“ААВТАЙГАА ХАМТ ТАСАРТЛАА УУСАН ОХИН…”

“ААВТАЙГАА ХАМТ ТАСАРТЛАА УУСАН ОХИН…”

Oojoo Ochiroo

Аавууд охидууддаа хэдий том болсон ч гэсэн байнга л санаа зовж байдаг. Тийм нэгэн аав санаа зовохгүй амьдрахын тулд нэгэн арга хэрэглэсэн нь гайхалтай байлаа. Нэг өдөр аав: Миний охин, хааяадаа аавтайгаа уухаар явж бай л даа. Дуртай юмаа идээд, дуртай газар руу чинь дагуулж явна шүү. Жаахан гангалаад ирээрэй гэж хэллээ.

Жаахан ядаргаатай санагдсан ч тэр үед шөнийн хот ямар байдгийг хармаар санагдаж байсан тул гарах боллоо. Замдаа машин дотор явж байгаад аав ингэж хэллээ. Өнөөдөр сайхан ууцгаая. Одоо больёо гэх хүртлээ уугаарай.

Аав нь хариуцлага хүлээгээд аваад харих болохоор тэнэг болтлоо ууцгаая. Өөе, өөе болох юм уу. Ээжид загнуулна шүүдээ гэж бодсон ч, аав хариуцлага хүлээнэ гэсэн юм чинь яадын гэж бодлоо… Нэг дэх газар: Аавын байнга ордог шорлогны гуанзанд хүрч очлоо.

Гуанзны эгч аавыг маань найз охиноо дагуулаад ирчихлээ гэж бодлоо шдээ гэж ганц үг хэлтэл аав хөөрөөд хоёр дахь газраас миний найз охин болоорой гэж баярласан байдалтай хэллээ. Тэгээд хоёулаа тэндээс гарлаа…

Хоёр дахь газар: Аавын очдог клубт хүрлээ. Аав бид хоёрт үйлчилсэн охин, танай охин чинь биздээ гээд шууд л таатал аав бас л хөөрөв. Надтай адилхан байгаа биздээ. Нүд нь адилхан байгаа биз гэж хэрэггүй тайлбар хийн, баяртай нь аргагүй уусаар л…

Гурав дахь газар: Аавын очдог сүшиний газарт хүрлээ. Тогооч ямар гоё юм бэ, охинтойгоо ууж явна гэдэг жаргал шүү тиймээ. Аавуудын мөрөөдөл шүү дээ тийм үү гэх зэргээр хэлсэнд аав бас л сэтгэл ханамжтай байв.

Дуртай зүйлээ идээрэй, хааяадаа л хамт явдаг болохоор л гэж аав хэлэв. Анхных биздээ, сайхан харагдахыг бодож дээ гэж бодов… Дөрөв дэх газар: Аавын уудаг газар. Энэ хавиас юу ч санахаа больж эхэлсэн. Юу ууснаа, Юу ярьснаа…

Тав дахь газар: Аавын ордог баар. Огт юу ч санахгүй байлаа. Текэн дээр суугаад л тас. Аав такси дуудаад намайг үүрээд гарлаа. Тэр үед хальт сэрээд. Ямар сайхан байнаа. Ааваа уучлаарай, би согтчихлоо гэлээ. Зүгээрээ унт унт…

Өглөө сэртэл орон дээрээ унтаж байлаа. Аавыг харна гэхээс санаа зовж байв. Том өрөөнд ортол аав алга байлаа. Ээж нэг цаасны ар талд бичсэн захиа өглөө. “Миний охин минь өчигдөр хөгжилтэй байлаа. Дахиад явмаар байна шүү. Дахиад хамт явцгаая.

Өчигдөр өөрийнхөө уусан хэмжээг мэдэж байна уу? Шар айраг хоёр шил, дарс таван хундага. Тэр бол чиний уусан хэмжээ. Дараа нь хэн нэгэнтэй уухаар бол энэ хэмжээнд хүрэхээс өмнө харьж ирээрэй. Хорвоо дээр дандаа сайн хүн байхгүй шүү.

Хуураад аваад явчихаж магадгүй. Тэр үед аав нь хамгаалж чадахгүй. Тиймээс чиний уух хэмжээг зааж өгье гэж бодсон юм. Заавал санаж яваарай. Аав нь итгэж байгаа шүү. Ааваас нь” гэж бичсэн байв. Нулимсаа гарахыг байдгаар нь тэвчин өглөөний цайгаа уулаа.

Ээж хэлэхдээ аав чинь үргэлж санаа нь зовдог байсан. Гэвч яаж хэлэхээ мэдэхгүй шаналж байсан. Хорьж болохгүй. Хэрвээ хоривол харьж ирэхгүй гэж боддог байжээ. Одоо бодоход нээрээ л санаа нь их зовдог байсан гэж бодогдож байна. Дураараа зугаацаж наадаад л…

Баярлалаа ааваа. Таны ачаар хэн нэгэнд хууртаж байсангүй ээ. Аpxи уугаад алдаж байсан удаа байхгүй ээ. Хэрэггүй зүйлд шархалж үзэлгүй залуу насаа өнгөрөөлөө. Баярлаж байна. Аавыг минь нас дарж буурал үстэй өвөө болжээ.

Тэр үеийнх шиг шөнө хамтдаа алхах аав маань одоо байхгүй. Тариалангийн талбайдаа ногоогоо тарьж би болон ачдаа идүүлэх гээд хичээж байгаа. Одоогийн би байгаа нь аавын минь ач. Талархаад талархаад баршгүй ээ. Ийм аавыгаа үүнээс хойш ч гэсэн хайрлаж явъя гэж бодож байна гэж охин бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!