“ӨГЛӨӨ CЭPЭХЭД Л ХИВСГҮЙ, 3УРАГТГҮЙ, ЭЭЖ МИНЬ ЗҮҮХ ЭЭМЭГГҮЙ БОЛЧИХСОН БАЙДАГ БАЙСАН”
“ӨГЛӨӨ CЭPЭХЭД Л ХИВСГҮЙ, 3УРАГТГҮЙ, ЭЭЖ МИНЬ ЗҮҮХ ЭЭМЭГГҮЙ БОЛЧИХСОН БАЙДАГ БАЙСАН”
Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд
Сайн байна уу. “Нил ягаан secret” номыг тань уншаад дараа нь энэ группийн админ гэдгийг тань мэдэнд нэгдсэн юм аа. Би 16 настай. Таны нил ягаан secret номыг ээжтэйгээ хоёулаа цуг уншсан. Нэгдүгээр бүлэг миний амьдралын учирч болох бүх эрсдэл бас учрахгүй мартаад өнгөрөх бүх сайхан дурсамжийг нэгтгэсэн үнэхээр зүрхэнд хүрсэн.
Ээж маань гарнаасаа салгахгүй уншиж дуусаад нэг л сайхан амгалан болчихлоо өргөс авчихлаа гэж хэлэхийг нь сонсоод номны тухай review үлдээсэн. Харин одоо би ээж бид хоёрын амьдралыг бичих гэсэн юм аа.
Намайг найман настай байхад би ээжийгээ дагаад аавыгаа орхиод явсан. Тэр үед жаахан байсан ч би ингээд аавгүй хүүхэд болж байгаа юм байна гэдгээ маш сайн мэдэж байсан даа.
Салахаасаа өмнө үргэлж хэрэлдэж унтаж байх хооронд хоорондоо юм шидэлцэж аав маань мөрийтэй тоглоомд алдсан мөнгөө олох гэж гэрийнхээ юмнуудыг зардаг байв. Нэг өглөө сэрэхэд л телевизгүй болчихсон дараа өглөө нь хивсгүй гэх мэт.
Аав надад их хайртай, охиноо л гэдэг байсан ч ээжид маань хайргүй байсан байхаа. Би тэгж боддог. Ээжийн хажууд аав үргэлж уурлаж хөмсгөө зангидаж бүх зүйлд буруутгахад бэлэн xapгис хүн болж хувирдаг байлаа.
Ээж ганцаараа ажил хийнэ, цалингаараа бүхнийг болгоно. Аав хааяа apxи ууна ихэнхдээ мөpийтэй тоглоно энд тэнд очиж хоногоор тоглож өглөө нь урвайсан царайтай орж ирээд унтана.
Одоо больё гэж ээжид хэлчихээд орой нь унтаж байхад ээжийн ээмгийг аваад гараад явдаг маргааш нь дахиад л нойргүй тоглоод ирнэ. Ээжийгээ дандаа л цэнхэр урт цамцтай байгаагаар нь тэр үеийг санадаг.
Нэг л хувцастайгаа их олон жил надад харагдсан болохоор би тэрүүгээр нь цээжилсэн байх. Нэг орой ээжийг ээлжтэй хонож байхад аав найзыгаа гээд огт харж байгаагүй нэг хүнийг дагуулж орж ирээд охиндоо хоол хийж өгөөд буцаад гарлаа гээд гал тогоонд орсон юм.
Би өрөөндөө зураг зураад сууж байсанаа санадаг. Аавын найз барьж орж ирсэн apxиа ганцаараа уугаад л тамхи татаад л чанга чанга инээгээд л аавтай юм яриад аав хоол хийж дуусаад надад өгчихөөд намайг үнсээд миний охин хаалгаа түгжээд унтаж байгаарай аав нь оройтохгүй гээд нөгөө ахтай гараад явав.
Нэг их удаагүй хаалга тогшоод нөгөө ах аав нь орж ирсэн үү гэчихсэн xaламцуу зогсож байсан юм. Үгүй ээ гэсэн ах нь ороод хүлээж байя хааччихваа гээд орж ирээд гал тогоонд орж суусан.
Би зургаа үргэлжлүүлж зурахаар өрөөндөө ороод нэг их удаагүй байхад нөгөө ах өрөөнд орж ирээд ямар гоё зурдаг юм бэ яасан мундаг юм гээд нуруун дээр гараа тавьсан. Би намайг магтсан болохоор сайн хүн л гэж бодсон.
Магтаал сонсоод бусад бүх зургаа нэг нэгээр нь үзүүлээд л тэр ах гоё юмaa гээд л сууж байтал өнөөх coгтуу ах надруу гараа явуулаад намайг үнсмээp байна уу гэж хэлэх шиг болсон.
Би ойлгоогүй ч таалагдаагүй тэр харц нь эвгүй байсан учраас айгаад би унтлаа ахаа та одоо яв хаалгаа түгжлээ гэхэд муухай инээснээ шууд намайг дарж аваад….
Би юу болсоныг тэр үед цагдаад юу гэж хэлсэнээ одоо ч санадаггүй. Ямарч байсан би гэрийнхээ өмд цамцтай нил цус болчихсон маргааш өглөө нь ээжийгээ ажлаас бууж иртэл шалан дээр суусаар л байсан.
Уйлах ёстойгоо ч мэдээгүй. Өвдсөнөө, маш их хөхөрч няцарч цус гарсанаа л мэдэж байсан. Зoдуулах бол биш арай өөр муухай зүйл гэдгийг зөнгөөрөө мэдэж байсан.
Энэ явдал ээж аав хоёрыг салахад хүргэсэн юм. Аав хана налаад уйлаад охиноо харж чадахгүй байхад яагаад надаас илүү юм хүсээд байгаа юм гээд хашгирч ээж ухаан алдаж унаад…
Одоо ингээд бичиж байгаа нь /нил ягаан secret /номын дүр Хонгорзулыг өөр дээрээ тавьж үзээд адилхан зүйл туулсан учраас, Хонгорзулын мэдэрч байгаа өвдөлт зовлон ичгэвтэр байдлыг мэдэрсэн болохоор бичихээр шийдсэн жаахан зориг юм шүү.
Хонгорзул тэр их өвдөлтийн дараа амьд үлдэж чадаагүй ч би одоо амьд. Ээждээ үлдсэн эрдэнэ нь. Хэрвээ тэр үед би үxчихсэн бол одоо миний ээж ийм аз жаргалтай гэрэлтэж явахгүй байсан.
Ээж маань амьдаараа өөрийгөө оршуулах байсан байх гэж боддог. Тэр үед. Нил ягаан secret номон дээрх Мишээл шиг найз надад байсан бол би сургуулиас сургууль шилжиж, шоолуулж, дооглуулж эмчийн үзлэгээр багшдаа загнуулж ангийнхаа хүүхдүүдийн нүдэн дээр элэг доог болохгүй байлаа.
Номны дүр Мишээл шиг үнэнч сайн найз охид бүрт байсан ч болоосой. Итгээд хэлсэн ганцхан нууцыг минь хамгийн сайн найз маань нууц биш наргиа болгох байсныг мэдсэн бол би хүнд нууцыг үлдээх ёстой газарт нь булшилж дарах ёстой үе гэж байдаг гэдгийг мэдэх байсан юм.
Энэ бол гэхдээ өнгөрсөн түүх одоо мартахад л болох бараан дурсамж. Өнөөдөр бол би ээжтэйгээ хамгаас аз жаргалтай амьдарч байгаа нэгэн охин. Ирээдүйн цагаан халаадтай хүзүүндээ чагнуур зүүсэн эмч болохын төлөө мөрөөдлөө олсон энгийн нэг ээжийн охин.
Бүх бараан дурсамж бүдгэрдэг бас холдож оронд нь аз жаргал солигдож ирдэг. Гэхдээ мартагдадгүй. Хэзээ ч мартахгүй байх. Сөхөхийг хэзээ ч хүсдэггүй дурсамжаа энд үлдээж дахин хэзээ ч бодохгүй ирээдүйрүүгээ алхмаар байна.