнэ.

Хүний амнаас гарч болохооргүй бүх л муухай дopомжлолын үгээр харааж загнана. Ээ тэгээд өөрийгөө яах гээд, энэ хүнээс хэзээ ч ирэхгүй хайр хүндлэлийг хүлээгээд яагаад өдий хүртэл хамт амьдарсанаа ч ойлгохоо больсон.

Найзынх нь эхнэр дархан бэрийн найраа хийх гэж байгааг дуулаад хамт байсан хүмүүстээ миний талаар ярьсан байсан.

-Одоо нөгөөтөх чинь барьцаад миний дархан бэрийн найрыг хийж өгөхгүй юм уу гээд тэнэгтээд гай болноо ядаргаа чинь гээд яриад хөөр бахдал болгоод ярьж байхыг нь ч өөр нэгний амнаас сонсож байлаа.

Би уг нь энэ хүнээс юу ч гуйж, тэр тэгэж байна би ингэмээр байна гэж байгаагүй л санагдах юм. Ингээд бичээд байвал зөндөө л юм байна.

Дотор минь бул хар чулуу орчихсон юм шиг цээж минь хөндүүрлээд хэцүү байна. Хэн нэгэнд ярихыг хүссэн ч чадахгүй болохоор энд нэрээ нууцлаад ч болтугай сэтгэлээ онгойлгомоор санагдаад бичдээ.

Гэхдээ хүүхдүүддээ бол сайн аав нь байж чаддаг. Яг одоо би энэ хүнтэй цаашид хамт байж чадахгүй нь, уг нь түүндээ би маш их хайртай.

Гэвч энэ амьдралд нэг нь хайрлаад, хөөрхөн үрсийг нь төрүүлж өсгөөд, өөрийг нь халамжлаад (чадлынхаа хэрээр л, магадгүй түүний сэтгэлд хүрдэггүй байх л даа) байхад нөгөөх нь сэтгэлгүй бол юу ч болдоггүй юм байна.

Надад гадуур дотуур гүйгээд янз бүрийн асуудалд ороод, эсвэл өөр бусад эрчүүдтэй маасаганаж дотносоод байх ч юм уу шоудаад ууж идээд яваад байдаг асуудал огт байдаггүй.

Салгаад хуваагаад авъя гэсэн ч хөрөнгө мөнгө гэх юм алга. Хөөрхөн хүүхдүүдээ аваад энэ түрээсийн байрнаас нь явдаг юм билүү гээд л байж байна. Үрсээ өнчрүүлж хагас амьдралаар амьдруулчихгүй юмсан гэж их л хичээлээ, их л хүлээлээ.

Би чинь бас хүн шүү дээ. Үнэндээ би энэ хүний эхнэр гэж нүүр бардам хэлж чадахаа больсон. Бусдад намайг юу гэж ярьдагийг нь өөрийхөө хоёр чихээр сонссон болохоор. Олон олон хүмүүсийн чин сэтгэлийн зөвлөгөөг сонсмоор байнаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!