“ҮГНЭЭС НЬ ГАРДАГГҮЙ, VНЭГVЙ ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧЭЭСЭЭ АМАРХАН САЛАХГҮЙ Л ДЭЭ”
“ҮГНЭЭС НЬ ГАРДАГГҮЙ, VНЭГVЙ ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧЭЭСЭЭ АМАРХАН САЛАХГҮЙ Л ДЭЭ”
Сайн байцгаана уу. Гэр бүл зохиосон хүмүүст сургамж болгох үүднээс үүнийг бичиж байна. Би нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг. Нөхөр мөнгө хангалттай олж амьдралаа дээшлүүлсээр ирсэн ажилч хичээнгүй хүн бий. Нөхрийг минь эргэн тойрон дахь хүн бүр л бараг шүтдэг, хүндэлдэг гэхэд болно.
Ажилсаг, алсын хараатай, төлөв даруу ч харагддаг болохоор нь тэр. Харин би хайр даадаггүй жаргасан эхнэр харагддаг. Тэгж ч ярьдаг. Нөхрийн ажлын газрынхан надад илт дургүй байдаг, таарахаараа хялам хийж харна.
Ажил дээрээ байхад нь залгахад ажлынх нь хүүхэн утсыг нь авсанаа өөрөө хэн нь вэ, юу нь вэ гэж байсан ч тохиолдол байдаг. Хүүхдүүдээ цэцэрлэгт нь нөхөр зөөж авдаг байсан болохоор багш нар нь бас нөхрийг маань шүтчихсэн.
Бодит амьдрал ямар гэдгийг хэн ч мэдэхгүй хэрнээ бүгд л надад дургүй, муу хэлцгээдэг. Нөхөр надаар машин унуулах дургүй учраас л өөрөө хүүхдүүдээ ажилдаа явахдаа хүргэж өгөөд авдаг.
Намайг өөрийн гэсэн мөнгөгүй байлгах дуртай. Намайг ажил хийлгэх ч дургүй. Би зүгээр сууж чаддаггүй учир гэрээрээ юм хийдэг л дээ. Олсон хэдэн төгрөгөө бүгдийг нь гэртээ зарцуулдаг.
Цаашаа жаахан хадгалах гэхээр л нөхөр яаж ийгээд л авчихдаг. Бидний амьдралын бүх л асуудалд нөхөр ганцаарханаа шийдвэр гаргадаг. Миний юу хүсэж санаж бодох нөхөрт огтоосоо хамаагүй байдаг.
Намайг эхнэрээ гэж хүндэлдэггүй, найзууд бас гэрийнхнийхээ хажууд пээдийгээд бүр хачин хачин авирладаг. Жирэмсэн байхад минь гap хүрч байлаа, хүүхдээ арай гэж тогтоож байсан.
Бие өвдөхөд төвөгшөөнө жирэмсэн үед хамт эмнэлэг явахаас үргэлж зугтдаг. Түүнд ганцхан ажил нь л чухал байдаг. Ганц бие ээж шиг л эмнэлэгээр дандаа ганцаараа л явдаг байсан.
Ах дүүгээрээ нийлж доромжилж ч байсан удаатай. Анх би их л халамжилдаг байж билээ. Өглөө хувцасыг нь бараг өмсүүлж өгдөг байсан. Орой бүр ирэхэд нь хувцасыг нь угаагаад өглөө түрүүлж эрт босоод индүүдээд өмсгөнө.
Өглөө, орой болгон халуун хоол цай гээд л бүх л тав тухыг нь хангадаг байсан. Ихэнхдээ л үүр цайтал хүлээж хэвтэнэ, ирэхэд нь тайван байлгая даа гээд юм хэлдэг ч үгүй байлаа.
Харин одоо бол сэтгэл хөрдөгөө хөрөөд бараг хөлдсөн юм шигээ. Ер нь анхны жирэмслэлт дээрээс л эхлээд сэтгэл хөрөөд эхэлсэн. Би юуг хэлэх гээд байна гэхээр эрчүүд минь ханилж суусан эхнэрээ хүндэлж, хайрлаж, халамжилж байгаарай л гэж захимаар байна.
Ганц өөрийгөө л халамжлуулахаа бодоод байвал эцэст нь эргээд эсрэгээрээ болчихвий. Насны эцэст чиний хажууд ганц л хүн үлдэнэ. Тэр бол чиний ХАНЬ…
Би үнэндээ нөхөртэйгээ яаж ч сайхан харилцъя гээд чаддаггүй. Урьдын бүх нoвшын харилцаа нь, намайг үл хүндэлсэн дopомжилсон бүхэн нь одоо ч мартагддаггүй. Юм л бол би л амьдралаа авч явж байна гээд л өмчирхөнө.
Уржигдархан бас л нoвшын авираа гаргасан. Нөхрөөсөө болж сэтгэл гутрал депресст ороод шөнө ч унтаж чадахаа байсан үе маш их. Одоо би яаж ч энэ хүнийг хайрлая гээд хайрлаж чадахгүй юм.
Би зүгээр л хажууд нь үнэгүй зарц барлаг нь юм шиг нь л байдаг. Ямар ч хайр халамжгүй удахаар эмэгтэй хүн нэг бол дэндүү эмзэг гомдомтхой өөртөө итгэлгүй, нэг бол дэндүү хатуу төмөр зүрхтэй болдог байх гэж бодсон.
Би яг үнэндээ маш их ганцаардалд байдаг, өдөр бүр нөхрөөсөө нэг удаа ч гэсэн залгах болов уу ганц удаа ч гэсэн миний хайр дажгүй юу гээд чат биччих болов уу гээд л харчихаад байдаг.
Өөр хэнээсээ харах вэ дээ. Гэр бүлийн амьдрал гэдэг чинь үнэндээ сайхан үг халуун дулаан тэврэлт, халамжаар л услагдаж сайхан байдаг юмшдээ. Одоо би мянга хайрлая гээд ч хайрлаж чадахааргүй болсон.
Магадгүй өөр хэн нэгэн намайг хайрлаж халамжлаад сэтгэл зүрхээ зориулаад л эхлэвэл тэр хүн миний сэтгэлд нөхрөөс минь хэд дахин илүү хувь эзлэх байх. Эмэгтэй хүн чинь хайр халамжаар л дутдаг юм байна.
Нөхөр маань хүүхдүүдээ л үйлдсэн. Харин хүүхдүүдийнхээ ээжийн зүрх сэтгэлд хайр ургуулж чадаагүй. Намайг хаана ч өөрийгөө болон хүүхдүүдээ аваад явчих чадвартай болохоор явчихвий гэж л мөнгөгүй байлгах гэж улайрдаг.
Саяханаас би хуримтлал үүсгэж эхэлсэн. Хүн чанар муутай, хар амиа боддог хүн хэзээ ч өөрчлөгддөггүй юм шүү охид минь! Хүлээж суусаар байгаад цэцгээр зүйрлэвэл би бараг хатаад үxчихсэндээ.
Би нэг л өдөр энэ амьдралдаа цэг тавина. Харин яаж эвтэйхэн өөртөө гай хураалгүйгээр амархан бөгөөд хурдан салж амрах вэ? Нөхөр бол мэдээж үгнээс нь гардаггүй үнэгүй гэрийн үйлчлэгчээсээ салахыг хүсэхгүй л байх.