“АЙ ДАА ОДОО БОДОХОД…” ӨГҮҮЛЛЭГ

Амарсанаа гэгч би жирийн нэгэн арван жилийн бацаан явахдаа анхны хайр гэгчийг зүрх сэтгэлээрээ мэдэрч бас түүнээсээ болж амиа алдах дээрээ тулж эцэс сүүлд нь 10 жилээ ч олигтойхон төгсөж чадаагүйсэн билээ. Анхны хайрын тухай энд хуваалцаж сэтгэлээ хөнгөлөхгүй бол болж өгөхгүй нь ээ. Чухам тэр анхны хайр гээчээс болж би гэдэг жирийн нэгэн залуу үеийн хэдэн найзуудаасаа салж үхлийн ирмэг дээр ч тулж үзэв. Уг нь хамгийн анх 5-р ангид байхдаа тэр охиныг Буратино гэгч буржгар шар үстэй манай найз орос банди олж харсийм. Хэний ч нүдэнд тусахааргүй эгэл жирийн зуйван царайтай нэгэн бор охин байв. Харин найз маань бид нараас түүнийг найрахад туслаач гэж гуйгаад бид 4н 4 найз тэр охины утсыг авч ярьдаг болов. Тухайн үед надад Б ангийн дуучин охин уг нь таалагддаг байсан мөртлөө би гэдэг юу ч мэдэхгүй жаахан хүүхэд найздаа тэр охиныг нь найрчих санаатай залгасаар түүнтэй ойр дотно болов. Харин нэгэн өдөр тэр охин намайг олж харсан бас сайн болсон гэж хэлж билээ. Би ч бас утсаар өдөр шөнөгүй ярьсаар, түүний хоолойг сонссоор байгаад үнэхээр их дассанаа мэдэрч байлаа. Ингээд тэр намайг өглөө эрт сургуульдаа ирж цонхон дээр хүлээдэг боллоо. Хэдийгээр миний найз Буратино түүнтэй үерхмээр байсан ч бид 2 бусдаас илүү дотно болж би найз нардаа худал хэлэхэд хүрлээ. Би тэр охиноос болж 3 найзтайгаа зодолдож хөндийрсөн.

Түүнийхээ уянгалаг сайхан хоолой, цонхны цаана намайг ширтэн хүлээх энхрий харцанд би гэгч нэгэн хөвгүүн нэг л мэдэхэд ухаангүй уяран дурласан байлаа. Анх татагдаж байсан дуучин Тогосоогоо ч мартчихсан байсан. Гэрийнхэндээ загнуулан байн, шөнө дөлөөр бусдаас нуугдан байж Агиймаатайгаа ярьдаг байж билээ. Намайг сагс тоглохыг хүртэл байнга харах тэр охиноос л анх хайр гээч хүнийг ямар их эрч хүчтэй өөртөө итгэлтэй болгодог гэдгийг мэдэрсэнсэн. Сурлагаараа гавихгүй, охидуудаас ч тийм ч их анхаарал авдаггүй байсан би гэдэг хөвгүүн дотроо дэндүү жаргалтай байлаа. Харин 8-р ангид ордог жил Агиймааг 10-р ангийн Хантүшиг, Мөнхөө гэх том том ах нар эргүүлж эхлээд Агиймаа Түшгээтэй үерхэж эхлэхэд би эмэгтэй хүн гэгч ямар худалч, урвамтгай шарвамтгай байдаг юм бэ гэж анх хөвгүүн биеийнхээ хайр соёолсон зүрхэндээ мэдэрч гунигтай байлаа. Төрсөн өдрөөр минь бамбарууш бэлэглэж, чихэнд минь “Хайртай” гэх үгийг зуун зуун өдрүүдийн турш шивнэсэн Агиймааг би үзэн ядаж байсан.Эр өсч эсгий сунана гэгчээр хэдэн жилийн дараа би гэгч намхан аймхай хөвгүүн өндөр том залуу болж Агиймаагийн хайрын үлгэрийн сургаар сургуулийн олон охидын анхаарлыг татдаг болчихсон байлаа. Харин Хантүшиг Агиймаатай үерхээд байсан нь сэтгэлийг минь бачууруулж би Агиймаагаас тайлбар хүсэн түүн рүү ярихаа зогсоож чадахгүй байв. Энэ болгонд би Түшгээгээс больмоор байна гэсэн хариулт ирэх нь дэндүү өрөвдмөөр санагддаг байж билээ.

Том ангийн ахын найз охин болчихсон ч миний хайр хэвээрээ байсан учир би бууж өгөөгүй ээ. Хантүшигт зодуулан байн Агийгийн гэр лүү найзуудаа дагуулан очдог байж билээ. Түүнийхээ уруул дээр ганц удаа үнсчих юмсан гэсэн хүсэлтэй 8-р ангиасаа би гарлаа. Хардах өвчин солиондоо баригдсан Хантүшигт зодуулан гэртээ харих тоолонд байрны агаа нар намайг өмөөрдөг байв. Ингээд ах нартайгаа нийлж Хантүшгийг зодож тархийг нь хагалав. Удалгүй Хантүшиг гэмтэлд хэвтэж над руу дахиж дайрахааргүй болов. Харин Агиймаад гомдсон сэтгэлдээ нас бие гүйцсэн би ангийнх нь 2 найзтай нь унтаж гомдлоо тайлж билээ. Ингэж би орос 3-с 31 рүү шилжиж Агиймааг ор тас мартах замдаа орсон доо.

Сургууль соёл хөөцөлдөөгүй миний бие УБ Дээд Сургуульд орж сурсан ч биш сураагүй ч биш өдөр хоногийг өнгөрөөж явлаа. Хажуугаар нь зах дээр гарч наймаа ч хийж үзлээ. Загвар өмсөгч охид, шоу цэнгээн хөөцөлдөн явсаар нэг мэдэхэд архинд орсон байв. Анхны хайр Агиймаагийн сургийг сонсох нь ээ тэтгэлгээр Америкийн Чикагод сурахаар явсан гэв. Хантүшиг харин цавуу үнэрлэн maнсуурч гэрийнх нь орцонд сууж байдаг болсоор Шар Хад руу ачигдсан сурагтай. Олон сайхан бүсгүйчүүдтэй үерхэж явсан мөртлөө нэг л сэтгэлд хүрэхгүй байв. Хамт наймаа хийдэг Бондооноо маань Агийтай Чикагод уулзаж түүнд Агий их хотоо танилцуулсийм гэнэ. Шар ч хөдлөх шиг, зэвүү ч хүрэх шиг…БИ Ч БАС ЧИКАГО ОРЖ АГИЙМААТАЙ БУЦАЖ ЗААВАЛ УУЛЗАНА гэж мөрөөддөг байлаа. Амсаад орхисон алим шиг санагдах үнсээд өнгөрсөн түүний уруул байнга зүүдлэгдэнэ. Нэгэн өдөр Чингис зочид буудлын баранд шоудаж явтал зуныхаа амралтаар амарч явсан Агий найз хүүхнүүдэйгээ явж байхыг олж харав. Согтуу ухаандаа би өмнөх шигээ түүнээс ичиж дальдчаагүйдээ баярлана. Инээлдэн хөхрөлдсөн ганган дэгжин хүүхнүүд гараад явахад нь би хойноос нь түүнийхээ нэрийг гудамжаар нэг дуудлаа.

Тэр эргэж ирээд: “Сайн уу, Амарсанаа. Яагаад уугаад байгаам бэ дээ” гэж санаашран над руу ширтэхэд хэлэх ч үг олдсонгүй. Гэтэл цаанаас нь Маргад гэгч найз нь гарч ирээд : -Агий минь харьцгаая. Наад мангар залуутайгаа яах гэж зууралдаад байдаг юм бэ гэж зандраад таксинд суулгаад аваад явчихав…… Мөнгөлөг нэг найзыг нь эргүүлж явсныг мэдчихсэн Агиймаа энэ удаа намайг өвдөг дээрээ сөхөрч түүний нэрийг дуудан шалдаа буухад минь нэг эргэж харчихаад орхиод явсан юм даа. Хорвоо гэж дэндүү уйтай. Хөл дээрээ чанга босоогүй бол хэн ч чамайг харахаан больдийм байна гэдгийг би ухаарсан. Зөвхөн зовлонгийн үед нөхрийн чанар танигданаа гэж гашуун үнэн үг болохыг ойлгосон. Магадгүй хайрынх ч бас

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!