ӨНДӨР НАСТНЫ ЗАРИМ ЭМГЭГИЙГ ЗАСАХУЙ

Зарим өндөр настанд бие загатнах өвчин тохиолдоно.

Үүнээс сэргэмжлэх нэгэн зүйлийн засал бол хавар , намрын цагт адууны шар хомоолоор биеэ шар өнгөр суутал утах , хэрэв загатнах өвчин тусвал морь , илжигний өөхийг түрхэх , шүдлэн хонины далны зунгаг түрхэх , мөн ямаан зангууг чанаж уух , биеэ утах , өлөн усаа / шээсээ / уух зэргээр анагаана .

Ой тогтоолт муудах , мартах өвчин

Оюун ухаанаа тогтоох сэргээхэд үхрийн хуучин шар тос долоож хүлхэн идвээс биеийн илч хүч нэмэгдэн ухаан саруулсан , сэтгэл тайвшруулна . Мөн нас урт болгоно , нүдний хараа сайжруулна , зүс царай өнгө засна Түүнчлэн цагаан тос байнга идвээс дээрхийн нэгэн адил тус болно . Гиванг цайндаа өчүүхнийг хийж байнга уувал сайн . Баавгайн толгойн дээр байдаг тахианы залаа шиг бүлхийг авч идвэл нас урт болж , мартах явдал багасна . Бас баавгайн тархи идвэл мартах явдал багасна гэж сударт өгүүлжээ .

Өндөр настанд тусдаг элдэв өвчний олонх ходоодноос ихээхэн шалтгаална. Ходоод сайн муу байх нь хоолноос шалтгаална . Иймд хоол ундаа тохируулахад хичээн анхаарвал зохистой . Үүний тулд өөртөө ямар хоол унд тохиромж муутайг ажиглан мэдээд түүнийг цээрлэх , мөн таарамжтай хоолоо үдээс өмнө идээд үдээс хойш , нэн ялангуяа үдэш орой хоолоо багасвал биед сайн . Өндөр настанд махан хоол хүнддэж шингэц муутай байдаг , нэн ялангуяа ходоодны хүчил багатай хүн мах идэхээ багасгаж цагаан хоол идвэл сайн юм . Хоолны шингэц муудвал чоно , зэрлэг гахайн ходоод , гишүүний үндэс чанаж шөлийг нь уувал сайн .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!