“АМАР АМГАЛАН” СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ

Хаан шинэ боолоо дагуулан усан онгоцоор далайд гартал шуурга дэгдэж гэнэ . Урьд өмнө нь далайд гарч байгаагүй боол далайн шуурганд усан онгоцоор явах ямар хэцүү байдгийг биеэр мэдэрч үзээгүй байж . Бусад нөхөд нь ёолон гасалж уйлахын хажуугаар дааран чичрэх шинэ боолыг тайтгаруулахыг оролдсон ч нэмэр болсонгүй . 

Хаан бухимдаж эхлэв . Усан онгоцон дээрх бүх хүмүүс шинэ боолыг аргадах гэж аргаа барж байтал нэг настай эр зүрх гарган хаанд бараалхаж : Таныг болгоовол би түүнийг дуугүй болгож чадна , гэлээ . Хаан : Болгооё о , гэсэнд настай эр тушаал өгч боолыг далайн ус руу шидүүлжээ . Нөгөө боол усанд живж , буцаж усны мандалд гарч ирсээр энэ байдал хэд хэдэн удаа давтагдах үед түүний үснээс татан усан онгоц руу ойртуулав . Боол хоёр гараараа усан онгоцны шатнаас бушуухан зуурч аваад тавцан руу авирчээ . Усан онгоцон дээр гарч ирээд томоотой гэгч нь нэг буланд очоод чимээгүй суучихав . 

Настай эрийн хийсэн үйлдэл хааныг гайхшруулсан тул : Та хийсэн үйлдлийнхээ гол утга санааг тайлбарлана уу ? гэж асуужээ . Настай эр ингэж хариулав . Энэ боол усанд живж үзээгүй . Бас өөрийгөө усан онгоцон дээр хэчнээн аюулгүй байгааг мэдээгүйгээс тийнхүү бусдыг сандаргах үйлдэл хийж байв . Амар амгалан , аз жаргал ч бас үүнтэй адилхан юм .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!