MngNews

“ӨӨРӨӨ ҮXHЭ ЭСВЭЛ ХҮҮХДЭЭ AЛДAHА, СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“ӨӨРӨӨ ҮXHЭ ЭСВЭЛ ХҮҮХДЭЭ AЛДAHА, СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС

Сайн байцгаана уу. Өөрийнхөө түүхийг бичих гэсэн юмаа. Би одоо 22 настай эмэгтэй. Айлын том охин амьдралын ачаа хүнд бүхэнг үзсэн гэж хэлэхгүй ч амьдын хагацлыг хоёр удаа биеэрээ үзэж шаналсан, үрийн зулай үнэрлэж чадаагүй азгүй нэгэн. Би ер нь нилээн эршүүд зан авиртай нээлттэй хүн л дээ. Хүүхэд байхын л тийм байсан. Харагдах байдал нь бол эсэргээрээ гэж хэлж болно.

Байнга л инээмсэглэдэг, гоо сайхандаа анхаарч нүүрээ цэвэрхэн будчихдаг, баян цатгалан биш ч боломжын амьдралтай гэхүүдээ. Эргэн тойрны найз нөхдийн хүрээлэл ч тэр дан эрчүүд л байдаг байлаа. Ганцхан эмэгтэй найзтай. Ихрүүд аятай байнга ижилхэн хувцаслаж хоёр биендээ түшиг тулгуур болсоор ирсэн юм…

Одоогоос таван жилийн өмнө хамгийн анх хүнд үнэн сэтгэлээсээ дурлаж байлаа. Нэг эрэгтэй найзтайгаа уулзаж байгаад би түүнтэйгээ танилцсан юм. Нүдэнд дулаахан хөгжилтэй илүү дутуу үггүй шулуун шударга өндөр бас биерхүү тэр залууд анхны харцаар л дурлачихсан юм.

Тэр үед уг нь өмнөх харилцаануудын хувьд таалагдсан залуу маань намайг сонирхож эхлэх үед л би уйдчихдаг хачин сонин охин байсан юм. Гэхдээ түүнтэйгээ танилцаад намайг хараасай надад дурлаасай гэж өөрийн мэдэлгүй маш их хүссэн.

Яагаад гэвэл би зүгээр л ямар ч шалтгаангүй түүнийг хайрлачихсан байсан. Яг тэр үед газар дээрх ганц найз охин маань би түүнд сайн болчихлоо надад туслаач гэсэн юм даа. Магадгүй тэр үед туслаагүй бол миний сэтгэлийн шарх ийм том байхгүй байсан ч юм билүү гэж хааяа боддог.

Миний найз миний хамгийн эрхэмлэдэг байсан хүн маань болохоор бүх аргаараа тэр хоёрыг нийлүүлчихсэн. Удахгүй тэр хоёр маань ч үерхэж би хамгийн сайн найзтайгаа найз хэвээрээ үлдэж, хайртай хүнийхээ энгийн л нэг найз болсон юм.

Тэр үед намайг гэдэг, намайг хайрласан дажгүй өөр нэг залуу бас байдаг байлаа. Шархалсан зүрхээ эдгээнэ гэсэн шалтгаар түүнтэй үерхчихсэн. Намайг хайрладаг залууг би гомдоохыг хүссэнгүй ээ. Хүнээс тэгж их сэтгэл хайр гарж болдогыг тэр үед л мэдсэн. Нэг үгээр хайранд бөмбөрч билээ.

Энэ хүнд бүхнээ зориулъя гэж шийдтэл минь намайг хайрласан. Үерхээд зургаан сарын дараа ээж болох болсноо мэдсэн. Тэр үед манай найз охин нөгөө залуугаасаа ч салж, бид хоёр өөр нэг шалтгаанаас томхон маргалдаад харилцаагаа тасалсан даа.

Харин найз залуутай нь найзууд хэвээрээ үлдсэн. Би гэдэг хүн чинь бие давхар болсноо мэдээд хөлөө олохгүй баярлаж билээ. Эмнэлэгийн хяналтанд нилээн сүүлд орсон, гэрийнхэндээ хэлэх гэж их айсан.

Харин жирэмсний хяналт, үзлэг шинжилгээ гэж явж байхдаа өөрийгөө хүүхэд тээж төрүүлэх боломжгүй гэдгээ мэдсэн. Энэ мэдээ 18-хан настай охинд аймшиг санагдаж байсансан. Зүрхний олдмол гажиг, зүрхний хэм алдагдах гэсэн оноштой.

Нэг бол өөрөө үxнэ эсвэл хүүхдээ алдана. Сонголтоо хийгээрэй гэж хэлэх тэр мөч үгээр хэлэхийг аргагүй аймшигтай байсан. Манай хүн байдгаараа л уйлаад байдаг байж билээ. Эцсийг нь үзнээ гээд долоон сар хүртэл тээгээд үр минь намайг орхиод явчихсан.

Xөxөнд сүү орж хавдаад данх шиг том болчихсон шөнө болгон уйлж эмнэлэгийн орон дээр удаан хэвтсэн дээ. Хүмүүс хөөрхөн үрээ тэврээд гарч байхад би орь ганцаараа. Энэ бүхний дараа манай хүний зан өөрчлөгдөж их муудалцдаг болвоо.

Нөгөө нэг намайг гэсэн их хайр нь хаашаа яваад алга болчихсон юм бол бүү мэд, байнгын хэрүүлтэй гурван жил боллоо. Муудалцаад намайг орхиод хаалга саваад л гараад явна. Нэг удаа наадмаар найзуудтайгаа зугаалгаар явах болоод би гэдэг хүн гэртээ хаягдаж үлдээд тэр мөчид л салъя айлын хүүхдийг гомдоогоод өөрөө ч тэр ийм хүйтэн хөндий харилцаатай байснаас дуусгая гээд хоёр тийшээ боллоо.

Удаачгүй манай найзууд наадмын амралтаар салхинд гарж тархиа амраая гэж уулзацгаав. Тэр дунд анхны харцаар дурлаж байсан залуу маань ч байсан. Гурван жил өнгөрч байхад түүнийг хараад догдолдог сэтгэл минь яг хэвээрээ байж билээ.

Би түүний хамгийн сайн эмэгтэй найз нь байлаа. Эхний өдөр ч энгийн өнгөрч хотруу орж идэж уух юм аваад бусад найзуудыгаа цуглуулаад буцъя гэсээр хотруу орж ирлээ. Тэр маань харин нэг л ондоо харц нь ч, яриа хөөрөө нь ч.

Машинд хоёулаа үлдээд намайг тэвэрч авах мөчид нь их сандарч өөрийгөө хянах гэж хичээсэн. Тэр үед аль хэдийн намайг эмэгтэй хүн гэдэг утгаар хараад эхэлчихсэн байсан юм байна лээ. Хотод ирээд мессеж бичээд намайг санадаг болсон, уулзахыг хүсдэг болсон гэх мэтчилэн хайрын үгс шидэж эхлэхэд над шиг жаргалтай хүн байгаагүй байх.

Найзын харилцаа маань, хайрын харилцаа болж байлаа. Түүнтэй уулзах гэж гэрээсээ худлаа хэлж янз бүрийн шалтаг хэлж өдөр шөнөгүй гарч уулзсаар байгаад би түүнээс салж чадахааргүй их хайртай болчихсон байсан…

Харин нэг өдөр би түүний гар утсыг нь санамсаргүй харчихсан. Утсаар нь дүүрэн санаж байна, уулзмаар байна гэсэн олон олон эмэгтэйчүүдрүү бичсэн мессежнүүд. Тиймээ би уг нь ямар хүнийг нь мэдэж байсан, хөнгөн явдалтай гэдгийг нь.

Ингээд л дуусгая гэх тэр үед дөрвөн долоо хоногтой жирэмсэн болчихсон байсан. Жирэмсэн гэдгээ мэдээд айдастай байсан ч хайртай хүнийхээ үрийг тээсэн болохоор бас ч гэж жаргалтай байсан. Харин жирэмсэн гэдгээ түүнд хэлэх тэр мөчид бид хоёрын харилцаа дууссан.

Надруу залгахаа ч байж зугтаах боллоо. Нэг өдөр сэтгэлээр унаад гадуур найзуудтайгаа гарах гэж байхад намайг аpxи дарс ууж болохгүй миний хүүхэд гэдсэнд чинь байгаа хүүхдээ төрүүлээд хүссэнээ хийгээрэй, би та хоёрынхоо төлөө бүхнийг хийнэ гэж хэлээд буцаагаад намайг догдлуулсан.

Гэхдээ нэг удаа ч хажууд минь хамт байгаагүй. Зүрхний ачаалал дийлэхгүй болохоор аргагүй эрхэнд аавдаа жирэмсэн болсноо хэлэхэд аав минь хөлөө олохгүй баярлаж хүүхдийн хувцас, угж гээд хэд хэдэн юм бэлдэж аваад ээжид минь хэлсэнсэн.

Ээж харин тэр үед маш их уурлаж байсан, бие чинь ямар билээ өөрийгөө бод хүүхдээ авахуул гэсээр надтай дугарахаа ч больсон. Би эсрэгээрээ төрүүлнэ эцсээ үзнэ гэсээр. Өмнөх найз залуугаасаа салсанг маань аав ээж хоёр мэдээгүй байсан болохоор найз залууруу минь залгаад дуудчихсан байсан.

Хүүхдийн минь эцгийн өмнөөс бүх хариулцлагыг найз залуу минь үүрсэн. Ээж аавдаа миний хүүхэд л гээд хэлчих, би аргалъя гэсэн. Гурван сар хүүхдээ тээхэд хүүхдийн минь эцэг нэг ч удаа хажууд байгаагүй. Харин найз залуу маань л хөөрхий минь өөрийнх нь хүүхэд шиг байнга хамт эмнэлэгээр явсан.

Тэр хүн бол хаа нэг мессеж бичээд л болоо. Энэ гурван сард хүүхдээ авч үлдэхийн тулд бүхнийг хийсэн. Зүрхний бичлэг, физик эмчилгээ авч болох бүх арга хэмжээг авч гурван ч удаа эмнэлэгт хэвтээд сүүлд нь дахиад л хүүхдээ алдсан.

Бас л xөx минь чинэpч өвдөөд сүүндээ нэвт норж байж билээ. Тэр хүнд намайг гэсэн жаахан ч атугай сэтгэл байгаагүй, эцэс сүүлд нь хүүхдээ алдчихлаа гэсэн “Заза хүүхдээ алдчихсан юм бол харилцаагаа ингээд бүрмөсөн дуусгая баяртай” гээд юу л болоогүй юм шиг л яваад өгсөн.

Үүгээр би юуг хэлэх гэсэн бэ гэж үү. Эмэгтэй хүн өөрийнхөө хайртай биш өөртөө хайртай хүнтэй л жаргадаг юм байналээ. Би найз залуутайгаа буцаад нийлсээн. Намайг өөр хүнтэй нийлсэнг маань ч уучилсан.

Тэр хүний өмнөөс хариуцлага хүлээсэн. Намайг өөр дээр нь ирнэ гэдэгт итгэлтэйгээр намайг бүтэн арван сар хүлээсэн. Бид хоёр үр хүүхэдгүй ч хагацал зовлон ард үлдэж одоо л жаргалтай сайхан болж байна. Энэ хүнийг яаж ямар ихээр хайрлахаа мэдэхгүй байна.

Анхных шигээ бүхнээ зориулж байна, зориулсаар л байна. Хэрвээ энэ хүүхэд төрсөн бол найз залуу маань өөрийн хүүхэд шигээ хайрлахад бэлэн байсан юм билээ. Энэ их сэтгэлийг нь бодохоор би энэ хүнийг насаараа үнэнчээр хайрлах өртэй үлдэж байх шиг байна. Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!