ҮСИЙГ ХУРДАН УРГУУЛАХ МОНГОЛ АРГА УХААН 

Эмэгтэй хүний хувьд харагдах байдал гоо сайхан талаасаа үс хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд ч үс сайхан бол зүс сайхан гэж үг байдаг. Үс унаад байгаа тохиолдолд үсээ хусаж шинэ үс ургуулснаар үс уналт багасаж хэвийн болох тохиолдол байдаг тул эмэгтэйчүүдийн хувьд үсээ хусуулах нь элбэг байдаг ба мөн тайруулсан үсээ эсвэл одоо байгаа үсээ ч хурдан ургуулж гоё сайхан урт үстэй болохыг хүссэн эмэгтэйчүүд их байдаг. Хамгийн гол нь үс унахад тань эрдэс витамин дутагдах, дааврын тогтолцоо алдагдсан зэрэг ямар нэг өөр шалтгаан байгаа бол үсээ хусаж шинэ үс ургуулсан ч урьдын адил унах магадлал их тул үс унаад байгаа шалтгааныг тодорхой болгох хэрэгтэй. Элдэв янзын химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж улам дордуулах ч тохиолдол их байдаг.

Харин монгол арга ухаанд манай ард түмэн өөрсдийн ахуйд тааруулж үсээ хэрхэн хурдан ургуулж байсан талаарх аргын талаар хуваалцъя. Доор дурдсан зүйлсийг хэрэглэхдээ өөрт харшлах, харшил үүсгэх зүйл байгаа эсэхийг нягталж үзсэний үндсэн дээр хэрэглэхийг зөвлөж байна. 

  1. Халгай

Халгай нь үсийг төлжүүлж, хурдан ургахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг юм. Тийм учир халгайг хандалж түүгээр нь үсээ өдөр бүр угаах. Одоо цагт яг шинэ халгай ургаж байгаа тул халгайг шинээр түүж хэрэглэвэл үр дүн илүү гарна. Халгай түүх боломжгүй бол халгай шампунийг ч хэрэглсэн болно. 

2. Ганга өвс

Ганга өвс нь мөн ус ургуулахад сайнаар нөлөөлдөг ба ганга өвсийг хандалж буцалгаад усаар нь үсээ шавшиж угаавал үс хурдан ба хар өтгөн болж  ургадаг

3. Сармис, цагаан гаа

Сармис болон цагаан гааг бяцалж нухаш болгоод шүүсийг нь үсэндээ түрхэх. Ингэснээр үс хурдан ургах га нухашны үнэр хурц байх тул дараа өдөр нь гэрээс гарахгүй гэртээ өнжих үедээ түрхээрэй. Энэ маягаар 7 хоногт 1-2 удаа хэрэглэвэл үс  маш хурдан ургана. Эсвэл дан сармисыг хандалж үсээ угаасан ч болно. Мөн сонгиныг бяцалж нухаш болгон үсэндээ массаж хийх байдлаар түрхэх. Сонгино нь коллаген ихээр агуулдаг тул үсийг эрүүлжүүлэх хурдан ургахад эерэг нөлөөтэй. 

4. Ногоон цайгаар угаах. Ногоон цайг буцалсан усанд 1-2 цаг хандалсны дараа үсээ шавшиж, угаах. Эсвэл хар цайг ч хэрэглэж болно. 

5. Цэвэр төрлийн шар тос үсэндээ массаж хийх байдлаар түрхэх. Ингэснээр хурдан болон хар үс ургана. 

6. Барагшун үсэндээ түрхэх. Барагшун нь үсний уналтыг зогсоож, ургалтыг хурдлуулахад туслана. 

Элдэв ургамал хэрэглэх боломжгүй бол өөрөө ус сайн ууж, үсээ ойр ойрхон усаар шавшиж, угаавал үс ердийнхөөсөө хурдан ургана. 

Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!