“ҮЕРХЭЖ БАЙХДАА МЭДРЭМЖТЭЙ БАЙГААД, НӨХӨР БОЛЧХООРОО ХӨЛДҮҮ ТӨМС БОЛЧИХДОГ ЮМ БАЙНА…”

“ҮЕРХЭЖ БАЙХДАА МЭДРЭМЖТЭЙ БАЙГААД, НӨХӨР БОЛЧХООРОО ХӨЛДҮҮ ТӨМС БОЛЧИХДОГ ЮМ БАЙНА…”

Айлын эхнэр болоод найм дахь жилийн нүүрийг үзэв. Залуус их зальтай. Эхэндээ бэлэг сэлт барьж их гүйнэ. Кинонд урина. За тэгээд хамгийн дажгүй нэг залууг нь сонгоод бушуухан эхнэр нь болоод анхны байрандаа ороод хов хоосон дөрвөн хананы дунд шалан дээр гудсаа дэвсээд л унтдаг байхад юу ч хэцүү санагддаггүй байлаа.

Шинэ эхнэрийн амьдрал соньхон. Гэрийн минь хамгийн анхны тавилга хөшиг байв. Байсан бүх мөнгөө шавхаж хөшиг тогтоогч аваад хана тааз өрөмддөг зарын дагуу ярьж тогтоолгоод өглөө болгон түүнээ харж “Гоё байна тиймээ, хайраа” гээд л баясна.

Дараагийн тавилга маань юниверс бэст сонгс гэдэг тэмцээнд сайн оролцоорой гээд компаниас өгсөн нэг сарын нэмэгдэл цалингаараа хийлгэсэн гал тогооны тавилга байв.

Шалаар нэг өрөөcтэй байсан аяга тавгаа далд хийж аваад л цав цагаан тавилгаа хараад л суугаад баймаар байж билээ. Ийн нэмэгдсээр бидний гэр минь дүүрээд ирэх нь тэр.

Хоол хийхийг ч үзүүлээд өгөхөө мэдэж байв. Бусдын хэлдгээр “сайн” эхнэр байх гээд сургалтанд хүртэл сууж байгаа юм. Аа харин нөхөр байдаггүй ээ. Хамт кино ший үзэх нь цөөрөв.

Нэхэж байж долоо хоногтоо ганц зайрмаг авахуулдаг болов. Амттай юм идмээр байна гээд загнуулдаг болов. Сүүлдээ бүр хоосон зүйлрүү хашгирч байгаа мэт болох нь тэр.

Юу ч хэлсэн бахь байдгаараа. Ажил тэгээд машин л тэр хүнд хэрэгтэй мэт аашилна. Бодож үзлээ. Тэгээд бас чамлахааргүй олон жил эхнэрийн ажил хийсэн хүн чинь нилээн туршлага заасан байртай их тайвнаар “Хоёулаа завсарлага авах хэрэгтэй. Хэн хэн нь бодъё” гээд аваад хаяв.

Маргаашнаас нь зурвастай модтой чихэр ирэв. Тэгээд дараа нь хармаалаад хайлаад урсчихсан зайрмаг ирэв. Бүр хоёр орой дараалаад кинонд уригдаж үзэв.

Найман жилийн хугацаанд аваагүй бэлэгнүүдээ нэг дор бөөнөөр нь авав. Төрсөн өдөр маань ч болоод байгаа юм шиг. Хамгийн дуртай кимчи жигэгээ нилээн олон удаа идэв.

Гоё гоё үгтэй мессежнүүд ч ирэв. Би ч үерхэх зөвшөөрөл өгөхгүй шийр заагаад л байлаа. Шалтгаан нь энгийн. “Хорин зургаахан настай ийм хөөрхөн “охин” юм чинь би үнэ цэнэтэй байх хэрэгтэй” гээд л.

Өөрийгөө жаахан мэдрээстэй. Эхнэрийн албан тушаалаас тушаал буурч найз охин болмоор байв. Нилээн гүрийж байгаад буцаад найз охин болсоон. Одоо тушаал дэвшмээргүй байна.

Эхнэр гэдэг чинь тийм ч хүсээд байх албан тушаал биш юм байна лээ. Найз залуу байхдаа мэдрэмжтэй байгаад нөхөр болохоороо мэдрэмжгүй болдог юм бол ингээд л байж байя

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!