“ҮҮЛЭН БОРООНЫ AЖИЛ XЭ3ЭЭ ХИЙСНЭЭ Ч САНАХГҮЙ ГАНЦ БИЕ АМЬТАН ЯВЖ БАЙЛАА…”
“ЗҮҮД” – Л.ДАЙРИЙМАА
Лүндэн өөрийн гэсэн засварын газартай залуу. Ганц бие бөгөөд түүнд гэрлэх ч зав гараагүй билээ. Нэг л мэдсэн нас нь 30 хол гарсан аж. Тэрээр сүүлийн үед хань ижилтэй болох юмсан гэж боддог болжээ. Гэвч өглөөнөөс орой хүртэл эвдэрхий машин зассаар сүүлдээ ядраад орондоо оронгуутаа л унтаад өгнө.
Бараг үүлэн борооны явдал хэзээ хийснээ ч санахгүй байх. Нэг өдөр тэдний засварын газар муухан таньдаг болсон машины ченж залуу унасан машин авчирч засуулахаар болжээ. Хугацаа нь нилээд шахуу тул Лүндэн нилээд орой болтол тэр машиныг засаад их ядарсан тул өрөөнийхөө буланд тавьсан хуучин муу орон дээрээ хэвтэн түр дуг хийх зуураа нэгэн сонин зүүд зүүдэлжээ.
Түүний зүүдэнд нэг сайхан бүсгүй гэнэт түүний өрөөнд орж иржээ. Тэр бүсгүй түүнтэй хэзээ ч юм хаана ч юм нэг удаа таарч байсан санагдана. Бүсгүй ямар нэг юм залууд хэлэх боловч тэр сонсож чадсангүй. Лүндэн яасан сайхан бүсгүй вэ яг л гүнж шиг гэж бодсоор сэржээ.
Тэр нөгөө бүсгүйг дахин зүүдлэхсэн гэж үнэхээр их хүсэж байсан тул маргааш орой нь бас л нөгөө орон дээрээ гаран хэвтэж байгаад унтжээ. Тэр азаар дахин нөгөө бүсгүйгээ зүүдлэв. Бүсгүй улам л үзэсгэлэнтэй болсон харагдана. Тэр энэ удаа хүзүүндээ зүүсэн алчуураа авч залууд өгөх аж.
Гэтэл бүсгүйн хүзүүнд аймаар тод ором гарсан байв. Тэр түүнд ойртон харах гэтэл бүсгүй хаашаа ч юм алга болчхов. Залуу сэрээд саяын зүүдээ гайхан яалт ч үгүй гарын ором харагдсан, энэ бүсгүйг хэн нэгэн боож aлcaн юм биш үү, тэгээд тэрийгээ надад хэлэх гээд байна гэж бодлоо.
Маргааш нь Лүндэн яагаа ч үгүй орон дээрээ гаран унтлаа. Мөнөөх бүсгүй уйлаад л нэг юм ярих нь эхлээд дуулдахгүй байснаа арай тодорч -хүүг минь гэх үг дуулдана. Залуу гэнэт хаалга хүчтэй цохих чимээр цочин сэрээд босч таалгаа тайлбал нөгөө ченж залуу орж ирээд – машин юу болж байна гэв.
Лүндэн – нилээн л дөхөж байна гэхэд – мөнгийг чинь хангалттай өгсөн биздээ, хурдлалдаа – би хамаг хурднаараа л хийж байна -үxcэн дээ хэг ёг хийгээд байгаа юм бэ чи -би хамаг хурднаараа л хийж байгаа гэдгээ л хэллээ – гөлөг минь дуугай байгаарай гээд маргааш ирж авна шүү гэснээ хаалгыг нь саван гарч оджээ.
Залуу – хэлсэн хоног нь уг нь болоогүй л байна даа гэж өөртөө хэлээд ажилдаа оров. Залуу шөнө нилээд оройтон гэртээ хариад сэрүүлгээ дуугарах хүртэл хэсэг унтах зуураа нөгөө бүсгүйг ахин зүүдэлж эхэлжээ. Бүсгүйн дуу одоо бүр тодорсон байх агаад – Мишигээс хүүг минь авраач авраач гэх нь дуулдлаа.
Залуугийн цагны сэрүүлэг ч хангинав. Түүнийг ажил дээрээ ирээд байтал нэг цагдаа ирж – унасан машин засуулах гэж хэн нэгэн өгсөн эсэх талаар асуулаа. Лүндэн 2,3 хоногийн өмнө нэг машин орж ирснийг засаж байгаагаа хэлбэл – одоо нэмж засах хэрэггүй, үдээс хойш ирж ачина.
Машины эзнийг ирвэл – ачина гэдгийг хэлж хэрэггүй, цагдаа ирсэн энд нь байлгаж бай л гэсэн гэж хэлнэ биз гэв. Удалгүй нөгөө ченж залууг ирэхэд Лүндэн цагдаа ирсэн энд нь байлгаж бай гэсэн гэж хэлэв. Залуу – тийм үү гэснээ – чи засаж л байгаарай гэлээ.
Лүндэн – аан за за гэх зуураа – өө чамайг хэн гэдэг билээ би нэрийг чинь санадаггүй ээ, би энд түр байхгүй байх хоорондоо дүү дээ захиж үлдээе гэвэл тэр -Мишиг гээд гараад явчхав. Лүндэн бүсгүйн хэлсэн нэр болохыг мэдэж байлаа. Үдээc хойш үнэхээр нөгөө цагдаа ирж машиныг ачихдаа – энэ машиныг худалдаж авсан гэх Мишиг гэгчийг ирж мэдүүлэг өг гэхээр – хөдөө ажлаар явсан байна гээд ирэхгүй байгаа юм.
Xэрвээ түүнийг ирвэл – яаралтай ирж мэдүүлэг өгөхгүй бол болохгүй гэсэн гэж дамжуулаарай гэлээ. Лүндэн авсан өгсөн, өр, зээлээ тэмдэглэдэг дэвтэр дээрээ тэр цагдаагаар тэмдэглэл хөтлүүлж утсыг нь бичүүлж авав. Залуу – за гээд үлдэхдээ хамаатны оюутан дүүгээ дуудаж түр энд байж бай гэлээ.
Дүү нь удахгүй ирэв. Залуу – хүн ирвэл энэ тэмдэглэлийг танилцуулаарай гээд дэвтрээ өглөө. Лүндэн ажлынхаа ойролцоох цайны газрын цонхоор орой болтол Мишигийн ирэхийг харуулдан байв. Тэдний эзэнд Лүндэн – мөнгөө өгөөгүй нэг нөхөр байгаа юм. Дүүгийн байгааг мэдээд машиныхаа юмыг авахаар ирж магадгүй гэж сэм харж байгаа юм гэж хэлжээ.
Орой болсон хойно Мишиг ирж тэдний үүдэнд зогсохдоо машинаа унтраалгүй орж харагдав. Залуу гүйн машиных нь багаажинд нь орчхов. Мишиг засварын газраас нь гарч ирэн машиндаа суухдаа – муусайн гөлөгнүүд аваад явчихсан байна ш дээ гэж өөрөө өөрөө хэлээд -нoвшийн хүүхдийг нь яахав гэж өөрөөсөө асуугаад хөдлөв.
Тэр явсаар нэг хуучирч муудсан хашаанд ирж нэг байшинд оров. Залуу сэмхэн гарч тэр байшинлуу араас нь сэм даган орлоо. Залуу гар чийдэн тусган явж удалгүй нэг өрөөний цоожыг онгойлгон оров. Залуу үүдэнд нь үлдэн чихээ тавин чагнавал – чимээгүй байгаарай нoвш минь дуугарах юм бол хохичино шүү гээд за юу гэж орилоход – за ойлголоо гэх хүүхдийн хоолой нь чичирхийлсэн дуу гарч дуулдав.
Мишигийн – май энийг ид гэж хэлэх, торны шажигнах чимээ дуулдана. Тэгснээ нааш алхах хөлийн чимээ нь дуулдав. Лүндэн хаалганы ард гарч зогслоо. Залууг гарч ирэн үүдийг түгжих гэж байхад нь залуу цохиж унагаав. Юмыг яаж мэдэхэв гэж авч гарсан олсоороо гарыг нь дунгинатал хүлээд аманд нь хөлсний алчуураа чихээд дотогш орвол тэнд нэг хүү байх нь тэр.
Залуу – миний дүү битгий айгаарай ах нь чамайг аварна аа гэхэд хүү асгартал уйлж эхэлжээ. Ийнхүү Лүндэн хүүг аван Мишигийн машиныг унан цагдаагийн газар хүрчээ. Хүү юу ч ярьж чадахгүй байх тул цагдаа хэрэг болбол чамруу залгая гэж залуугийн утсыг авч үлдэв.
Цагдаа нар ч Мишигийг барихаар явжээ. Нилээд хэсэг хугацааны дараа мөнөөх машин ачсан цагдаа түүний ажил дээр нэг өдөр ирэв. Тэр – чамд маш их баярлалаа, хүү аюулгүй одоохондоо хамгаалах байранд амьдарч байгаа. Гэхдээ шокын байдлаасаа сайн гараагүй л байна.
Аргагүй дээ 5,6 хан настай хүүхэд. Мишиг хэргээ хүлээсэн гэхэд нь Лүндэн – тэр бүсгүйг aлaa юу гэвэл цагдаа гайхсан янзтай харснаа – чи яаж мэдсэн юм гэвэл залуу – тэр бүсгүй миний зүүдэнд орж хүүгээ авраач гэсэн юм. Тиймээс би түүнийг дагаж явсан хэрэг гэвэл цагдаа – ямар сонин юм бэ бид чамайг яагаад Мишигийг дагаж явсан юм бол сэжиг бүхий зүйл харсан юм байх даа гэж ярьцгааж байсан юм гэлээ.
Хэдэн сарын дараа цагдаа Лүндэнг ирж уулзаач гэсэн тул тэр очжээ. Нөгөөх цагдаа – чи гэр бүлгүй гэсэн байхаа гэснээ – нөгөө хүүг хамаатных нь нэг айлыг өргөж аваач гэсэн чинь – манайх олон хүүхэддтэй ажил төрөлгүй өөрийн хэд дээрээ нэмж тарчиг өсгөхийн нэмэр гээд дургүйцээд авсангүй.
Асрамжийн газар өгмөөргүй байдаг чи хүүг авч чадахгүй биз гэлээ. Залуу өмнө нь – тэр хүүг одоо яах бол гэж бодон санаа нь зовж байсан тул – эхлээд юy ч гэсэн би хүүтэй уулзаад үзэх үү гэлээ. Цагдаа залуу баярласан шинжтэй тэгье гээд хүүг авчруулав.
Хүү өрөөнд орж ирээд залууг танин нүд нь сэргэхийг цагдаа анзаарч суулаа. Лүндэн – сайн уу ахын дүү гэвэл хүү – сайн гэснээ түүнрүү айсан шинжгүй дөхөв. Залуу гараа сунгаад нааш ир гэвэл хүү гүйгээд оччих нь тэр. Залуу хүүг өвөр дээрээ суулгаад толгой дээр нь үнэрлэхдээ гэнэт уйлчхав.
Цагдаа харсан боловч юм асуусангүй. Залуу нулимсаа арчаад хүүд – хоёулаа гэртээ харих уу гэхэд жаал хүү – тэгье гээд түүний гараас хөтлөн үүдрүү алхав. Цагдаа хүлээгээрэй гэснээ – хувцсыг нь аваад ирье гэжээ. Ийнхүү Лүндэн дүүтэй болж хожим өөрийнхөө нэр дээр хүүгээ бүртгүүлж аав нь болсон билээ.
Бүр хойно аль хэдийн Лүндэнтэй найз нөхөд болсон нөгөө цагдаа залуу тэднийд очихдоо – чи тэгэхэд яагаад уйлсан бэ гэж асуусан аж. Залуу түүнд нэгэн түүх ярьсан билээ. Тэрийг таньд хэлье ээ. Лүндэн бага ангийн хүү байхдаа жаахан дүүтэйгээ голруу явж айлын хүүхдүүдтэй тоглож дүүгээ мартан усанд алдсан аж.
Тэр цагаас хойш Лүндэн өөрийгөө уучилж чадахгүй л явсан нь тэр байж ээ. Тэр мөн саяхан нэг хүүтэй хүүхэнтэй танилцсан. Ээжээс нь илүү хүү нь манай хүүтэй ах дүү хоёр шиг болсон нэг цэцэрлэгт явдаг юм. Би ээжид нь – хүүгийн минь ээж болооч гэхэд тэр – бодож үзээд хариу хэлье гэхдээ дургүй биш санагдсан гэж ярьжээ.
Цагдаа – за ашгүй дээ гэснээ найзад нь бодсон юм байгаа гэсэн билээ. Бүсгүй ч Лүндэнд зөвшөөрсөн аж. Тэр залуугийн дүүгээ алдсан харамсалтай явдлыг сонсоод – тэр гүнж дүүг чинь буцааж өгсөн ч юм бил үү гэсэн аж. Цагдаагийн бодсон юм гэдэг нь Лүндэнд нэг өрөө байр хамт олноороо нийлж өгүүлэх байсан бөгөөд түрээсийн байранд амьдарч явсан залуу ийнхүү өөрийн гэсэн гэр орон, хань ижилтэй болжээ. Хоёр жилийн дараа цагдаа хүүг эргэж очиход Лүндэнгийнх бас нэг хүүтэй болсон байв…