“АЛТ АМИНД ХҮРДЭГ” БОЛСОН ЯВДАЛ…

“БОЛСОН ЯВДАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Баруун нутгийн малчин Базарын гүүний зэлний хажуугаас нэг өдөр гялалзсан шаргал юм цухуйж харагджээ. Зэвтэй төмөр л биз гэж бодоод түүнийг хэн ч тоосонгүй. Гэтэл нөгөө ишигний эвэр шиг жижигхэн юм чинь юу юугүй “ургаж” гарч ирснийг харвал алтан бурхан байв. Алтан бурхан цээжнийхээ ихэнх хэсгээр ил гараад дээшээ дахин нэмж ургасангүй.

Зэлний гадастай зэрэгцэн их амарлингуй төрхөөр “залбиран” байв. Гэрийн эзэн хашир хүн тул түүнд гар хүрч болохгүй гэж эхнэр, хүүхэд ойр хавийнхандаа аминчлан захиад, арц хүж уугиулан залбирал үйлдсэн байна. Нөгөө цээж нь цухуйсан алтан бурхан хэдэн хоногоор дахин дээш ургахүй түүнд үхэр мал ч ойртохгүй дөлж байсан байгаа юм.

Тэр үеэр Базарынх эсгий хийх болж гэр бүлээрээ урд талынхаа цөөрмийн хөвөөнд очиж майхан барьж хоёр ч хоножээ. Хоёр охин нь гэр малаа харж үлдсэн байсан гэнэ. Тэднийг эсгийгээ хийж дуусгаад “аавын цээж” дээрээ нойтон эсгийгээ ачаад ирэхэд зэлний хажуугаас ургаж байсан алтан бурханыг нь хэн нэгэн ухаж аваад явчихсан байв.

Базар тэр бурханы талаар цөөхөн хүнд сонин болгон ярьж “Их эртний юм байх. Өнөөгийн хүмүүсийн мөс чанарыг шалгах гэж явуулсан тэнгэрийн зүйл ч байж мэдэх юм” гэж байснаа санав. Тэгэхэд төрсөн ахынх нь хүү болох “илүү” хочтой Батцогт гэгч “Хувьсгалын үеийн бapивчилгааны үлдэгдэл байх. Тийм сүртэй айгаад байх юмгүй биз дээ.

Ид шидтэй зүйл байсан бол нөгөө ногоон малгайтнуудынхаа сүнсийг хийсгэж сүйд хийчих байсан байлгүй” гэх зэргээр өөртэй нь ярьж мэтгэж байжээ. “Илүү”-гийн муу зан нь хөдөлснөөс зайлахгүй. Тэр л олз ашиг хайж явдгаараа зүлгэн дээрээс ургаж байгаа алтан бурхныг ухаж авсан гэж бодоод Базар яаран очиход эхнэр нь Батцогтыг “Аймгийн төв рүү явсан гурвуулаа явсан байх.

Дорлигжав, Баатараа хоёртой нэг юм шивнэж яриад л байсан” гэжээ. Базар ахдаа “Хүү чинь ид шидтэй бурханыг ухаж аваад явчихаж. Бидний удам сударт муу юм болно шүү. Үрж зарахаас нь өмнө түүнтэй холбоо барьж болиулах юм шүү” гэв. Тэгээд нэг өндөрлөг дээр гарч утсаар ярьсанд “Бурханыг алтны ченжид өгчихсөн. 12 сая төгрөгөөр зарчихсан. Машин аваад харина даа” гэж Батцогт амьдралдаа сэтгэл хангалуун болсон хүний байр сууринаас ярьж байв.

Базар ах Дондогийнхоо хамт нөгөө алтан бурхан ургаж гарч ирсэн газарт арц хүж уугиулж бараг өдөржингөө сунаж залбиран өнжжээ. Гэтэл Батцогт гэрийн ойрхон хөтөл дээр шинэ авсан машинтайгаа онхолдож, хамраас нь хувин шахам цyc асгарч байгаад наc барcныг хүн ирж хэлжээ. Энэ ч биш боллоо гэдгийг мэдсэн Базар, Дондог хоёр үxсэн нь одоо яая гэхэв үлдсэн үр хүүхдүүдийнхээ амь насыг л аварч үлдэх юмсан гэж арга чарга эрж, ухаангүй юм шиг мэргэч түргэн хүний эрэлд хатаж байв.

Бас нэг муу юмны сураг сонсогдов. Батцогттой хамт алтан бурханыг ухаж зараад сая сая төгрөгийн ашиг хүртсэн Дорлигжав, Баатараа хоёр бас л наc баржээ. Дорлигжав нь аймгийн төвд байдаг хуучин худагны өндөр цамхаг дээрээс үсэрч наc баржээ. Баатараа нь мориныхоо дөрөөнд чиргүүлж наc барcан аж. Энэ гурван хүний цаг бусын золгүй үxэл аравхан хоногийн дотор болж өнгөрсөн бөгөөд бүгдээрээ хамраараа хамаг цycаа юүлж нас барсан нь олны гайхлыг төрүүлж байв.

Бөө, удган, лам юу л байдаг юм тэр болгонд очиж залбирч мөргөн гуйсаар Базар “Тэр бурхан чинь танай мал сүргийг өсгөж амьдралыг амар амгалан болгох учиртай байж. Уг нь идээ цагаагаа өргөж байсан бол өөрөө бүтэн биеэрээ ил гарч ирэх байв. Энэ бурхан догширчээ. Их засал хийх хэрэгтэй болох нь дээ” гэжээ.

Түүнээс хойш удалгүй Базарын бага охин гэнэт хошгирон орон дээрээ ухаан алдан унасан байна. Царай зүс нь өөрчлөгдөж хувираагүй ч ямар ч ухаан мэдрэлгүй болсон түүнийг эмч нарын оношоор наc барcан байна гэхээс өөр аргагүйд хүрч байв. Хайртай отгон охиноо дэндүү эрт хад чулууны газар булахаас Базар зүрх шимширч байв.

Мэргэн түргэн хүмүүс “Та өөрөө л мэд. Энэ хүүхдийн бие цогцос ямартаа ч өмхийрч ялзран эвгүй үнэр гараад байхгүй юм байна” гэж дэмий үг хэлжээ. Базар охиндоо авс ч бэлдсэнгүй. Зүв зүгээр унтаж байгаа юм. Одоохон сэрнэ. Аавдаа эрхэлж, ээждээ үнсүүлнэ гэж бодно. Өөрсдийнхөө идэж ууснаас хувь хүртээн өмнө нь аваачиж тавьдаг байв. Базарынх үxcэн хүнээсээ салж чадахгүй, өмнө нь хоол унд ч зэхэж тавьдаг гэнэ.

Талийгаачийг сүүлчийн замд нь ингэж үднэ гэж байх уу. Тэр охины сүнс лавтай буг чөтгөp болох биз гэж ойр хавийнхан нь шогширч байв. Базартай үе тэнгийн нөхөд нь уулзаж “Чи минь яагаад байна даа. Нэгэнт нас барсан хүнийг чинь цаг нартай, хоног хугацаа, ёс журамтай гаргадаг юм шүү дээ. Миний хөгшин ухаантай шүү дээ” гэж үxcэн амьд хоёрыг салгах гэж хичээж байв.

Базар гаансаа хөхөөд огт дуугарахгүй. “Болоогүй байна аа” гэж ганцхан удаа л ам нээсэн байна. Үнэхээр нэг шөнө тэдний хойморт гэрэл дүүрч олон алтан бурхан асч унтран байв. Гэрт халуун гэж жигтэйхэн. Арц хүжний дэндүү ихэдсэн үнэр анхилам сайхан гэхээсээ хамар хоолой хорсгоно. Гэнэт хоймрын орон дээр наc бараад 12 хонож байсан охин эхэр татан нойрмоглосноо алгуурхан cэрж, орон дээрээ хагас өндийж суугаад “Би ёстой гоё зүүдэллээ” гэж хэлжээ.

Гэрт болж байгаа үл ойлгогдох зүйлийг гайхаж, охины наc барсанд гашуудахаа түр мартаад байсан хүмүүс сая л ид шидийн юм шиг үxcэн хүн амилсныг хараад балмагдаж байв. Базар аймгийн төв орж нөгөө алтны ченжээс бурхныг худалдаж авах гэжээ. Гэтэл сувьдаг эр нь нөгөө бурханыг хайлж гулдмай болгоод хилээр гаргах арга сүвэгчлэнгээ үxлээ хүлээж буй хүн шиг үе үе зогисож, улаан хоолойны нарийндаа зовж түүртэн байжээ.

Базар бурханы биед орсон алтнаас ганц цэнг өөр юманд зарцуулаагүй биз гэж асуусан байна. Тэгээд нөгөө алтан бурханы хайлуулсан “биеийг” 15 сая төгрөгөөр гуйж байж худалдаж аваад бурханыг ухаж авсан нүхэнд авчраад булчихсан байж. Охиноо ухаан алдан унахаас яг нэг хоногийн өмнө тэр ийм зүйлийг амжуулсан байлаа. Тэгсэн чинь 13 дахь хоног дээрээ нүхэнд булаастай алт буцаж бурханы биендээ шилжин амилж, Базарын хоймрын авдар дээр гэрэл цацруулан залрав. Яг тэр мөчид ухаан алдаад уначихсан байсан уу, эсвэл нас барчихсан байсныг алийг ч мэдэх аргагүй охин гэнэт сэрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!