БЭРСҮҮТ ЖҮРЖИЙН ДЭГЛЭМ: 10 ХОНОГТ 6-8КГ ХАСНА

Жингээ 10хан хоногийн дотор хасмаар байна уу. 10 хоног бол жингээ хасахад маш богино хангалтгүй хугацаа гэдгийг та мэдэж байгаа. Гэхдээ бэрсүүт жүржний дэглэмийг барьснаар таны биен дэх өөх задарч, жин хасагдаж турах процесс маш идэвхитэй явагдана. Бэрсүүт жүрж нь витамин С болон хүнсний эслэгээр баялаг тул тураах бүтээгдэхүүн хэрэглэж байсан хүмүүсээс ч илүү жингээ хасдаг болох нь судалгаагаар нотлогдсон.  Өөр хоолны дэглэм барьж байгаа ихэнх тохиолдолд өдөрт 800-аас илүү калори хэрэглэж болдоггүй ба өдөр тутамдаа хүн 2000-2200 калори хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой байдаг. Тиймээс гэнэт их хэмжээгээр калорын хэмжээгээ бууруулах нь таны эрч хүчийг сулруулж маш хурдан ядраах сул талтай. Ихэнх хүмүүсийн хувьд хэт их өлссөнөөсөө болоод хоолны дэглэмдээ 1,2 өдрийн дотор л буугаад өгчихдөг.

Харин бэрсүүт жүржний дэглэм нь та огт өлсөх шаардлагагүй ба хамгийн гол зарчим нь таны бие организмын бодисын солилцоог түргэсгэж идэвхтэй байлгахад оршино. Гэвч энэ нь урьдынх шигээ хамаагүй идэж болно гэсэн үг биш ба та хоолны төлөвлөгөөгөө эрүүл, сайн өөх тос агуулсан, уураг ихтэй, муу нүүрс усгүйгээр хийгээрэй. Ингэж чадвал бэрсүүт жүржний дэглэмийг хэрэгжүүлсэн 10 хоногт гайхалтай санаанд оромгүй үр дүнд хүрнэ. 

Одоо харин өдөр тутмын хоолны дэглэмтэй танилцана уу. 

  • Өглөө босоод 07:00-07:45 – 1 аяга халуун бүлээн ус болон 1 аяга нимбэгний жүүс уугаарай
  • Өглөөны цай 08:15-08:30 – 100 грамм бэрсүүт жүржийн жүүс эсвэл тал бэрсүүт жүрж + 2ш чанасан өндөг + 2 хэрчим бекон + 4-6 ширхэг алмонд самар  
  • Өдрий цайны өмнө 10:30-11:30 – 100 грамм бэрсүүт жүржийн жүүс эсвэл тал бэрсүүт жүрж
  • Өдрийн цай 12:30-13:00 – Шинэ ногооны салад+80грамм орчим тахианы цээж мах /шарж болно/
  • Оройн зууш 16:30 – 30-35ш цөмсөн давсгүй самар 
  • Оройн хоолны өмнө 18:30 – 100 грамм бэрсүүт жүржийн жүүс эсвэл тал бэрсүүт жүрж
  • Оройн хоол 19:00 – Оливын тостой ногооны салад + шарсан салмон загас  

Өглөө бүр халуун бүлээн ус болон нимбэгний шүүс уух нь таны биеэс хорт бодисыг гадагшлуулахад хамгийн ихээр туслана. 

Хоол бүрийн өмнө бэрсүүт жүржийн жүүс эсвэл тал бэрсүүт жүрж идэх нь таны хоолны дуршлыг бууруулах болно.

Харин бекон, тахиан цээжний мах, өндөг, салмон, самар зэрэг нь уураг ихээр агуулдаг тул  таны уургийн хэрэгцээг чинь бүрэн хангах юм. 

Амжилт хүсье. 

Эх сурвалж: stylecraze.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!