“ҮРИЙН ЗАЯА НАДААС УРАВСАН БОЛОЛТОЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ҮРИЙН ЗАЯА НАДААС УРАВСАН БОЛОЛТОЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би 15 насандаа оюутан болж байсан болохоор өөрийгөө амьдралд арай эрт гарсан гэж боддог юм. Үргэлж өөрөөсөө ах эгч хүүхдүүдтэй хичээллэж тэдэн шиг харагдаж тэдэн шиг болохыг хүсдэг байсансан. Оюутан болоод хоёрдугаар курстээ 16 насандаа өөрөөсөө гурван насаар ах тэгсэн мөртлөө арван жилийн 11-р ангийн хөвгүүнтэй үерхэж билээ. Тэр үед л хүнд дурлах ийм байдаг юм байна ийм л байх ёстой гэж бодож бяцхан хүүхдийн үерхэлээр хөтлөлцөж гүйж хамт байдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр насандаа баймгүй явдалтай, танилцсан охин болгонтой уулзах хүсэлтэй тэр бүү хэл найз охидуудтай минь хүртэл уулзая учрая гэж бичдэг байсанг би бүр сүүлд мэдээд салсаан. Бидний үерхэл 7 сараас хэтрээгүй ээ. Тэгээд мартагдсан.

Тэрний дараахан хэнд ч итгэхгүй зүгээр л эрчүүдийг яг л тоглоом мэтээр бодож өөрөөсөө долоо ах залуутай хүртэл уулзаж үзсээн. Гэхдээ ямар ч эр эмийн асуудал байгаагүй юм шүү. Аав ээжтэйгээ муудалцаж хэрүүл уруул хийж гадуур явөх ёстой мэт муу охин хэсэг байж тэгж явж байгаад нөхөртэйгээ танилцсаан. Анх өөрөөсөө 2,3 насаар л ах гэж бодож байсан гэтэл долоо ах мөртлөө надаас жаахан сэтгэхүйтэй ярьж хөөрч байгаа нь үзэл бодол нь яг л миний мөрөөдлийн ханхүү байсан. Тиймээ би түүнийгээ олсоон. Үерхээд 8 сар болоод 19 насандаа анхны хүүхдээ олсон. Аав ээж маань хорь ч хүрээгүй байж хүүхэдтэй болох гэлээ гээд хүүхдийг маань хүчээр авахуулнаа гэхэд яаж ч чадалгүй авахуулж зориод ирсэн үрээ буцааж билээ бид хоёр.

Тэр маань зөндөө уйлж байхад би түүнийгээ сонгож чадаагүй гомдоосон. Гэхдээ миний хажууд байсаар л байсан. Хоёр жилийн дараа дахиад жирэмсэн боллоо. Сар болоогүй үр маань намайг голоод хаяад одсон. Харуусмаар хэцүү мөч байсан. Тэр үед нөхөр маань машиныхаа үрүүлийг нэг хүчтэй цохиж аваад л зүгээрээ хоёулаа заавал зөндөө олон үр хүүхэдтэй сайхан амьдрана гээд хэлж байж билээ. Тэгээд л ер нь бид хоёроос хэрүүл салахаа болилоо. Би байнга л энд тэнд өөр хүүхэнтэй уулзаж байгаа мэтээр нөхрөө бодож хардаж бодох боллоо. Үгүй гэдгийг минь мэдсээр байж цаанаасаа л хардаж сэрдэх нь ихсээд яагаад ч өөрийгөө хорьж дийлэхээ больчихсон. Нөхөр маань ч надлуу яарч тэмүүлхээ больсон.

Гэхдээ намайг орхиогүй. 2018 оны 1 сард 7 сартай aмьгүй ураг төрүүлж би гэдэг хүн дахин утгаараа амьд үxдэл болов. Тэр бүхний дараа ч миний хань зүгээрээ хоёулаа чадна гэсээр л байсан. Тэр үед бодсон бодол маань энэ сайн хүнийг их зовоож байнадаа ерөөсөө өөрөөсөө холдуулмаар байна гэх бодол толгойд эргэлдэх болсон. Манай хүн ажлаасаа гарч хувийн бизнессээ эхлүүллээ. Бодсоноос амжилттай боллоо бизнес нь. Намайг бүр тоохоо байсан. Мессеж бичих залгахчгүй өглөө нэг мессеж бичээд л өдөржин таг. Би мессеж бичнэ, намайг үл тооно. Ажил гэрээс өөр маршрутгүй болсон ч намайг гэхээ байсан. Үр хүүхэд гаргаж чаддаггүй над шиг сувай эмээс эртхэн холдоод өөр хүнтэй бологдээ ч гэж хааяа бодно.

Заримдаа намайг хаяаад яг өөр хүүхэнтэй болчихож гэж гомдож уйлна. Тэрийгээ тэсэж тэвчилгүй хэрүүл хийж өөрөөсөө түлхсээр л. Ааш маань эвдэрч анх танилцаж байсан гэнэн цайлган томоогүй охин чинь ааш муутай гэрийн авгай болчихсноо сая л анзаарлаа. За одоо л өөрчлөгдөе гэж бодож байтал царрааан хоёр зураас жирэмсэн. Одоо л эхнэр хүн шиг хүн байя гэтэл гурван сартай ураг маань бас л зyлбаад гарчихлаа. Үнэхээр аймшигтай. Азгүй өөрийгөө үзэн ядаж хараахаас цаашгүй юмдаа би. Сүүлийн үрээ алдаад гуравхан хонож байна. Тэссэнгүй, тэвчсэнгүй энэ гурав хоногт нөхөр маань хажууд байсангүй намайг ч гэсэнгүй. Өнөөдөр орой орж ирэхэд нь сална гээд хөөгөөд явуулчихлаа.

Айлын сайхан хүүг ингээд хажуудаа уяж байж чадахгүйнээ. Өөрөөсөө түлхэхээр шийдлээ. Над шиг азгүй амьтантай биш надаас сайнтай нь учрах байх гээд. Үр хүүхэд гаргадаггүй, надруу яарахаас илүү ажлаа гэдэг хүнийг арай өөрөөр амьдраасай л гэж хүсч байнадаа. Бидний хамтдаа байсан зургаан жилийг би дуусгахаар шийдлээ. Итгэхийг хүсэхгүй байгаа ч үнэнг хүлээн зөвшөөрч түүнийгээ явуулахаар шийдсэн. Намайг буруу биш зөв зүйл хийсэн гээд хэлээд тайтгаруулаач, энэнээс цаашаа өшөө явмааргүй байна. Нөхрөө, хайртай хүнээ, ханийгаа дахиж зовохыг хармааргүй байна. Уйлан уйлан бичсэн болохоор юу ч биччихэвдээ. Алдаа оноотой бичсэн бол сахиусан тэнгэрүүд минь өршөөгөөрэй.

One thought on ““ҮРИЙН ЗАЯА НАДААС УРАВСАН БОЛОЛТОЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

  1. Bi ooroo shiideed huuhdee avhuulj bsaan. Odoo ch gsn huuhedtei boloh boloogu bn gj bodoj bga. Minii zorilgo bol huuheddee goy amidral belegleh, mongotei dutah zuilguiger bas aav eejin halamjin dund osoosei gj husej bn. Minii aav eej 2 ajil2 gd nmg tooj bgagu tm blhor bi huuhedde tm amidral uzuulmeergu bga blhor odoogin baidlaar ajildaa amjilt gargaj togtson shn amidraltai blhoro bolno gd hulej bga. Bi yu heleh gsn be gvl odoo huuhed gsn ginjnees salaad oor ymand anhaarah heregtei bolson tsag bn gj bodoj bn tgj bj ene zovlong gatlah bh. Huuhedguiger nohorteige shn amidraad uzeldee goy bolzool husseneeree duraara bgal, bur bolku bol amitan avj tejeeh heregtei nohio muur 2in ali negig ni bi daraahan ni muur avsan bolhoor odoo nadad minii avhuulsan huuhdin suns ni ene muurand bdag bh gj bodoj setgel ih amar bdag, minii muur ter yvdliin dara ni torsiin. Tgd oor ymand anhaartsan amidrad yvj bhad neg l odor huuhedtei boltson bh bolnoo. Gol ni bieiiha eruul mendiig mash sn bodoj setgel amar tvan shn bhgu bol ugasa huhhedtei bolhod ih hetsuu tgd deeres ni huuhdee avhuulj bsan blhoor sav ni ih gemteltei bjij bolno shude tm blhoor bas edgereh tsag hugtsaa uguh heregtei. 3 4 jil zartsuulj edgerch cj bolno shude. Tgd ymiig huchleed bhaar bur l boldoggu hrn ch bur hushee bolison tsagt irdiishd ymnuud hervee anzaarsan bol.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!