“БУРХАН ТА АВДАГ ШИГЭЭ ӨГӨӨЧ” – БОДИТ АМЬДРАЛААС

21 НАСТАЙ ЗАЛУУГИЙН ЗАХИА

2003 он Чингэлтэй дүүрэг, Дэнжийн мянга, өгсүүр бөгөөд давчуу гудамж, хэдэн зуун айлын адилаар 3 талт хашаа, нохой, амбаар, бас 2 давхар байшин. Манай гэр бүл мөнгө цаасаар дутдаггүй байлаа. Өвөөгийн минь л ач шүүдээ. Олон жил данс тооцоо хөтөлж нягтлан хийсэн нэр хүндтэй хүн байлаа. Ам бүл 5. Эмээ өвөө аав ээж болон би. Айлын ганц хүүхэд байсан болохоор ёстой л дөрвөн зэрэг хайрлуулна шүүдээ. Хайран дундаа загнах зандрах явдал байлгүй л яахав. Намайг л ухаантай зөв хүн болгох гэсэн хэрэг шүү дээ. Нарны илч буурж намуухан салхитай намрын нэг орой, модны үзүүр үл ялиг найгана. Намайг цэцэрлэгээс авахаар ирж буй ээж аав 2ыгоо хараад ямар их баярладаг байсан гэж санана. Хоёр талд минь алхаад гарнаас минь өргөөд нисэж байна гэж нааддагсан. Аа бас л энгүй их жаргал байсан байгаа юм шүү. Гэхдээ л “би эмээгийн хүүхэд”. Амттай шимттэй гэснээ ээж ааваас нууж өгнө. Баригдвал хоёуулаа загнуулна. Орой болоход эмээгийнхээ өвөрт унтана. Шээж байна гэж зүүдлээд гудсаа норгочихно. Эмээтэйгээ байраа солиод би хуурай хэсэгт нь унтана. Миний хүү сэрээрэй гэх эмээгийн дуугаар шинэ өглөөгөө угтаад цэцэрлэгтээ явнадаа. Амралтын өдрөөр гудамныхаа найзуудтай сайртатлаа тоглоно. Хамгийн том хашаатай айлруу ороод хөлбөмбөгийг ч ядартлаа тоглонодоо. Өглөөний нарнаас үдэш хүртэл тоглоно. Шидсэн картаа буцаж олохгүй болтор л тоглодог байсандаа. Оройн хоолоо гэрээрээ идэж дуусаад хаяадаа хүзэр тоглоно. Дүрмийг нь ч бүрэн мэдэхгүй байж хөгжилдэн тоглох өөрийгөө нэг харахсандаа.

Аз жаргалтай сонсогдож байгаа биз. Дэндүү их аз жаргал. Бидэнд үнэтэй байшин, гоё машин байсангүй гагцхүү нэг нэгнээ гэх хайр л бодит байсан. Бид биенийхээ нэг хэсэг байлаа гэж. 2004 оноос бидний амьдралын үйл явц өөрчлөгдсөн юм. Дээр дурдагдаагүй үлдсэн нэг зүйл гэвэл аав минь согтууруулах ундаанаас буцдаггүй хүн байсан юм. Энэ нь даамжирсаар гэр бүл салалтанд хүргэсэн юмдаа. Аз жаргалаар бүтээгдсэн хана эмтэрж ам бүл 4үүл үлдсэн юм. Эмээ өвөө аав ба би. Төд удалгүй 2006 онд эмээ өвөөгийн минь төрж өссөн нутаг болох *** аймаг руу шилжин суурьшлаа. Өвөө ажлаа үргэлжлүүлэн хийж, эмээ ар гэрээ харуицаж, аав буян номынхоо ажлыг хийж би хичээлдээ явна. Аpxинаас болж гэрт хаяа хэрүүл маргаантай байдаг байсан боловч аз жаргал гэгчийг мэдэрж чаддаг л байждээ гэж одоо боддог юм. Гэвч хувь заяаны жаргалын улаан утас урт удаан үргэлжилсэнгүй ээ. 2014 он. Бид дахин нэг гишүүнээ алдсан юм. Хичээлээ тараад гэртээ орж ирлээ. Хоолоо идчихээд давтлагандаа буцъядаа гэсэн шиг гэрийнхээ хаалгыг тогшоод зогсож байтал гэрт олон хүний хөлийн чимээ гарж байсныг санаж байна. Зүс таних нэгэн эмэгтэй хаалга тайлаад хүү ирчихлээ гэж сул дуугаар хэлэхэд аав намайг дагуулаад өөрийнхөө өрөөнд орлоо. Өрөөнд эмээ аав бид 3 л байлаа. Аав намайг хажуудаа суулгаад нэг зүйл хэлэхгээд байгаа нь илт мэдэгдэж байлаа. Гэхдээ амаа үдүүлсэн мэт эсвэл яаж монголоор ярьдгаа мартсан юм шиг л надад санагдаж байлаа. Гэтэл эмээ цаанаас ам нээж “за хүү минь сэтгэлээ бариарай.

Бид энэ цаг мөчөөс эхлээд 3уулаа амьдрах боллоо гэхэд нүдний хараа юун дээрч төвлөрөхгүйгээр гөлөрж байлаа. Аав эмээ 2ынхоо уйлахыг хараад ядаж би уйлахгүй байядаа гэж дотроо бодож байж билээ. 10хан секундын дараа угаалгын өрөөнд ороод нүүрээ угаангаа асгартлаа уйлж байж билээ. Гэхдээ ямарч дуу гаргахгүйгээр. Энэ нь магадгүй хаяа миний зожиг болчихтой холбоотой гэж би боддог. Тэр цагаас амьдрал жоохон уруудсан шүү. Гэр бүл орлогогүй болж аpxинаас болж асуудлууд үүсч байлаа. Би тэр үед дөнгөж дунд ангийн сурагч байсан юм. Харамсахаас өөр юм хийж чадаагүйдээ. Аавдаа би хайртай байсаан. Маш их хайртай байсан. Надад гар хүрэлгүй өсгөсөндөө аав минь. Энэ надад итгэдэг байсантай нь холбоотой гэж боддог. Би ч хичээж аавынхаа ганц бахархал нь байлаа шүү дээ. Эрүүлдээ хэлж байгаагүй ч “Миний хүү аав нь чамдаа хайртай шүү. Чи бол миний удам залгах ганц хүү. Миний нар сар од гэдгээ мэдэх үү.” Гэж байн байн хэлнэ. Өрөөндөө хэвтсэн ч унтаж амжаагүй байвал байн байн дуудаж үнсэнэ. Хаяадаа ч жоохон ядаргаатай байсан шүү. Нас бие хоёр минь бага багаар урагшилж л байлаа. Амьдралыг арай өөрөөр харж эхэлж байсан үе минь. Аз жаргалд хүрэх асар олон хийгээд боломжит хувилбарууд нээлттэй байгааг анзаарлаа. Аавтайгаа их ярилцах боллоо. Аав бид 2т сэдэв чөлөөтэй байсандаа. Юуг л бол юуг ярина. Зэрэгцэж суунгаа тамxи татаад амьдралыг болохоос болохгүй хүртэл ярина. Зарим хүмүүсийн хувьд би их азтай хүн л дээ. Яагаад гэвэл нэгэн орой тэгж ярилцаж суухдаа өөрийнхөө харамсаж гомдож уурлаж баярлаж явдаг бүх зүйлээ хэлж “хайртай шүү ааваа” гэж хэлээд нулимстай нүдэндээрээ үнсүүлж байсан юм.

Сэтгэлийг минь бага ч болов зөөлөлдөг зүйл энэдээ. Аав нь аав шиг хүү нь хүү шиг байх цаг хугацаа бас тийм ч удаан үргэлжлээгүй юм даа. 2018 оны 1 сарын 3. Буяны өдөр. Өмнөх 4 5 өдөрт нь cогтуу байсан ба надаас гуйсан ганц хүсэл нь духан дээр минь үнсэх байлаа. Гэхдээ би үнсүүлээгүй юм. Баярын өдрүүдээр cогтуу байгаа нь надад таалагдаагүй хэрэг юм. Хүн нас бархаасаа өмнө хийж амжаагүй зүйлсээ дуусгадаг гэлцдэг. Гагцхүү аавын цорын ганц бас нандин хүсэл нь намайг сүүлчийн удаа үнсэх байсан байх. Гэхдээ би энэ хүсэлтийг биелүүлж чадаагүй ээ. Энэ бол миний амьдралын хамгийн том бас нүгэлт харуусал. Аав намайг биш моргийн орон дээр би аавынхаа духан дээр үнссэн нь аав бид хоёрын сүүлчийн бодит хүрэлцэл байлаа. Энэ үйл явдал надад дааж баршгүй хүндээр тохиож байсан юм. Бараг бүтэн жил аавын тухай бодохгүй байж чадаагүй. Хэзээ ч хаашаа ч явсан аав бодогдоно. Юу ч хийж байсан 1 секунд анхаарал сарнихад аав бодогдож эхлэнэ. Ганцаараа болсон үедээ шууд л уйлчихна. Би бараг л сэтгэцийн эмгэгтэй болж байсан. Намайг бараг л галзууруулах дөхсөн шүү. Согтуу орж ирээд өрөөндөө хэвтсэн аавыгаа эргэж ороогүйдээ болоод ч тэр үү, “ааваа ааваа” гэж хэдэн 10 дуудсан ч дахиж хэзээ ч сэрээгүйд нь гомдсондоо ч тэр үү, хаа нэгтээ булан тохойгоос гэнэт гараад ирэх юм шиг санагдаад тайван нойрсуулж чадаагүйдээ ч тэр үү, сүнс нь хүүд нь хоргодсон гэдгийг сонсоод зүгээр орхиж болдоггүй л юм байхдаа гэж бодсондоо ч тэр үү. Эсвэл зүгээр л эцэг эхээ алдана гэдэг цаглашгүй үнэн зовлон байх.

Ээжийг салаад явснаас хойш нэг ч удаа хараагүйдээ. Эцэг эхийн тухай ярихаар л дотор өмрөөд ирдэг шүү. Нас барсан хүмүүсийг дагаад найз нөхдүүд нь ч бас алга болчихдог юм байна лээ. Хамаатнууддаа бас их дургүй. Тус болох биш хошуу дүрсэн хүмүүс л их байдаг. Өрөвднүү гэхээс тусалдаггүй юмаа гэж. Орчлон гэдгийг бор зүрхээрээ л туулж явнадаа… Одоо би 21 настай. Их сургуульд суралцдаг. Голч дүн 3.7-оос бууж үзээгүй. 2 ч спортын төрлөөр зэргийн үнэмлэх авж байсан, авъяас алтан медаль, илтгэл, шүлэг, шинжлэх ухаан гээд авж үзээгүй шагнал байхгүй. Амралтын өдрөөр зөөгч хийж хэрэглээний мөнгөө болгодог, хадгаламжтай байсан боловч эр нэг алдана гэдэг нь болсондоо. Зугаа цэнгэл ёс суртахуун 2ын тэнцвэр дээр аз жаргал оршдог гэж боддог. Баар ордоггүй ч ганцаараа суугаад дуу сонсоод пивo шимэх дуртай, нилээн хэдэн шивээс хийлгэсэн, 7 хоногтоо нэг удаа найзуудтайгаа пс тоглодог, тамxи татдаг. Энгээд харахаар муу ч хүн шиг харагдаж байгаа биз. Хаяа өөрийхөө муу эсвэл сайн аль нь болоход эргэлздэг л юм. Одоо энд бичигдэх зүйлсийг уншаад та гайхаж магадгүй. Учир нь би aмиa xоpлохыг хүсдэг. Нэг л мэдэхэд ийм болсон байсан. Эмээ минь амьд сэрүүн байгаа цагт тийм үйлдэл хийхгүй л дээ. Харин муу ёрлож муу зүйл тохиолдлоо гэхэд би орчлон дээр ганцаараа үлдэнэ. Зугаа цэнгэл нэр хүнд чадвар байлаа гээд надад аль нь ч хэрэггүй.

Зарим залуус надад атаархаж над шиг болохыг хүсдэг байх. Харин би амьдралаа үзэн яддаг. Ам бүл олуулаа аз жаргалтай байхаас эхлээд энэ хүртэл ирлээ. Энэ хүртэл хагацлаа. Хагацал бүр маш хүнд цохилт өгж байсан. Одоо миний хамгийн хайртай, хамгийн эрхэм хүн минь надаас хагацвал дан ганц өөрийхөө төлөө амьдрах хүсэл алга. Нас барсан хүмүүсийг бодож амьдрах ч хүсэл алга. Тэр том цохилтыг дааж авах ч хүч алга. Бусдаас болоод, дарамтанд ороод ийм байдалд орсон юм биш, буруутныг хайх ёстой бол би орчлонг л буруутгана. Арай л хатуу, арай л хэрцгий байна. Хүмүүс ч хүн чанаргүй байна. Хувиа бодсон зангаас нь залхаж байна. Би л болж байвал гэсэн сэтгэхүйтэй хүмүүсийн дунд бусдын төлөө амьдрахаас залхаж байна. Үнэнээс залхаж байна. Үхлээс залхаж байна. Одоо та намайг гаднаас нь бас дотроос нь, өнгөрснийг нь ирээдүйтэй нь хамт бүрэн мэддэг боллоо. Амьдрал гэж “баялаг” байгаа биз. Амьд үлдэх хүмүүсдээ хэлэхэд бие биенээ мэдрээрэй. Хэний ч дотор юу ч байж болно. Бие биенээ хайрлаарай. Хэн ч ямар ч замаар явж өдий хүрснийг мэдэхгүй шүүдээ. Нэг нэгнээ битгий ганцаардуулаасай, чин сэтгэлээсэй хайрлаарай гэж л захъядаа. Үүнийг бичиж байхад сэтгэл уужраад хэсэгтээ л сайхан боллоо. Уншсан хүмүүстээ баярлалаа. Ухаантай дүр эсгэж битгий сэтгэгдэл бичээрэй. Бичихийг хүсвэл сэтгэлээсээ хандаарай. Хүн бүрт аз жаргал хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье.

2 thoughts on ““БУРХАН ТА АВДАГ ШИГЭЭ ӨГӨӨЧ” – БОДИТ АМЬДРАЛААС

  1. ysan mundag ym be
    ndd bas ingeh ue bsn2 bi eej aawda goldood emeedeere amidrdag yhwee ndd eej aaw 2r baihgui ch gsen bi oroo sain amidran az jargal l baih bolnshde setgeleer unaad herguishuu odor bolgon oorto urmii vg helj bai hund chdhgui gdeg zuil bhguishde ymiig bi chdna zaawal chdn gj bodjii odorii ali boloh dursmjtai onroogji goy hogjiltoi baiwal hayda bodhod goyshde tged bas zaawal hun bolgon hairuuln gsen vg bshshde neg l odor hairlah hun garaad irdeg bi ter hunii hairlaj bga ch gsn ndd gantshan ch udaa sanaa ni zowson boluuu bas haayda hair haljamtai bsnu ci hedii ter hunii hairlaj bga ch gsen ter hun chmg toodguie neeh udlhgui hairtai huneese ywah boldgiinma zza estoi mundag ah bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!