MngNews

“ӨӨРИЙГӨӨ ГOЁЖ ГООДООГҮЙ ЦАГТ НӨХРӨӨ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ТҮРҮҮЛЖ ГАНГАЛ…”

“ӨӨРИЙГӨӨ ГOЁЖ ГООДООГҮЙ ЦАГТ НӨХРӨӨ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ТҮРҮҮЛЖ ГАНГАЛ…”

Гунхсан сайхан хүүхэн байж байгаад хүнтэй суугаад хүүхэд гаргаад нэг хэсэг үнэхээр нүд хальтрам болж өөрийгөө ч танихгүй, нөхрийн харьцаа ч нээх сайхан биш болсон байлаа. Өөрийгөө хамгийн сайн залуутай суулаа гээд л их баяртай ч байсан гэхдээ мэдээж миний хань сайн залуу л даа.

Гэвч надад яагаад ч юм нэг л сэтгэл гаргадаггүй болсон байсан. Нэг өдөр авга эгчийнхээ биеийг асуух гээд тэднийд очсон юм. Эгч маань их жавхаалаг ганган хээнцэр хүн л дээ уг нь 60 хүрч байгаа хөгшин хүн шүү дээ.

Тэгсэн намайг хараад л толгой сэгсрээд л эгч маань 25-хан настай байж яаж хувцаслаад байгаа юм бэ. Наад нүүрээ буд, уруулаа тод өнгөөр будаж бай. Яагаад ээмэг зүүхгүй байгаа юм.

Эмэгтэй хүн гар хоосон, чих хоосон, хүзүү хоосон хэзээ ч явж болохгүй насан туршдаа энийг санаж яв. Цүнх гутал хоёр чинь сайн чанартай, үнэтэй байх естой.

Гэртээ эд хогшил авах гэж байгаа бол эхлээд өөрийгөө хар тэгээд дутуу юмгүй бол болно. Үгүй бол байнга өөртөө хувцас гоёл ав. Хоолгүй хоноогүй л бол элдэв амттанд чихэр жимсэнд мөнгө бүү үр.

Өөрийгөө л гоё сайхан сэтгэл хангалуун байлга. Дараа нь нөхрөө гоё, өөрийгөө гоёогүй цагтаа нөхрөө хэзээ ч бүү гоё. Гэр чинь муухай байна уу, тэгвэл гэрээ цэвэрлэхээсээ өмнө эхлээд өөрийгөө толинд хар.

Үс чинь арзайсан будаггүй бол эхлээд өөрийгөө янзалж дуусчихаад дараа нь гэрээ цэвэрлэ. Гэртээ цагийг их битгий өнгөрөө сэтгэл санаагаар унаад хурдан хөгширдөг юм.

Байнга гадуур ямар нэг ажил зугаалга амралт гэж явж бай. Гэдсээ байнга тат, битгий унжуул. Дасгал хий л дээ чи наад гэдэс чинь хэнд ч сайхан харагдахгүй шүү.

Залуустай гэмгүй сайхан сээтэгнэ. Сэтгэл өөдрөг, өөртөө итгэлтэй байхад тусладаг юм. Сайхан инээж сур. Амралтын нэг өдөр нь гэр орны бүх ажлаа амжуулаад нэг өдөр нь бүтэн өөртөө зориул.

Нөхрөөсөө тусдаа мөнгө цааш нь хийж бай, өөрийн гэсэн хадгаламжтай бол. Хэзээ ч хамаагүй ямар ч үед гэнэт л хэрэг болдог юм. Дүү минь цоглог амьдрана шүү айн гэснээ надад нэг гоё бугуйн цаг өгч билээ.

60 настай эгчээсээ тийм үгнүүд сонсоод хэсэгтээ л өөрөөсөө ичсэн. Бага багаар эгчийнхээ зөвлөгөөгөөр амьдарч оролдож эхэлж байгаа гэхдээ бүгдийг тийм байлгаж мэдээж чадхгүй байгаа л даа.

Ямар ч байсан өөртөө анхаараад бусдын нүдэнд аятайхан харагдаад нөхөр, нөхөр гэхээ болиод ирэхээр цаадуулын чинь хандлага аандаа л өөрчлөгдөөд ирдэг юм билээ.

Яагаачгүй байхад л хөөрхөн хардаж харамлаад л эхлэнэ. Гэхдээ мэдээж алийг нь ч хэтрүүлж болохгүй шүү, хамгийн гол нь тунг нь тааруулаарай бүсгүйчүүд минь! Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!