“ҮНЭТЭЙ ГОЁ ГАНГАН ХУВЦАС ХУНАР БАЙХГҮЙ Ч ГЭРТЭЭ БОЛ МИССЭЭ МИСС ККК…”

“ҮНЭТЭЙ ГОЁ ГАНГАН ХУВЦАС ХУНАР БАЙХГҮЙ Ч ГЭРТЭЭ БОЛ МИССЭЭ МИСС ККК…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Дөрвөн сайхан үртэй 27 настай ээж байна. Анхны охиноо 19 насандаа олоод нөхөртөө айгаад хэлж чадахгүй уулзвал гэдэс хараад мэдчихнэ гээд зугтааж явсан тэнэгхэн охин одоо хоёр охин, хоёр хүүтэй хэдийн ээж гэдэг нэрийг дөрөв хувааж хайрлагдсан эхнэр хүн болжээ. Надад бусад охид шиг инээж ханиаж, зугаалж гоё гоё хувцас өмсөж амарч зугаалах цаг энэ жилүүдэд байсангүй ээ.

Миний мөрөөдөл олон хөөрхөн үрстэй болоод нөхөртэйгээ хамт томоо дүнзэн байшинд олуулаа бужигнаж, хашаандаа томоо том наран цэцэг, өнгө өнгийн цэцэгс тариад үүднийхээ сүүдрэвчинд зуны халуун өдөр модон ширээндээ тойрч суугаад хоолоо идэцгээнгээ хашаандаа хийсэн хиймэл цөөрмийнхөө усыг хараад ханийнхаа духан дээр үнсээд сууж байх байсан.

Хэдий гоё ганган үнэтэй хувцас авч чаддаггүй байсан ч нөхөртөө бол хамгийн ганган эмэгтэй. Би гэртээ мисс гээд админы зөвлөгөөн дээр гардаг шиг гэртээ л ихэнх цагаа өнгөрөөж байгаа болохоор гэртээ л хамгийн ганган байхыг хичээдэг.

Байгаа хувцасаа дор бүр нь загварыг нь өөрчлөөд оёод нэмээд хасаад өмсчихдөг ккк. Гурван жил өмссөн палажаа мөрийг нь тайраад бүс нэмж зүүгээд гэртээ сууж байхад л найман жил хамт байсан нөхөр минь хараад мэддэггүй л юм даа.

Хүүe яасан гоё болсон юм ийм юм байл уу гэдэг. Гэтэл өнөөх нь гурван жил гангалсан цайны ганц маань байх жишээтэй. Мөрөөдөл маань дөрвөн жилийн өмнө нэг том алхамаар урагшилсан. Бид түрээсийн байраар л амьдардаг байсан.

Дөрвөн жилийн өмнө орон сууцанд орж болох байсан ч хань минь миний мөрөөдлийг сайн мэддэг болохоор томоо хашаанд миний хүсдэг хоёр давхар модон байшинг сонгосон. Одоо хашаанд маань мөрөөдлийн цөөрөм минь л дутуу байна..

Эхнэр нөхөр хоёр яг адилхан зан араншинтай байвал нэгдэж чаддаггүй юм шиг ээ. Хань минь их хүлээцтэй тайван, удаан бодож байж шийдвэрт хүрдэг, юманд яг бодитоор хардаг хатуу боловч үнэн үгтэй хүн.

Харин би их яаруу сандруу нэг юм бодчихвол хийж бүтээж байж санаагаа амраадаг мөрөөдөмтгий хийсвэр дэвэргэн зантай. Бидний ийм зан нийлээд яг л жинхэнэ алтан дундаж эeрэг энeргитэй халуун дулаан гэр бүл бүрдүүлээд байх шиг байдаг юм.

Өөрөө их хөнгөн хийсвэр хүн болохоор үргэлж гоё хөөрхөн энгийн байж нөхөртөө өөрийнхөө хамгийн сайхан байгаа дүр зургаа олон харуулж байхыг хичээдэг. Нэгэнт л гоо сайханд орж үнэтэй будаг шунх ээмэг зүүлт аваад байж чаддагүй учраас би хөөрхөн хашаандаа л хөөрхөн байх аргаа хэрэглэдэг дээ.

Содатай усанд байнга ордог. Одоо миний арьс долоон настай охины минь арьс шиг зөөлхөн бас тунгалаг. Нөгөө хямдхан соданы маань л ач тус. Бас хөөрхөн болгодог шидтэй ус уудаг хэхэ. Тоглосон юм аа том шилэнд буцалсан усаа хийгээд шилэн дээр нь “хөөрхөн ус” гээд бичээд наачихсан.

Уух бүртээ хөөрхөн болгож байгаа шидтэй ус минь гэж бодож уудаг. Энгийн зүйлсээс аз жаргал мэдэрч чаддаг их өөдрөг хүн юм шиг байгаа юм би… Харин хань бол сэтгэл гутрал уйтгар гунигт амархан автах гээд байдаг жаахан муу аав.

Тэр үeд л миний энэ зан их хэрэг болдог юм. Яаж ийж байгаад л түүнийгээ инээлгэчихнэ шүү дээ. Ёолкны модныхоо цагаан гэрлээр хэд хоногийн өмнө хоёр давхрынхаа том тагтруу харсан цонхоо чимээд гадаанаа ханьтайгаа сууж романтиклах санаатай модон сандлаа даавуугаар бүрээд тавьсан чинь нөхөр харин энд чинь сайхан сууж пивo ууж байвал гоё болчихож.

Тэр чийдэн нь гэгээ нэмээд хашаа хороогоо хараад байх юм байна гэж үү. Уг нь хашаа хороогоо манах гэж ёолкны гэрлээ цонхондоо наагаагүйшд ккк. Тэр чинь хөөрхөн гэрэл. Хосуудын гэрэл байсан байхгүй юу.

Хоёр охин маань аав амьтай. Дээр нь зан араншин нь яг л аав. Харин хоёр хүү минь надаас салахгүй дээ. Хамт чихэр пичэн шаар цэцэг хөөцөлдөөд л. Бид зургаа ийм л нэгэн энгийнээс энгийн хэрнээ гайхуулах тансаглалгүй ч гомдоллох зовлонгүй амьдардаг юмаа.

Захидал бичтэл сэтгэлийг минь сэргээсэн зүйл нь хань бид хоёр хуримаа хийхээр болсон. Миний мөрөөдлийн нэг нууцхан хэсэг байсан юм. Бид хоёр өдий болтол хос бөгж ч зүүж үзээгүй явсан юм л даа. Харин одоо би ядам хуруундаа хатан сүйхтэй болох нь ээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!