ӨДӨР БҮР ХАЙРТАЙ ГЭДЭГ ҮГИЙГ ХЭЛЭЭРЭЙ

Хэн нэгнээс хайртай гэдэг үг сонсох дургүй хүн байдаг гэж үү? Ялангуяа ханиасаа? Хүн хэн нэгнээр хайрлуулж буйгаа мэдрэх мэдрэмжээс ихээхэн таашаал авдаг . Ихэвчлэн эмэгтэйчүүд хайртай гэж хэлүүлэх дуртай байдаг гэдэг үг эрэгтэйчүүдийг ийм үгэнд дургүй гэсэн утгыг илэрхийлэхгүй . Угтаа бол энэ асуудалд хандах эрэгтэй , эмэгтэй хүмүүсийн ялгаа нэг их байхгүй , хоёр тал хоёулаа хайрлуулж байгаагаа мэдрэх дуртай . Гэхдээ энэ үгийг хэлэх давтамж нас явах тусам багасдаг , эсвэл хэн нэгнийхээ түрүүлж хэлэхийг хүлээсээр байх тохиолдол ч бий . Тосгоны нас тогтсон эмэгтэйчүүдэд сургалт орж байсан багш нэг сонирхолтой даалгавар өгчээ . Эмэгтэйчүүд гэртээ хариад нөхөртөө “ Хайртай ” гэж хэлэх ёстой болов . Эмэгтэйчүүд гэртээ хариад нөхөртөө хайртайгаа хэлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байлаа . Хамт байгаад тодорхой хугацаа өнгөрөхөд бие биедээ “ Хайртай ” гэж хэлэхэд эвгүй санагддаг хойно доо … Нэг эмэгтэй зориглон байж нөхөртөө “ Нөхөр минь би чамдаа хайртай ” гээд хэлчихэж . Тэгсэн нөхөр нь “ Гэнэт яагаад ингэж хэлэв ? ” гэж асуув . Эмэгтэй “ Багш даалгавар өгөөд өө ” гэж хариулахад нөхөр нь инээмсэглээд ” Багшдаа энэ даалгавраа өдөр бүр өгч бай гэж хэлээрэй ” гэсэн гэдэг . Хэн нэгэн даалгаагүй байсан ч бие биедээ хайраа илэрхийлж байгаарай . Хайр хэзээ ч хуучирдаггүй юм шүү . Энэ үгийг хэлэхийн тулд заавал кинонд гардаг шиг романтик орчин бүрдүүлэх шаардлагагүй . Машинаар явж байхдаа , дэлгүүр хэсэж байхдаа , хүссэн үедээ хэлж болно . Харин нүд рүү нь хараад дууны өнгөө зөөлрүүлж чин сэтгэлээсээ хэлэхээ мартав аа ! Гэрлэхээсээ өмнө нэг нэгэндээ харамгүй хэлдэг байсан хайрын сайхан үгсийг бие биенээсээ сонсохыг хүлээсээр байгаа юм биш биз ? Хүлээх сайхан ч өөрөө хэлэхгүйгээр хүлээх нь амиа бодсон хэрэг биш гэж үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!