“БИ ХОВ ХООСОН ЗАЛУУГ ХАЙРЛАСАН” БОДИТ АМЬДРАЛААС

“БИ ХОВ ХООСОН ЗАЛУУГ ХАЙРЛАСАН” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би хов хоосон залууг хайрласан. Хов хоосон гэдэг маань түүний минь халаасанд сохор зоос ч үгүй харж хандах хүн ч үгүй тийм л залууг хайрласан. Гэхдээ тэнгэрт тултал хүсдэг том мөрөөдөлд нь итгэж би хайрласан. Ээж маань намайг жаахан байхад нэг бүтэн өнчин ах дүү хоёрт туслаж гурил будаа илүүчлэн тусладаг байв. Тэр хоёр ах дүүгийн ах нь миний хайрт. Тэр хоёр ээжийн маань хариуцдаг нийгмийн халамжинд байдаг хүүхдүүд гээд ээж ирээдүйд нь их санаа зовинож харагддаг байлаа. Хоёр дахь удаагаа ээжтэйгээ анх тэднийд очихдоо дүүгээ усны тэргэн дээр суулгачихсан хашаан дотроо түрж тоглож байхыг нь хараад яасан хөөрхөн энгийн ах дүү хоёр вэ ах нь ямар хөөрхөн юм бэ гэж харж байлаа. Би жилийн дараа байхдаа бараг ээжийн утаснаас ахынх нь утсыг олж аваад утсан дээрээ “Түрдэг тэрэг” гээд хадгалчихаж билээ. Удалгүй би түүнрүү мессеж бичиж эхлэв. Эхэндээ зүгээр л өдрийн мэнд шөнийн мэнд өглөөний мэндтэйгээ байж байгаад уйдхаараа залгаж утсаар ярьдаг болов.

Нээлттэй их тайван харилцаатай хүүд бага бгаар татагдаад би ч дурлаж орхив. Байсхийгээд л тэрний утас эрх нь хаагдчихсан холбогдох боломжгүй болчихно. Би ээжээсээ мөнгө худлаа хэлж гуйж аван утсыг нь сунгана байж болох өөрийнхөө чадлаар сэтгэл гаргах гэж хичээнэ. Бид нилээн хугацааны дараа үерхэж эхлэв. Дүү нь орой ганцаараа үлдэхээс айдаг учраас би очиж уулздаг байв. Зарим өдөр холын хамаатан нэг эмээ тэднийд ирж 2,3 хононо тэр үед нь бид хоёр үхтлээ алхдаг байлаа. Шар хадны эцсээс талбай хүртэл юм ярьсаар байгаад ирчихдэг байв. Хайртай болж би түүний бүх л сайхан мөрөөдөлд итгэж заавал гэрлэнэ ээ гэж бодох болсон. Ээж маань үерхэж байгааг маань мэдээд хэсэг уурлаж дургүйцсэн ч яваандаа зөвшөөрч бид хоёр айдгаа авдрандаа хийсэн юм. Миний төрсөн өдрөөр палмастраар хуруун дээр минь бөгж зурж өгөөд чамтай би заавал гэрлэнэ гэж хэлж байлаа. Өвөл болохоор үргэлж гар дулаацуулж хамт явахад дандаа миний түшиг байж хаашаа ч орсон хаалга нээж өгч намайг түрүүлж оруулна. Заримдаа ганцаараа сургуулийнхаа хаалгаар орох ийш тийшээ орохдоо би бүр муу зан суучихсан хаалгаа онгойлгохоос төвөгшөөдөг тийм болчихсон байдаг байж билээ.

Үнсгэлжин тэмцээнд бэлдэж шөнөжин даавуу хайчилж хаягдал цуглуулж бүтээл хийхэд минь дагаад л явна хамт хийлцэнэ туслаж ширээн дээрээ унтаад өгөхөд минь үлдсэн бүх хогийг нь түүгээд дуусгачихсан байдаг байлаа. Ер нь зүгээр л өөрийнхөө төлөө биш миний төлөө дүүгийнхээ төлөө зөв шийдвэр гаргаж чаддаг сайхан сэтгэлтэй залууд дурласан байлаа би. Баяр бүрээр биш бараг өдөр бүр баярлуулж би үргэлж тас тас инээж явна. Эд зүйл бэлэг сэлт биш зүгээр л миний төлөө надад хийж өгч байгаа үйлдлүүд нь намайг гайхтал алмайруулдаг байв. Би оюутан болж тэр маань коллежд оров. Ээжийн зөвлөснөөр тогооч болохоор шийдсээн манай хүн. Манай найзууд ихэнх нь түүнийг басамжилж коллежд сурдаг гэлүү, ядуу гэсэн үү, тогооч болох гэж байаа биздээ тэгээд төгсөөд юу хийхүү гэх мэт үг шиднэ. Би бол тоогоогүй ээ. Надад орой нь хуушуурын тос үнэртүүлээд ороод ирсэн ч хамгийн сайхан залуу хэвээрээ л байсан. Миний мөрөөдөл нүүрний маке апийн бүх хэрэгсэл байдаг томоо цүнхтэй болох. Тэр мөрөөдлийг минь мэдсэн юм шиг коллежийнхээ цалингаар аваад ороод ирсэн дээ.

Баярлаад бүүр үхэх шахсан тэр өдөр. Хичнээн үнэтэй билээ дээ. Сонирхлоороо нүүр будалт хийж сормуус хийж би хөөрхөн халтуур хийчихнээ. Тэр бүрт намайг дэмжиж утсан дээрээ баахан нүүрний будаг будагта хүүхний зураг хадгалаад явж байдаг хайраа энэ будалтын бичлэгийг үзээч чи чаднаа энийг гээд л үргэлж дэмжнэ. Халтуур хийж нүүр будаж олсон мөнгөөрөө хайрдаа цоо шинэ хормогч заазуур авч өгөхөд нулимсаа дуслуулан баярлалаа хайраа энийг одоо хайрлаж хэрэглэнээ гээд баярлаж байсан. Одоо би нүүр будахаа больсоон зав ч гарахгүй юм. Мэргэжлээээ ажиллаж байгаа. Гэхдээ л миний хамгийн дуртай зүйл нүүр будах эмэгтэй хүний хөөрхөн болоод баярлалаа миний дүү гэж хэлэхийг сонсох. Ирээдүйд заавал салон нээнэ дээ гэж битүүхэн хүсдээг. Миний хань харин цагаан хормогч цагаан малгайтай тогооч. Хуушуурын тогооч бэлтгэгчээс эхлүүлэн зургаан жилийн турш уйгагүй бас уйдалгүй ажилласан үр шимээ хүртэж монголд нэлээд томдоо орох ресторанд А Тогооч болсоон. Миний гал тогоо гэж ярихдаа нүд нь гялалзаад инээмсэглэл тодроод үнэхээр хөөрхөн.

Харин өнгөрсөн сард тэртээ 7 жилийн өмнө хуруун дээр минь зурж өгсөн бөгжөө бодитоор зүүлгэж эхнэр минь болооч гэж гуйсан даа. Тэртээ тэргүй хамт амьдарч байгаа болохоор гэрлэе гэж гуйхгүй байхдаа бараг гэж бодож явсан намайг ангайтал баярлуулж ээжийг минь уйлуулж орхисон. Ханийн маань мөрөөдөл өөрийн гэсэн аялалын автобус явдаг ресторантай болох. Өнөөдөр манай ресторан хүүхдийн 100-д байсан бол маргааш 21 хороололд нөгөөдөр хороололд ингээд л нүүгээд явна даа. Миний хоолыг идэх гэж амьдардаг дүүрэгт нь нүүж ирэх өдрийн хуваарийг хүмүүс хүлээх болноо ирээдүйд гэж ярьдаг. Тийм хөөрхөн зорилготой бас тэмүүлэлтэй. Ойрын зорилго нь надад хуримын даашинз өмсгөх. Би ч бас зүгээр аваад л байхыг хүсдэггүй ээ. Дуртай зүйлтэй нь холбоотой мөрөөдлийг нь үргэлж сануулж байх зорилгоор ном бэлэглэж, тийм кино бас хайнааа хэхэ. Бид хоёр ямар ч байсан мөрөөдөхөөс залхахгүй ээ. Бас мөрөөдөлтэй залууг хайрлахаа болихгүй ээ. Тийм л залуу чамаас үл урвана бас чиний төлөө өөрийнхөө ирээдүйг бүтээнэ. Амьдрах зорилгогүй, мөрөөдөлгүй, өөрчлөгдхөөс айдаг эр хүнд итгэээсээ өмнө бодож үзээрэй охидоо гэж хэлье. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!