ГЭГЭЭЛЭГ НЭГЭН ХАЙРЫН ТҮҮХ

Зөөлөн бас дулаахан чиний минь тэвэр ямар дулаахан гээч. Хэзээ ч холдмооргүй ингээд л налаад баймаар…Тэр минь Чимгээ “Найз нь чамд хайртай” гээд яг үнсэх гэж байтал энэ муу сэрүүлэг дуугарч сэрээлээ…Нүдээ нухлан цагаа харвал хичээл эхлэхэд 10 минут үлдсэн байв. “Өнөөдөр хоцорч болохгүй л юмсан” гэсээр шүдээ угааж, хувцсаа өмсөж, аяганд байсан цайнаас ганц балгачихаад “Хаалгаа түгжээрэй” гэсээр хурдан гүйгээд гарлаа. Амьсгаадан байж автобусны буудал дээр ирэхэд автобус байсангүй. Харин автобус хүлээсэн хэсэг хүмүүс л байлаа. Хүлээж байх зуураа зүүдээ гэнэт санаж “Зүүдэнд минь ирсэн тэр ханхүү хэн байсан юм бол?” гэж өөрөөсөө хариулт ирэх авч хариулт олдсонгүй. Бодит байсан бол ямар гоё бэ? гэж бодсоор зогстол автобус ирлээ. Бүгд л хурдан ирээсэй гэж бодож байсан аятай автобусны бараа харагдангуут автобуслуу шахцалдан орлоо. Би ч сурснаараа хамгийн сүүлд нь ороод хаалганы тэндэх суудал дээр суугаад авлаа. Хэдэн буудлын дараа нэгэн эмээ таягаа тулсаар орж ирэхэд нь өөрийн эрхгүй суудлаасаа хөндийрөн босоход эмээ “Яасан сайн охин бэ?” гэж намайг урамшуулахад нь ихэд баярлан өндөр бариулнаас 2 гараараа тас атган зогсов. Хэд хоногийн өмнө барихгүй явж байгаад автобус тооромзлоход нь унаж их онигоонд орсон учраас дахин тэгэхгүй хичээн ихэд хянамгай явлаа.

Төд удалгүй утас дуугарч автал: -Чимгээ чи яасан бэ? өнөөдөр чөлөөтэй юм уу? гэхэд нь би: -Найз нь очиж байнаа. Яанаа хоцорчлоо гэсээр таслав. Яг энэ үед автобус намайг хорлох гэсэн юм шиг тооромзоллоо. Би ч барьц алдсанаа мэдээд тэрхэн зуур битгий унаасай гэж дотроо бодож амжив. Гэтэл гар минь яагаад ч юм гэнэт нэгэн хүнээс чанга гэгч нь тэврээд авлаа. “Яанаа, дахиад л эвгүй байдалд орчлоо” гэж бодсоор дээш хартал нөгөө ангийн хөвгүүн байж байв. “Уучлаарай” гээд гараа хурдан татаж авахад: -Зүгээр дээ гээд чимээгүй болов. Би ч дотроо элдвийн юм бодсоор нүүрээ хийх газаргүй болтлоо айж явтал, -Чамайг Чимгээ гэдэг байхаа. Манай нөгөө ангийн охин мөн биз дээ -Тиймээ, мөн гээд чимээгүй доош хартал, -Одооны жолооч нар их хурдтай явдаг болжээ. Тооромзоо огцом өгөхийг нь яана гэсээр автобусны талаар мэргэжилтэн шиг л яриад явав. “Овоо дажгүй яриа хөөрөөтэй хүү юмаа” гэж бодсоор нөгөөхүүтэй элдвийг ярьсаар сургуулийнхаа буудал дээр буун сургуулруугаа орлоо.

Үүдэнд жижүүр багш ирц бүртгэн зогсож байв. Бид хоёрын ярьж явсныг харсан бололтой “Ариунчимэг ганцаараа биш одоо бүр хосоо дагуулж хоцордог болоо шив” гэж манай сургуулийн хамгийн ааштайд тооцогддог багш ёжтойхон хэлээд нэр бичиж аваад оруулав. Нөгөө хөвгүүнээс би дахиад л ичсэн боловч ичээгүй царайлж “баяртай” гэсээр ангируугаа гүйн оров. Хичээл үргэлжилдгээрээ үргэлжилж ангийхантайгаа бужигнадгаараа бужигнасаар тарлаа. Цаг хугацаа, өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд 2 сар боллоо. Эхэндээ Ганаатай автобусны буудал дээр ганц нэг дайралддаг байсан бол сүүлдээ өдөр болгон дайралддаг болж, эцэстээ нилээн дотно болж дандаа хамт явдаг болов. Миний хичээлээс хоцрох ч бас багаслаа.

Нэгэн өдөр хичээл тарсны дараа Ганаа: -Чимгээ, Чимгээ, -Өө Ганаа, яг чамруу мсж бичих гэж байлаа.Харин чи намайг хүлээж байсан байна шд… -Өнөөдөр завтай юу-Завтай, яасан? -Зүгээр л… Хоёулаа гадуур жоохон алхаад явах уу? -Тэгье…
Өнөөдөр гадаа үнэхээр сайхан, салхи зөөлөн үлээсэн хэлэхийн аргагүй гоё өдөр байлаа. Бид 2 алхаад л, алхаад л…-Ганаа, би зөвшөөрч байнаа гээд чимээгүйхэн инээхэд тэр ч мөн инээж -Баярлалаа гээд миний гарнаас чанга гэгч нь атгаад дандаа ярьж өгдөг болсон явдал сонирхолтой яриагаа эхлүүллээ. “Үнэндээ өчигдөр Ганаа надаас үерхэе гэж гуйхад нь би зөвшөөрсөн юм” Нэг л мэдсэн гэрийнхээ үүдэнд ирчихсэн зогсож байлаа. Ганаа миний духан дээр зөөлнөөр үнсээд “Баяртай, маргааш уулзъя” гээд намайг гэрт оруулав. Миний зүрх цээжнээсээ сугаран гарах нь хологгүй баярлаж, балмагдаж байлаа. Учир нь би зүүдэнд ирсэн ханхүүтэйгээ, намайг хайрлах түүнтэйгээ учиржээ. Хэзээ ч ийм мэдрэмж надад төрж байгаагүй юм байна…

Бид 2 үерхснээсээ хойш улам илүү дотно болж, гэр ойрхон байдгийг ч хэлэх үү дандаа л хамт байдаг боллоо. Нүдээ аниад нээсэн мэт хоног сар жилүүд яасан ч хурдан өнгөрөөв дээ…Бид 2 үерхээд 3 жил гарам боллоо. Энэ их хугацаанд бид 2 муудалцаж ч байлаа, сайдалцаж ч байлаа, бие биенийгиээ гомдоож ч байлаа. Харин бид 2 хэн хэнээс илүү бие биенээ хайрлаж, ойлгож, аргадаж, уучилж голдоо ассан нандин хайрыг улам нандин болгож байлаа. Шөнө утас дугарлаа. Нойрмогхон дуугаар: -Байна уу? гэхэд -Миний найз цонхоороо хардаа гээд тасарчихлаа…дийд дийд дийд… Яасан юм бол гэсээр очоод хартал “Лаагаар томоос том зүрх хийж асаагаад голд нь “Би чамд хайртай” гээд бичсэн байв. Хамаг нойр сэргэж хувцсаа өмсөж аваад гартал өөдөөс минь инээгээд томоо баглаа бүхий улаан сарнай барин: -Надаас юу ч битгий асуугаарай хэмээн цэцгээ сарвайн, хос бөгж гаргаж ирээд нэгийг нь миний хуруунд зүүж, “Би чамд хайртай” гээд анх зүүдэнд минь ирж байсан дулаахан тэврэлтээр намайг тэвэрлээ. Энэ шөнө бид хоёрын үерхлийн дөрөв дэх жил байсан бөгөөд надад сэтгэлээ илчилсэн анхны мөч байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!