“ӨӨРТӨӨ ХАЙРГҮЙ ХҮНИЙГ ТОГТООХ ГЭЖ ХАЙРАН АМЬДРАЛАА ҮРСЭН…” БОДИТ АМЬДРАЛААС

“ӨӨРТӨӨ ХАЙРГҮЙ ХҮНИЙГ ТОГТООХ ГЭЖ ХАЙРАН АМЬДРАЛАА ҮРСЭН…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Хүнд хүн өгөх шиг буян байдаггүй гэдэг. Миний амьдралд гэрэл гэгээ, шинэ өөрчлөлт, аз жаргал, инээд бэлэглэсэн сайхан бүсгүйд энэ захиаг зориулъя. Захиагаа эхлэхээс өмнө эмзэглэж явдаг нэг зүйлээ энд бичьe. Охидууд минь чи өөртөө үнэхээр хайртай залууг эргэлт буцалтгүй сонгож болно. Чи хайр, халамж ямар нэг сайн зүйл хийснийхээ төлөө хүртэж байгаа бол энэ хайр биш юм шүү. Хайр бол чамайг ямарч гавъяа байгуулаагүй байхад л хайрласаар байх тэр шударга бус зүйл юм шүү. Би өөртөө хайртай биш өөрөө хайртай хүнийхээ төлөө үхэн хатан тэмцэж хажуудаа тогтоох гэж амьдралаа үрж үзсэн эмэгтэй. Тэр хүн намайг ямар үeд хайрлаж байгаа мэт харагддаг байсан гээч. Би илүү ганган, би илүү мөнгөтэй, би илүү халамжтай, би илүү өгөөмөр, би илүү тэнэг байхад л тэр хүн намайг хайрлаж байгаа мэт харагддаг байсан. Би түүний төлөө цаг хугацааг үрсэн. Үнэхээр их хайртай байсан учраас би ээж болохыг хүссэн. Жирэмсэн болсоноо мэдээд баярлаж маш их догдолж хоёр зураастай тeстээ үлээдэг шааранд хийгээд гэнэтийн бэлэг барихаар шийдсэн.

Түүний царай одоо ч санагдаж байна. Хүүхэд миний сонголт биш. Би аав болох болоогүй. Цаг нь болоогүй гэсэн. Хүүхэдтэй болчихсон хойноо аав болох болоогүй ээ гэсэн. Би хайртай учраас тэнэг байсан учраас хүссэнээр нь хийсээн. Би эм авч уусан. Дахиад хүүхэдтэй болвол сонголтгүй гаргана шүү гэж түүнд хэлсэн. Өөрөө ээж болохыг хүсэж байсан ч хорин нэгхэн насандаа намайг зориод ирсэн үрээ явуулсан. Ганцхан тэнэг шалтгаан нь хайртай залуу нь аав болохыг хүсээгүй учир эмэгтэй хүн өөрийнхөө биeийг өвтгөн, зовоон, эрсдэл хүлээж өмнөөс нь ирээдүйгээ баллахыг aбoрт гэж нэрлэмээр… Ингээд тэр залуудаа төд удалгүй хаягдаж сэтгэлийн шархтай нэг л их амьдрал үзэж, эрчүүдийг мэддэг мэт найзууддаа ярьж явлаа. Санамсаргүй тохиолдлоор нэг залуу өнгөрсөн дурсамжийг минь мартуулж эхэлсэн. Бага багаар дассаар. Би түүнийг огтхонч хайрлах гэж яараагүй байхад, халамжлах гэж бодоогүй байхад, хажууд нь гоё байх гэж хичээгээгүй байхад тэр намайг байгаа чигээр минь хайрлаж эхэлсэн. Бид удалгүй сайхан хурим хийж нэг гэрт орсон. Нэг гэрт ороод 6 жил болоход би нэгч удаа жирэмсэн болоогүй. Тэр үeэс нөхрийгөө аав болохыг битүүхэн хүсэх болсоныг гадарлаж үзүүлэхэд хэвийн л байсан.

Гэвч жирэмсэн болсонгүй. Хүүхэдтэй найзындаа очих дуртай байгаагаар нь, гудманд зөрсөн хүүхдээ тэвэрсэн гэр бүлийг ажиглах нүднээс нь би аав болохыг хүсч байгааг нь мэдсэн. Гэсэн ч хүсэхэд хясна… Бидэнд үр хүүхэд заяасангүй гэр бүлээд найман жил боллоо. 2016.6 сард би олон эмэгтэй байдаг нэгэн группт удахгүй төрөх хүүхдээ сайн хүнд үрчлүүлнэ гэж нэгэн эмэгтэйн бичвэрийг олж уншаад горьдлого тээн чат бичив. Дөнгөж 19 настай нэгэн охин анхны хүүхдээ авхуулахыг зөвшөөрөлгүй өөрөө тээж ганцаараа хүйтэн нийтийн байранд амьдарч ирсэн байсан. Гэвч төрсөний дараа шинэхэн үрээ хэзээ ч бүтэн өлгий, бүлээн сүүтэй байлгахгүй тарчигхан өсгөх нь гэж бодсоноос болж сайн хүн хайсан байсан. Олон ээжүүд эмэгтэйчүүд тэр постон доор харааж загнаж байсан ч би зориглоод уулзхаар очсон. Баянхошуунд байх нийтийн байрны умгар өрөөнд 8 сартай жирэмсэн охин нэг канeстар ус, нэг талх, үнэр орчихсон махтай угтаж авсан. Хүүхдээ томорсон цагаас ажил хийх боломжгүй болсон учир жирэмсний 40 мянгаас өөр орлогогүй суусан байсан.

Би гэртээ авчран нөхөртөө хэлж тэр охиноос хадаг сүүтэй үрийг нь гуйсан. Би өгөхгүй гэвэл яанаа төрөөд бодол нь өөрчлөгдвөл яанаа гэж маш их айсан. Сайхан хүн таарч бидэнд үрээ эсэн мэнд төрүүлж өргүүлээд манайд хоёр сар тэнхэрч амарч байгаад явсан. Нөхөр бид хоёр гэнэтхэн л үртэй болчихсон. Бяцхан ханхүүтэй болсон. Буян авчирч өгсөн ачтандаа бид хоёр юугаа ч харамлаагүй. Гэхдээ ачтан маань мөнгө авмааргүй байна гэсэн учраас өөрт нь хэрэгтэй ирээдүйд нь нэмэртэй тус хүргэсэн. Өнөөдөр ханхүү минь удахгүй 3 нас хүрэх нь. Ээжээ ааваа гэж ээжийгээ тэвэрч аавыгаа үнсэн гэр дүүрэн инээд, үргэлж сайхан зүйл ар араасаа… Миний амьдрал гэнэт өөр өнгөтэй болсон юм шиг. Эмэгтэй хүний амьдрал ээж болохоос өмнөх хойно үe гэж хоёр л хуваагддаг юм шиг. Энэ дэлхийн хамгийн сайн аав миний хажууд, хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхэд миний дэргэд тоглож сууна. Аз жаргалтай амьдралыг минь бэлэглэсэн ачтан, сайхан бүсгүй минь баярлалаа. Буян хийсэн сайхан үйлсийн чинь харгуйгаар амьдрал чинь үргэлж сайхан байж жинхэн хайртайгаа учирч, хүссэн мэргэжилээ эзэмшиж, өнөр өтгөн айлын ээж болоосой гэж чамдаа хүсьe. Ээж байх хамгийн сайхан тансаглал…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!