“БАЙР АВАХ ГЭЭД ЦУГЛУУЛЖ БАЙСАН 20 САЯ ТӨГРӨГӨӨ ҮРЭЭД ДУУСГАЧИХЛАА…”

“БАЙР АВАХ ГЭЭД ЦУГЛУУЛЖ БАЙСАН 20 САЯ ТӨГРӨГӨӨ ҮРЭЭД ДУУСГАЧИХЛАА…”

Яг өөр дээрээ тулгарсан даван туулсан зүйлээ бичье, үүнийг маань уншаад олон эмэгтэйчүүд сургамж аваасай гэж бодож байна… Тэр үеэс хойш зургаан жил өнгөрчээ, нас маань одоо 40 гараад явж байна. Зургаан жилийн өмнө зөвхөн байртай болох мөрөөдөлтэй өөрийн гэсэн жижиг бизнестэй тэрнээсээ мөнгө хадгалдаг, нөхөр маань ажилтай цалин нь бас боломжийн.

Хоёулаа хэр хэмжээндээ зүтгээд байна л гээд боддог байсан. Нуруу өвдөнө, бөөр өвдөнө тэрийгээ ч нэг их тоохгүй ажиллаад л хадгалаад хурааж хуримтлуулаад л байна. Би нээх хувцас хунар ч авахгүй хадгаламжруугаа л хийнэ. Нөхөр маань гайгүй ажил хийдэг болохоор нөхөртөө чи минь хувцас хунар ав олон хүнтэй уулзаж гадуур дотуур явдаг юм чинь гээд л нөхөртөө гайгүй чанартай хувцас хэрэглэл авч өгнө.

Боломжийн ч машин тэрэгтэй ер нь бол бусад хүмүүст боломжийн залуу шиг л харагддаг байсан юм шиг байгаа юм гаднаасаа. За тэгээд нөхрийгөө гангалж явсаар яг тэр нэгэн орой нөхрийн утсанд ирсэн хайрын мессежнээс нь нөхрийгөө нэг нyyц aмpaгтай ч биш тэр хүүхнийхээ найз эмэгтэйтэй хүртэл yнтаж хэвтэж мөнгөөр тоглож явсаныг бүгдийг нь мессеж, чатыг нь уншаад мэдэж авсан.

Энэ явдлаас хойш нөхрийгөө гэрээсээ хөөсөн тэгээд ямар ч ухаан мэдрэлгүй болж бизнесээ хүртэл орхисон. Байр авах гээд дансандаа үxэн хатан цуглуулж байсан 20 гаруй сая төгрөгөөрөө үxтлээ шоудаж нүүрэндээ хэд хэдэн мэс ажилбар хийлгэсэн зовхи татуулах хамар хийлгэх гээд л. Үлдсэн мөнгөөрөө дуртай хувцасаа аваад эмнэлэгт сайхан хэвтэж амарсан.

Мэдээж гурван хүүхдээ хөдөө аав ээжрүүгээ явуулчихсан байсан. Ингэж дураараа дургиж явсаар мөнгө маань ч дуусаж бодож санах зүйлгүй сайхан амраад авсан. Тураах төвд ч явж бүх зүйлээ өөртөө 100 хувь зориулсан. Энэ үеүүдэд нөхөр маань маш ихээр уучлалт гуйсан би ч бас уучилсан. Дахиж хэзээ ч хүүхэн шуухантай орооцолдохгүй гэж амласан.

Зүгээр л итгэ би үлдсэн амьдралаараа харуулнаа гэж надад хэлсэн. Би ханьдаа итгэсэн, уучилсан. Тэр үеэс хойш бүх зүйл шинэ юм шиг маш сайхан амьдарч байгаа. Нөхөр маань өглөө орой бүр үнсдэг хайртай гэдгээ өдөр бүр хэлдэг. Бас ажлаа хийгээд амьдралынхаа бүхий л зүйлсийг зохицуулдаг болсон.

Нөхөр маань цалин сайн авдаг болохоор би урьдынх шигээ үxэн хатан мөнгөний төлөө зүтгэхээ больсоон. Нүүрний иогт явна, фитнессдээ явна, хоол ундаа хийж гэрээ цэвэрлэнэ, хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөнө гээд гэрийн эзэгтэйн ажлаа л хийдэг болсон. Нөхөр маань намайг зүгээр л гэртээ байж бай, хайр нь бүгдийг нь болгоноо гэдэг болсон.

Хэлсэн ёсоороо ч болгодог, зохицуулдаг. Би бүх зүйлд сайхан хандаж, бүх зүйлийг эерэгээр харахыг хичээдэг болсон. Одоо арван сая төгрөгөөр xөx хийлгэмээр байна гээд нөхөртөө хэлтэл тэг тэг хайр нь цалингийн зээл авч өгье гэдэг юм даа. Би мэдээж хийгэхгүй ээ, зүгээр л хэлж үзсэн юм хэхэ. Эцэст нь хэлэхэд бүсгүйчүүд минь өөрийгөө бүү орхи торд усла гэртээ ч гадаа ч байнга л сайхан бай.

Боломж үргэлж байдаг юм шүү, салахаа битгий нэгт тавь. Асуудад бүрт шийдэл нь байж л байгаа. Эмэгтэй хүн гоё сайхан байх нь гагцхүү нөхрөө торгоож байгаа юм биш шүү, залуу сайхан насаа гоё сайхан байж л өнгөрөөх хэрэгтэй.

Тэртэй тэргүй нас яваад ирэхийн цагт гоо сайхан, залуу нас гэдэг зүйл хүссэн хүсээгүй л биднээс яваад өгнө. Залуу насандаа мөнгө гэж бүү үxэн хатан зүтгээрэй амьдралд сайхан хандаж байгаа зүйлсдээ л сэтгэл хангалуун байж өөртөө итгэлтэй байгаарай бүсгүйчүүд минь. Аан тийн амьдралд хамгийн чухал зүйл бол Гэр Бүл бас Эрүүл Мэнд шүү. Өөр юу ч биш…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!