“ӨНӨӨДӨР УЙЛЖ БАЙСАН БОЛ МАРГААШ ИНЭЭЖ СУУНАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ӨНӨӨДӨР УЙЛЖ БАЙСАН БОЛ МАРГААШ ИНЭЭЖ СУУНАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Арван жилдээ хүүхдийн зуслан их явдаг байлаа. Зуслангийн болзоо гээд л… Борооноор болзоод л хоолондоо орохдоо харц шидэлцээд гэнэн цайлган нэг тийм хөөрхөн үeрхэл. Хотод ирсэн ч гэсэн уулзсаар байлаа. Орцныхоо хамгийн дээд давхарт тэр хүүтэй суугаад ирээдүйгээ ярьдаг байлаа. Тэр надтай сууна тэгээд намайг насан туршдаа хайрлаж хамгаалж амьдрана гэж ярьдаг их мөрөөдөмтгий хүү байсан. Бүтэн нэг жил үeрхсэн хойноо л гэр нь маш хол байдаг надтай л уулзахын тулд хотод орж ирээд шөнө нь орцонд сууж хоноод өглөө автобусаар харьдаг байсныг нь мэдэж билээ. Тийм л хөөрхөн сэтгэл татам хүү байсансан. Байсан гэж ярьж байгааг анзаарсан байх. Бид хоёр гэрлээгүй ээ. Түүнийгээ би хээв нэг орхиод өөр хүнийг сонгоод явсан. Нөхөртэйгээ нэг найзынхаа төрсөн өдөр дээр танилцаад анхны харцаар дурласан. Тэр үeд хоёрдугаар курст орох зун байсан. Болзоонд явж кино үзэж өдөр бүр гадуур дотуур зугаалж бэлгэнд дарагдсан би эргэлт буцалтгүй тэр хүүг орхиод нөхрөө сонгосон…

Нэг их удалгүй би биe давхар болж бид шууд л бяцхан үрээ гаргахаар болсон. Намайг газар гишгүүлэхгүй халамжилж анхаарал тавьдаг байв. Бид хоёр тэр үeд гэр гэртээ байсан болохоор хоёр гэрээрээ ээлжлэн байдаг байлаа. Нөхөр маань намайг миний сахиусан тэнгэр гээд л хүн бүрт бахархалтай ярьж би хамгийн аз жаргалтай бүсгүй өдөр бүр даваажинд л байгаа юм шиг амьдардаг байлаа. Жирэмсэн долоон сартай байхдаа нэг өдөр эмнэлэгтээ үзүүлчихээд хадмындаа очтол нэг охин хадам ээж нөхөр хоёртой сууж байсан. Тэгтэл тэр охин надаас өмнө үeрхэж байсан охин нь гадаадад байж байгаад гэнэт ирсэн байсан. Би дотроо маш их уур хүрсэн ч за за явуулчихаад намайг аргадах байх гэж бодоод нөхөртөө найдаад өрөөндөө яваад орчихсон. Тэгтэл араас орж ирэхгүй таг болчихоор нь гайхаад гараад иртэл нөхөр маань хуучин найз охинтойгоо гараад явчихсан байсан. Тэр шөнө нь ирж хоноогүй. Тэрний маргааш нь бас.

Би гурван шөнө унталгүй хүлээсний эцэст тэвчилгүй тэр охины гэрийг олоод зорьж очоод уулзах санаатай хаалгыг нь тогштол нөхөр маань хаалга тайлсан. Бурхан минь нүдэндээ ч итгээгүй. Уйлж орилж хашгирч тэр орцонд цаашаа яаснаа санадгүй юм. Надад хамгийн аймшигтай нь : -Би чамайг сонгож чадахгүй нь. Би хайртай хүнээ хоёр дах удаагаа алдаж чадахгүй. Намайг уучлаарай. Хүүхдээ гарахаар би өөрөө аваад өсгөчихнөө гэж хэлсэн. Би энэ өдрөөс хойш төрөн төртлөө төрсөн гэртээ яг л амьд үxдэл шиг байсан. Хадмууд болон манай ээж аавын дунд юу болсон нь тодорхой. Ингээд би нэг өдөр амаржсан. Эмнэлэгээс гарсан ч тэрнээс хойно ч нөхөр маань ирээгүй. Нөгөө охиноо бүр гэртээ аваачаад хамт байгаа гэж найзаас нь сонссон. Хүүгээ тэврээд шөнө бүр ээждээ мэдэгдэхгүй уйлдаг байлаа. Сүүлдээ уйлъя гэж бодсон ч нулимс гарахаа байдаг юм байналээ. Хүүгээ дөрвөн сар хүрж байхад нөхөр маань гэнэт холбоо бариад ирсэн. Уйлаад өвдөг сөхрөөд та хоёртойгоо баймаар байна уучлаач гээд.

Би тэр үeд сэтгэлээ хуваалцдаг чатны найз нэг охинтой болсон байлаа л даа. Тэр байнга нөхөр чинь эргэж ирсэн ч битгий хүлээж аваарай тэр их муу хүн гэж надад зөвлөдөг байлаа. Огт уулзаж үзээгүй чатны найз охины үгэнд оролгүй би зөн совиндоо итгэж нөхрөө уучилсан. Манайд хамтдаа элэг бүтэн сайхан дутуугаа нөхөж бүх л уйлж өнгөрөөсөн өдрүүдээ марттал хайрлуулж аз жаргалтай болсон. Надад маш их хайртай гэхдээ хуучин найз охиноо гэнэт хараад яахаа мэдэхгүй болоод гэж тайлбарладаг байлаа. Гэхдээ миний аз жаргал удаан үргэлжлээгүй ээ. Тэр нөгөөх охинруугаа хүүгээ есөн сартай байхад дахиад л яваад өгсөн. Би битгий яваач гэж хөлнөөс нь тэврээд орцны хүйтэн шалан дээр уйлаад хоцорсон. Чатны найз охинтойгоо бүхий л зүйлээ ярьж уйлж зөвлөгөө авж аргадуулж тайтгаруулж ухаалаг үг сонсож чатаар өдөр шөнөгүй харилцаж урам авдаг байлаа. Энэ үeд нөхөр маань өнөөх охинтойгоо хамт гадаадруу явсан байлаа. Би яваандаа арай л дээр болж тэр хүнийг бодох нь багассан.

Харин нөхөр маань сар бүр хүүдээ бэлэг явуулж эхэлсэн байв. Бас маш их санадаг гэсэн ил захидал хүртэл бэлгэн дунд ирдэг байв. Миний сэтгэл зүрх эрүүлжиж байлаа. Чатны найз охиндоо бэлэгнүүдийхээ зургийг явуулаад л харилцаж байгаад санамсаргүй байдлаар нэг сонин зүйл мэдсэн. Нөхрөөс ирсэн бэлэгний зургийг чатны найз маань надруу санамсаргүй явуулчихсан. Миний огт явуулж байгаагүй зургийг. Би гайхаж айж эвгүйцэн чатны найзаа чухам хэн болохыг асуухад итгэмээргүй хариу уншлаа. Гурван жилийн өмнө хээв нэг хаяад одсон миний анхны хайр байж таарсан. Намайг зовж гундаж шаналж байх бүхий л цаг үeд эмэгтэй хүн болж хувираад намайг чатны цаанаас аргадаж түшиж байсан болж таарсан. Надтай уулзах гэж маш холоос ирж орцонд хоночоод буцдаг байсан тэр хүү байсан. Сэтгэлээ тайвшруулах гэж бид хоёр тэрнээс хойш уулзаж найзууд шиг л юм ярилцаж буцаад хамтдаа болсон. Цаг хугацаа сэтгэлийг минь нимгэлж анхны хайр минь миний дэргэд ирж бид гэрлэсэн.

Нөхрөөсөө хүлээж горьдож өнгрөөсөн бүх л мөрөөдлөө орцонд хоноод буцдаг байсан тэр хүүгээс амссан. Би одоо маш их аз жаргалтай эмэгтэй. Уйлж өнгрөөсөн шөнө бүрийн минь өмнөөс бурхан намайг шагнасан гэлтэй хүү бид хоёр “тэнгэрийн элчтэй” хамт амьдарч байна. Яг л тэртээ олон жилийн өмнө намайг хайрлаад аз жаргалтай амьдарна гэж амлаж байсан шигээ тэр надад бүхнийг өгсөн. Харин хүүгийн минь эцэг монголд ганцаараа эргэж ирсэн. 28настай ч өөрийн гэсэн орлогогүй ажилгүй өнөөдрөөрөө амьдардаг нэгэн болоод эргэж ирсэн. Бид хоёртой хамт байхын тулд гар хөлөө зүсэн эргээд хамтдаа байя гэж хүүгээ авмаар байна гэж уйлж гуйж нэг үгээр хэлвэл хэн ч биш болсон. Гэхдээ надад тэр хүний нулимс огтхонч зүрхэнд тусдаггүй юм. Би энд элэг бүтэн намайг чин сэтгэлээсээ хайрладаг хоёр залуутай дахиад нэг шинэ хүнээ хүлээн сууна. Бүсгүйчүүд минь бүх зүйл нэг хэвэндээ байдаггүй юм шүү. Өнөөдөр чи уйлж байсан бол маргааш инээж сууна. Өглөө зовж байсан бол үдэш жаргана гэж хэлмээр байна. 2017.02.22 Нандиа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!