БОЛСОН ЯВДАЛ – ЖАРГАЖ ИНЭЭЖ УНШЛАА…

БОЛСОН ЯВДАЛ – ЖАРГАЖ ИНЭЭЖ УНШЛАА…

Намайг бага байхад гар утас гэж байдаггүй байлаа. Харин орон нутагт маань нэг сайхан фм байдаг байсан. Орой 7 цагаас Хайрын зууч гээд нэвтрүүлэг явдаг тэрнийгээ сонсох гэж өдөржингөө шахуу л хүлээнэ.

Учир нь юу вэ гэхээр тэр нэвтрүүлэг бие биедээ захидал өгч танилцдаг нэвтрүүлэг байсан юм л даа. Эхлээд өөрийгөө танилцуулсан захиа бичээд нас сургууль, хобби, дуртай дуу гээд л бүдэнг нь бичихэд хөтлөгч маань уншиж өгнө.

Аа тэгээд сонсож байгаа хүмүүс нь энэ яг миний хүн гэж бодсон хүндээ захиагаа хаяглан бичнэ. Нэгэнтээ хоёр хүн бичилцээд эхэлсэн л бол хөтлөгч захиа ирсэн гэдгийг нь л уламжилна, уншихгүй.

Би MELODY гээд охинтой бараг сар бичлээ бүр яг л миний охиооон хэхэ. Бүр дурлаад ямар сошиал энээ тэрээ гэж байсан биш төсөөлж А4-ын цаасан дээр зурнаа. Тэрнээс захиа ирэх өдөр сэтгэл санаа тэнгэрээс дээш 3 метр цаашаа.

Хаана хэзээ уулзахаа би өөрөө хэлнэ тэр хүртэл чи битгий асуугаад байгаарай гэж тэр минь надад хэлсэн болохоор би чимээгүй л байлаа 10 сараас хойш бичилцээд 12 сар нилээд гарчихлаа бид хоёр бичилцсээр л…

Нэг өглөө хичээлдээ явахаар бостол нэвсийсэн цас орчхож. Өвөл эхэлснээс хойш цасны бараа хараагүй бөөн баяр хичээлдээ урамтай аргагүй явалгүй яахав.

Үсээ сайтар угааж сэнсдэж аваад хоёр тийш нь нямбай гэгч нь хагалж самнаад чухал царайгаа гаргаж аваад анги дээрээ очлоо. Ангийн багшид ажил явдал гарсан манай хүүхдүүд ирэхээр хэлээд тараачихаарай гэж ангийн багш маань үүдний жижүүрт сайтар гэгчийн захиж үлдээгээд яваад өгсөн байсан.

Нэгэнт цугласан хүүхдүүд чинь яахав хичээл орохгүй дээрээс нь цас орсоныг далимдуулж баахан цасаар байлдаж тоглоод үд гэхэд тараад харьцгаасан.

Би гэртээ ирээд гэнэт ухаан орсон юм шиг Melody захидлын эзэн тухайн үед намайг бүр дүүрэн амьдруулж байсан хүнээ санаад одоо ч уулзах дөхсөн байхдаа юу ч гэсэн куртикаа угаачихъя гээд угааж паартай ойрхон тавиад нэвтрүүлэгээ хүлээлээ.

Нэвтрүүлэг ч эхэлж Рэй-д (Миний захидал хүлээж авдаг нэр ) захиа ирсэн шүү л гэж байна. Фм маань манай байрны подволд байдаг болохоор цамцтай гүйж гараад л аваад ороод ирлээ. Сайнуу гээд л гоё зүрх цас энэ тэр зураад бас гоё 4 мөрт бичсэн байсан.

Гэхдээ Хотруу явахаар болсоноо хэлээд орой 21 цагт төв талбай дээр уулзъя би цагаан куртик улбар шар ороолттой тийм ийм гээд л бичсэн байна. Би бөөн баяр цагаа харсан 20:10 гялс өмсөх юмнуудаа бодоод ахын үнэртэй уснаас ороолтондоо шингээж мингээгээд зөндөө ажил амжуулаад яг гарах болтол куртик нойтон.

Гэхдээ гэрт аав ч байхгүй ах ч байхгүй байсан болохоор өөрийнхөө нойтон куртикаа л өмсөхөөс өөр ямар ч арга байгаагүй талбай хүртэл манайхаас 10 мин алхах тийм л зайтай би гэрээсээ гарлаа.

Хэзээ ч манай гэрээс талбай ортол тийм удаан байгаагүй их яарсан болоод л тэр байх инээд алдан алхаад л байлаа нэг юм ирлээ. Тэр ирчихсэн намайг хүлээж байна, яг л миний дотороо дүрсэлсэн хөөрхөн охин мөн.

Цагаан куртик цагаан царай хацар нь үл ялиг ягаарсан нь өөрт нь бүр зохиод ч байгаа юм шиг зөвхөн уруулаа л өнгөлсөн байсан. Гэхдээ л тэр миний амьдралдаа харж байсан хамгийн хөөрхөн үзэсгэлэнтэй охин байж билээ.

Танилцлаа би ч түүнд таалагдсан бололтой хоёулаа 23:30 хүртэл өөрсдийнхөөрөө болзоогоо өрнүүллээ. Би аль болох хүрэхгүйг хичээнэ учир нь куртик минь тас хөлдүү хэхэ.

Гэхдээ би даараагүй ээ, цаг хугацаа ямар хурдан өнгөрөв нэг л мэдсэн 12 өнгөрчихөж бид нарын үеийн 9-р ангийн хүүхдүүд 12 өнгөртөл гадуур явна гэдэг байж боломгүй асуудал байсан. Уянга маань харихгүй бол болохгүй бас маргааш хот явна гэдгээ ч хэллээ.

Би дуугүй л тэрнийгээ гэрт нь хүргэж өгөх санаатай хажууд нь зөөлхөн алхана. Гунигтай байгааг минь мэдсэн юм шиг янз бүрийн хөөрхөн хөөрхөн юм яриад хоёр талд гараад л намайг аргадах гээд байгаа нь илт.

Би харин куртиканд л битгий хүрчихээсэй бас битгий яваач гэвэл юу гэх бол гэсэн шүү юм бодож алхсаар гэрийнх нь үүдэнд хүрээд ирвээ. Би орлоо шүү л гэнэ, бүр хоёр ч удаа асуулаа.

Би тэвэрмээр байдаг хоёр ханцуй даанч хөлдүү. Заа л гэлээ дотроо өөрийгөө хараах шиг болж байсандаа. Заза ор доо гэсэн тэр минь гомдох шиг нэг харснаа хацар дээр нэг үнсээд гэртээ орсон.

Би гэж нэг хүн халуу шатаад л үлдэж билээ. Шөнөжийнгөө тэр царайг тэр үнсэлтийг бодож хэвтээд үүр цайлгаваа. Тэр өдөр хичээлдээ явж ирээд Уянга явчихсан байхдаа бид хоёр ахиад уулзах болов уу гэж бодлогширон сууж байтал нэвтрүүлэг эхэллээ.

Рэй захиагаа ирж аваарай л гэж байна. Пижигнэж доошоо буугаад захиагаа авчраад уншлаа. Уянгаас Тулгаад гэсэн өөрсдийнхөө нэрээр хаягласан захидал байлаа. Сайхан амарсан уу, би хот явахаа больсон аав өчигдөр бид хоёрыг цонхоор харсан байна лээ.

Найз бандитай болсон бол эндээ үлддээ нүдэнд дулаахан хүү байна лээ гэж хэлсэн гоё байгаа биз гэсэн байв. Захиагаа уншаад өчигдрийн газараа хүрээд ирээрэй гэсэн байж билээ.

Одоо тэр минь миний хайртай хань, хоёр охины минь ээж болсон. Би тэрнийгээ өдөр бүр анх тэврэхийг хүсэж байсан шигээ тэвэрдэг. Хадам аавдаа бид хоёрын анхны болзоог гунигтай дуусгаагүйд маш их баярлаж явдаг даа. Бүх хосууддаа аз жаргал хүсье. УЯНГА ТУЛГА хоёроос нь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!