“ГЭР АМЬТАЙ ЗАЛУУТАЙ Л СУУГААРАЙ. САЙН ААВ, САЙН ХАНЬ БОЛДОГ ЮМ…”

“ГЭР АМЬТАЙ ЗАЛУУТАЙ Л СУУГААРАЙ. САЙН ААВ, САЙН ХАНЬ БОЛДОГ ЮМ…”

Сайн байцгаана уу, би нь гэгээлэг сайхан зүйл бичнээ. Би одоо 32 настай хоёр сайхан хүүхэдтэй гайхалтай сайхан ханьтайгаа дөрвүүлээ амьдардаг эмэгтэй. Том хүүхэд маань энэ нөхрийн минь хүүхэд бишээ.

Том хүүхдээ гурван настай байхад энэ нөхөртэйгөө танилцаад суусан юм. Одоо хэдийнээ таван жил хамтдаа амьдарсан байна. Дундаасаа нэг хүүхэдтэй.

Би дагавар хүүхэдтэй байсан болохоор дараагийн амьдралаа эхлүүлнэ гэж огт төсөөлдөггүй байсан. Хүүхдийг минь хайрлах хүн олдохгүй байх гэж эмээдэг байсан гэх үү дээ.

Тэгтэл эсрэгээрээ үнэхээр сайн залуутай учирч одоо маш сайхан амьдарч байна. Манай нөхөр их ажилсаг, гэртээ зүгээр суудаггүй байнга надад гэр орны ажилд тусладаг, ажилдаа хамт олон дундаа ч нэр хүндтэй, хүмүүстэй их нийтэч сайхан харьцаатай боломжийн ажил хийдэг.

Ажилдаа сайн учир цалин мөнгө ч дажгүй авдаг. Авсан цалингаа бүгдийг нь надад авч ирж өгдөг, би гэрийнхээ санхүүг зохицуулдаг юм л даа.

Хань маань аpxи дapc, шоу цэнгээн, xүүxэн шуухан гэж явдаггүй, цаанаасаа л тийм зүйлд дургүй. Ямар ч үед бидэнтэйгээ л хамт байж байхыг илүүд үздэг гэр амьтай залуу байдаг юм.

Хамгийн гол нь миний хань том хүүг маань өөрийн хүүхдээсээ ч илүү хайрладаг бараг энэ гэрийн хамгийн хайртай хүн нь гэхэд хилсдэхгүй хоорондоо сайн найзууд шиг л байдаг.

Маш их халамжтай, гэр бүлээ хэзээ ч хайраар дутаадаггүй тийм л хүнтэй амьдрал намайг учруулсан даа. Нөхөр минь ажлаа тараад ороод ирэхэд л гэр дүүрээд бөөн бөөн аз жаргал байдаг.

Охид бүсгүйчүүддээ хэлэхэд сайхан хайр гэж байдаг юм шүү олдвол бүү алдаарай гэж хэлэхийг маш их хүсэж байна. Бүх эрчүүд муу муухай биш шүү, хорвоо дээр сайн хүн нь муугаасаа их байдаг юм билээ.

Хэзээ ч битгий эрэгтэй хүний царай зүс өнгө мөнгөнд дурлаарай, тэгж эхэлсэн амьдрал дийлэнх нь удаан үргэлжилдэггүй аз жаргалтайгаар төгсдөггүй гэдгийг эргэн тойрныхоо олон олон жишээн дээр мэднэ.

Бид хоёрын хувьд амьдралаа тэгээс эхэлсэн. Аав ээж нарын ярьдаг нэг нэг чемодантай нийллээ гэдэг шиг л гэр бүл болж байлаа.

Би ч боломжийн ажил хийдэг хоёулаа зүтгээд хоёр өрөө байр аваад учиргүй их баярлаад хоосон байрандаа цуурайтаад л тас тэврэлдээд шалан дээр гудсаа дэвсээд унтдаг байлаа.

Удалгүй айл шиг айл болж унах унаатай болсны дараа байраа ч томруулаад сайжруулж чадсан. Үргэлж хүнд хоёр дахь боломж гэж байдаг.

Үргэлж хүнд хоёр дахь боломж гэж байдаг, үргэлж сайн сайхан зүйл бодож мөрөөдөж мөрөөдлийнхөө төлөө тэмцэж амьдраарай бүсгүйчүүд минь.

Мэдээж амьдралд асуудал бэрхшээл хэцүү зүйлс зөндөө тулгардаг бидэнд ч гэсэн байсан тойроогүй дайраад л гарсан. Гэхдээ ямар ч үед нэг нэгнээ гэсэн хайр байхад бусад нь үнэхээр жижиг асуудал байдаг юм билээ.

Аав минь хэлдэг байсан гэр амьтай л залуутай суугаарай. Сайн хань, сайн аав болдог юм гэж. Үнэхээр л тийм байдаг бололтой. За бүгдэд нь амжилт хүсье, хайраар бялхаж амьдрахыг ерөөе. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!