ҮС УНАЛТ БАЯРТАЙ. САРМИСААР ҮСНИЙ МАСК ХИЙХ

Эмэгтэйчүүдийн хувьд үс унах гэдэг бол аль ч цаг үед хамгийн том асуудлуудын нэг байсаар ирсэн. Толгойгоо угаах төдийд л үс маш ихээр унаж байгаагаа хараад хэзээ мөдгүй л халзрах мэт мэдрэмж төрдөг. Үс нь их олон зүйлсээс шалтгаалж унадаг байна. Жишээ нь аав ээжийнх нь үс унадаг бол удмын үс уналтын шалтгаан, мөн биеийн дааврын тогтолцоо алдах,  эрдэс витамин дутагдах, дархлаа сулрах гэх мэт олон шалтгаанаас үүддэг байна. Нэн тэргүүнд ямар шалтгаанаас үүдэн үс унаад байгаагаа тодорхойлж түүндээ таарсан эмчилгээ хийлгэх нь хамгийн үр дүнтэй болоод элдэв янз бүрийн шампунь, тос зэрэгт мөнгөө үрэхгүй байх арга юм. 

Харин одоогийн хүргэх гэж байгаа үс уналтыг зогсоох маск бол хийхэд хялбар зардал гарахгүй олон хүмүүс хэрэглэж үр дүнг нь мэдэрсэн шалгарсан жор юм. 

Жор: 

  • 0,5 литр ус
  • 1ш бүтэн сармис
  • 300гр ганга өвс
  • 1ш өндөг

Хийх аргачллал: 

0,5 литр ус буцалгаж усандаа нэг бүхэл сармис хэрчиж хийгээд дээрээс нь ганга өвсөө мөн хийгээд усаа агаар оруулахгүйгээр дээрээс нь таглаад гэрэл нэвтрэхгүй харанхуй газарт 3 хонуулна. 3 хонуулсны дараа усаа шүүлтүүрээр шүүж сармис ганганаасаа салгаад 1ш өндөг хийж сайтар хутган үс хуйхандаа 10-20 минут орчим массаж хийн түрхэнэ. Дараагаар алчуураар 20 минут орчим халуун бигнүүр тавьж эцэст нь сайтар угаагаад л болно. Ихэнх хүмүүсийн хувьд энэ маскийг 3 удаа тавьснаар үр дүнг нь мэдэрдэг байна. Харин дараалласан хоног маск тавихаас зайлсхийгээрэй.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!