“ӨВДӨХ, ӨНЧРӨХ ХОЁРООС БУСАД НЬ ЗОВЛОН БИШЭЭ…” ҮРГЭЛЖЛЭЛ

“ӨВДӨХ, ӨНЧРӨХ ХОЁРООС БУСАД НЬ ЗОВЛОН БИШЭЭ…” ҮРГЭЛЖЛЭЛ

Гэхдээ энэ бүхнийг гэрийнхэндээ хэлдэггүй байсан болов ч хааяа нэг орж гарахдаа анзаарч л байсан байх. Мэдээж би тэсэхээ байж гэртээ харьсан, хоёр гэрийнхэн хэрэлдсэн, гэртээ байж тэсэхгүй буцаад л явна, буцаад л манай гэр… Нөхөр хааяа гадуур хононо би хоёр гэрийнхнээс нууна… Сургуулиа хичээж байгаад төгслөө. Ажилд орлоо, нөхөр оюутан хэвээр. Бас л миний нөхөр дээд боловсролын диплом байхгүй мэт дотроо бухимдана. Хоёр дахь жирэмслэлт… Энэ удаа ч бас төрүүлнэ гээд шийдлээ. Гэтэл нэгэн өдөр нөхөр БЗД-ийн цагдаа дээр байна гээд дуудагдлаа. Анх удаагаа л чин сэтгэлээсээ нөхрийнхөө төлөө уйлж залбирлаа. Би ажилтай учир ээждээ хэлж хадам эгч ээж хоёр очихоор болов. Бүлэг зoдоон гэнэ. Асуудал яаж ч магадгүй хоригдож магадгүй гээд л эгч ээж хоёр хэлсэн ч хоригдсонгүй. Гэвч тэр минь ирсэнгүй. Гэртээ харьсан байлаа. Надтай ч ярьсангүй. 1,2,5,,6,,,,8 хонолоо гээд ер ирсэнгүй асуудал бүдэг бадаг яасан нь мэдэгдэхгүй.

Надтай уулзахгүй, ярихгүй… Би хүлээсээр. Гэхдээ надтай уулзахгүй төрсөн эгч, ах хоёртой минь ярина. Асуудал шийдэгдсэн. Хэрэгт холбогдолгүй гэж гарсан. Гэхдээ л надаас дөлсөөр. Энэ үед гэр бүл минь анх удаагаа сүйрлийн ирмэг дээр ирсэн юм. Хэрэг зoдоон биш xvчин байсныг нөхрийн найзаас анх удаагаа сонслоо. Хоёр найз нэг охинтой орцонд согтуу баригдсан эмэгтэй нь цус болсон байсан гэнэ. Бүхэл бүтэн 3 сарын дараа тогоо шиг гэдэстэй хүүхэн мэдлээ. Гэхдээ яагаад ч юм надад гомдох биш болох ёсгүй амьдрал юм байлгүй гэсэн бодол л төрсөн. Манайд надтай амьдрах хэцүү болохгүй байсан юм бол сайхан амьдраг гээд л явуулсан. Надтай зовж аpxи ууж, гэрийхэнтэй минь байснаас сайхан амьдраг гээд явуулсан. Яг л энэ үед энэ группт анх удаа хэн нь ч юм оруулж байж билээ. Үнэхээр би л зовоогүй гэдгийг харин ч эцэг эхтэй, үрээ тэврээд жаргалтай амьдарч байгаа гээд шүд зуун хүүгээ төрүүллээ.

Ажлынхан,найз нөхөддөө ярьж тайтгарал хүсэх бодол байсангүй. Би хоёр хүүдээ л ээж нь байх ёстойг л мэдэж байсан. Яаж амьдрах вэ? Яаж хүүхдүүдээ дутаахгүй, зөв хүмүүс болгож өсгөх вэ гэж л бодож байлаа… Энэ хугацаанд гэхдээ нөхрийн минь орон зай маш их өгүүлэгдэж байсан юм шүү. Ажил хийхгүй ч, сургуулиа төгсөөгүй ч эцэг хүн надад маш их хэрэгтэй байсан. Бусад хүүхдүүд аавтайгаа тоглохыг хараад хүү минь атаархаад л зогсдог байв. Хамт алхаж байгаа хосууд үнэхээр атаархмаар байдаг байсаан. Хол байх хугацаанд нөхөр хүү хоёр минь нэг л удаа уулзсан. Хааяа нэг холбоо барина. Дугаараа өөрчилнө. Өөрөө дурандаа хэзээ ч хамаагүй сарнай цэцэг шоколад бариад л зогсож байдаг, тэрийг нь хаячихдаг, хүүдээ гээд авч ирсэн өлгийг нь авдаггүй байсан. Найзууд минь хажуунаас харж мэдэж эхлээд л нөхөр шиг минь мундаг залуу байхгүй яагаад салсныг асууж эхэлнэ. Болохгүй байсан юмаа л гэнэ.

Групп дээрээсээ уншиж бүтэн амьдрал л сайхан гэдгийг ойлгоно. Ээж минь амьдрал хичнээн хатуу тухай хэлж өгнө. Хүү минь нэг өдөр шөнө дунд 3 цагт уйлж сэрээд минут хэртэй хоолой нь бодогдоод амьсгаа авахдаа аавтайгаа ярий гэж уйлаад бид хоёрыг ахин хамт амьдруулсан. Шууд биш л дээ эхлэлийг нь тавьсан. Ингээд л нэг мэдхэд нөхөр минь уучлалт гуйж бид дөрөв буцаад хамт амьдарсан. Хамт байгаагүй нэг жилийн хугацаа там шиг л байсан, гэрийхэнтэйгээ таархаа байсан. Надад чи минь л байгаа гээд л хүрээд ирсэн. Би ч уучилж энэ тухай ахиж хэзээ ч ярихгүйг бодохгүй г хичээнэ. Хэцүү байвал, болдоггүй юм бол болий гэсэн амьдрал минь надгүйгээр байж чадахгүй гээд нь буцаад ирсэн юм. Ингэж л бид хоёр болохгүй бүхнийг болгох гээд л нэг нэгэнлүүгээ тэмүүлдэг, нэг нэгнээрээ дутдаг, нэг биений хоёр тал дөрвөн бие болсон юм… Гэхдээ харамсалтай нь энэ түүх минь сайхан төгсөхгүй. Дэндүү жаргалтай байхаар бурхан хүртэл атаархдаг юм билээ… Яагаад гэвэл биений минь нэг тал хайрт хань минь гурван сарын өмнө диваажин г зориод явчихсан. Харин би 7 сартай жирэмсэн үлдсэн.

Яг одоо бол амаржаад хөөрхөн охиноо тэврээд амьдарлаа ахин дурсаад сууж байна. Та бүхэндээ зүгээр л хуваалцмаар санагдаад, дэндүү богино үнэ цэнэтэй амьдарлаа битгий зуурдийн зүйлд алдаарай. Хором бүрийг аз жаргалтай өнгөрөөж, хөрөнгө мөнгө, хэрүүл тэмцэл чухал биш гэдгийг бодоод уучлалт, бууж өгөх, хүлцэнгүй байх тухай нэг удаа эрэгцүүлээрэй. Дахиад боломж байсан бол анхных шигээ үнсэх юм сан, эхнэр нөхөр болсон ч нууцаар уулзаад тэврэлдсэн шигээ ганц удаа тэврэх сэн, хүүхдүүдээ ааваа гээд дуудхыг нь нэг удаа харах сан, cогтуу ирэхэд нь арагдах сан, халуун хоол хийж өгөөд баярлаж байгаа цариаг нь харах сан, надгүй бол амьдар ч чадахгүй гээд хэлэх тэр үгийг дахин сонсох сон … Чамтайгаа л хамт байх юм сан…. Дэргэдээ байгаа хүн чинь тэврэх боломжтой л бол та дэндүү жаргалтай шүү. Өвдөх, өнчрөх хоёр л үнэн зовлон болохоос бусад нь зүгээр л сорилт юм шүү… Өнөөдөр хүү минь надаас та диваажинлуу явчихвал би яах вэ гэж асуусан бяцхан үрсүүд минь элэг бүтэн байгаасай. Амьдрал атаархал, гомдол биш хайраар дүүрэн байгаасай. Дэндүү урт болсон учраас энэ хүрээд дуусгая даа. Анхааран уншсанд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!