“ГАНЦ БИЕ ЯВААГАА ӨӨРӨӨ Ч ОЙЛГОХГҮЙ 30 НАС ДӨХӨЖ БАЙЛАА” – ЖАРГАЖ УНШЛАА

“НҮДЭН” – НАМХАЙН ТАЙВАНЖАРГАЛ

Автобус буудал дээр зогслоо. Зоригтын хажууд сууж байсан хүн босоод явахдаа суудал дээрээ уншиж байсан сонингоо үлдээчихсэн байв. Цонхоор харан сууж байтал -Уучлаарай энд хүнтэй юу хэмээн асуухад эргэн харвал 22-25 орчим насны болов уу гэмээр бүсгүй зогсож байлаа.

-Аан байхгүй хэмээгээд хүний үлдээсэн сонинг авбал бүсгүй суухдаа том хар цүнхнийхээ ирмэгээр Зоригтын мөрөн дээр цохичхов. Тэрээр -Өө уучлаарай хэмээн харахад нь дөлгөөхөн хар нүдтэй Зоригт тулгарахдаа нэг л сайхан сэтгэгдэл төрөв.

Тас хар нүд тогтуухан дөлгөөн харц урт хар сормуус. Нүгэлгүй сайхан энэ л харц хорвоогийн сайн сайхныг л харах мэлмий аж. Зоригт ийм сайхан харцанд өртсөндөө хязгааргүй баярлана.

Зоригт 27 хүртлээ ганц бие яваагаа өөрөө ч ойлгохгүй байлаа. Нэг л мэдэхэд амьдрал Зоригтыг гучин насны үүдэн дээр авааччихсан байв.

Ажил ажил гэж явсаар цаг алдсан тал бий гэвч тэр бүсгүйчүүдэд тийм хатуу шаардлага тавьсан гэвэл бас л үгүй. Найз нөхөд аль хэдийн гэрлэсэн бүүр арван жилээсээ найзалж ирсэн хоёр найз их сургуулийн босго алхаад эхнэр хүүхэдтэй болчихсонд тэрээр тохуурхаж байсан тал бий.

-Арай хурдан уу аа амьдрал урт шүү дээ гэж байв. Гэтэл харин тэр найзууд нь харин Зоригтоос -Арай удаан уу амьдрал богинохон шүү дээ гэж хэлэх вий гэж эмээнэ. Бүсгүй буулаа. Дараагийн буудал дээр Зоригт бууна. Автобус ч зогслоо.

Гэрлүүгээ орохын өмнө хүнсний ойр зуурын юм авья хэмээн ойрхон супер маркетлуу орлоо. Касс дээр очоод авсан юмаа бичүүлээд гартал бүсгүй орж ирэхтэй нь таарав. Нөгөө л ухаалаг даруухан тунгалаг хар нүд энэ нүд Зоригтыг бүүр алмайруулж орхив.

Буцаж орох гэснээ болив. Энэ хавьд л амьдардаг юм байна гэж таамаглав… Хоёр хоногийн дараа өглөө ажлаасаа хоцрох гээд буудал дээрээс нэг такси зогсоогоод суух гэтэл -Хүүе хүүе хаашаа явах юм эмэгтэй хүн дуугарахаар нь эргэн харвал нөгөө бүсгүй байлаа.

-Хотын төв гэтэл бүсгүй -Би суучихъя гэв. Бүсгүй ч төв номын сангийн үүдэн дээр буугаад баярлалаа гээд нөгөө сайхан харцаараа жолооч Зоригт хоёрын шагначихаад олны дундуур оров.

Зоригт ажлынхаа үүдэн дээр ирээд буутал жолооч -Тэр таных уу гэвэл хойд суудал дээр ногоон хавтастай зүйл байлаа. Мэдээж тэр бүсгүйнх яарч байгаад хаячихаж Яах билээ гэж жаахан тээнэглзснээ аваад буув.

Ахиж таарна л гэж найдахаас утас гэрийн хаягий нь мэдэхгүй. Албаны бичиг баримт бололтой зүйл байлаа. Онгойлгож зүрхэлсэнгүй. Орой ажил тараад нөгөө бүсгүйг л харж явав. Даанч эс таарав.

Маргааш өглөө нь байрнаасаа гараад алхаж байтал -Сайн байна уу хэмээн эмэгтэй хүн мэндлэхэд харвал нөгөө бүсгүй байлаа. Зоригт тулгамлдангүй -Сайн … сайн байна уу гэтэл нөгөө бүсгүй та өчигдрийн таксины дугаарыг анзаараагүй биз.

Би яарч байгаад албаны бичиг баримтаа машинд нь хаячихаж гэтэл Зоригт би авчихсан гэвэл -Өө юун сайн юм бэ гэв. Зоригт цүнхнээсээ бичиг баримтыг нь гаргаж өгвөл -Таньд баярлалаа хэмээн нөгөө л сайхан харцаараа Зоригтыг шагнав. Автобус ч ирлээ.

Автобусанд ороод суувал -Би их айж байлаа, баахан албаны бичиг баримт хаячихсан гээд л инээгээд Та уг нь нээгээд үзчихгүй дотор нь миний нэрийн хуудас уг нь байсан юм гэвэл Зоригт -Би яаж хүний албаны бичиг үзэх билээ гэв.

Манай ажил энд хэмээн төв номын сангийн үүдэн дээр буухдаа. -Таньд баярлалаа хэмээн инээмсэглээд цүнхнээсээ нэрийн хуудсаа авч өглөө. Зоригт бөөн баяр яаж танилцая хэмээн бодож байсан тэр утасных нь дугаар ажлынг газрын нь хаягтай болов.

Зоригт тэр өдөр сэтгэл нь ондоо тийш бэлчээд ажилдаа сайн төвлөрч чадахгүй байлаа. Гадаадын хөрөнгө оруулаллтай компанид хуулийн хэлтэсд ажилладаг тэрээр ажилдаа жаахан дурамжхан. Монголын компани монгол хүмүүстэй компани маргаан үүсггэсэн үед Зоригт компаниа гэх үү монголоо гэх ацан шалаанд ордог байв.

Даанч цалин овоо өндөр учир үүнд л уягдаад байгаад байв. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт энэ ажлыг хаяж хувиараа хуулийн компани байгуулах холын мөрөөдөлтэй. Орой гэртээ харьж байгаад бүсгүй утасруу нь залгавал -Хэн бэ хэмээн бүсгүй хүнйй ялдам хоолойг сонсоод тулгамдаж гацсан ч тэрээр -Аан би Зоригт байнаа гэтэл Та дугаар андуураа юу би Зоригт гэж хүн танихгүй ш дээ гэж байна.

-Би өглөө чамтай автобусанд хамт явсан хүн байна гэтэл бүсгүй -Өө танилаа танилаа хэмээхэд Зоригт эг мэг хийн -Та өнөө орой завтай юу гэвэл Бүсгүй хэсэг чимээгүй байсанаа -Аан хоолоо хийчихвэл завтай гэж байна.

Энүүхэн доохно орших нэгэн кафед орж суувал болох уу гэж асуутал бүсгүй -За би хоолоо хийчихээд залгая хэмээв. Тэр орой Зоригт нэлээн нүүр хагарч авав. Бүсгүйг Сувдгэрэл гэдэг гэнэ. Нэгэн Медиа компанид маркетингийн менежэр хийдэг.

Аав ээж дүү гуравтайгаа амьдардаг энэ жил хорин дөрөвтэй гэнэ. Амьдардаг байр нь Зоригтын байрнаас ердөө ганц буудал хэртээ газар байдаг аж. Бүүр гэрийнх нь өөрийг Нүдэн гэж дууддаг гэнэ. Та хар том алаг нүдтэй тэр маш тогтуухан яриатай ухаантай бүсгүй аж.

Зоригт заяаны ханиа олчихлоо хэмээн бодох болов.Нэг мэдэхэд аль хэдийн сар болчихож. Зоригт Сувдгэрэлгүйгээр өдрийг өнгөрөөж чадахаа байжээ. Нэг орой гэртээ дагуулан орж ирэхэд аав ээж хоёр нь тэвдчихэв.

Ээж нь -Манай энэ янзын хүн шүү Хүнд юмаа хэлдэггүй юм хэмээн Зоригтыг зэмлэн бэрээ ихэд ажих аж. Харин Сувдгэрэлийнд ороход аав нь сүрхий сонжингүй хэдэн асуулт асууж билээ. Учир нь Сувдгэрлийн дээд эгч нь хоёр хүүхэдтэй нөхрөөсөө салчихсан байсан тул хүргэнд нэлээд хашир хандахаас аргагүй.

Цагаан сарын дараахан нэгэн сайн өдөр Зоригтын аав ээж хоёр Сувдгэрэлийнд очиж бэр гуйв. Гэрт нь гэгээ тусгах нар ороод ирсэн мэт л нэг л сайхан байв. Нүдэн бараг л Зоригтынд нүүгээд ирчихэв.

Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр хуримаа хийж гал голомтоо бадраав. Хуримаа хийгээд удалгүй Сувдгэрэл амаржиж охинтой болов. Яг л ээж тас хар нүд тас хар даахитай охин бага нүдэн хэмээх нэрийг хууль ёсны Амарлин гэж нэрнээсээ түрүүлээд хүртчихэв. Цаг хугацаа урсаар аль хэдийн арван жилийг ардаа орхижээ. Зоригт гэдэг айл ам бүлийн тоо тав болжээ. Гурвын гурван нүдэнтэй болжээ. Зоригтоос бусад нь л нүдэн болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!