“ЯBУУЛЫН ХҮН ГЭРТЭЭ БАЙЛГАЖ БАЙГААД HӨXPИЙГӨӨ АЛДАХ ДӨХЛӨӨ” БОЛСОН ЯВДАЛ

“ЯBУУЛЫН ХҮН ГЭРТЭЭ БАЙЛГАЖ БАЙГААД HӨXPИЙГӨӨ АЛДАХ ДӨХЛӨӨ” БОЛСОН ЯВДАЛ

Бичвэл их олон зүйл байгаа ч нуршилгүй гол зүйлээ бичихээр шийдлээ. Би гэдэг хүн нөхөртэйгээ ханьлаад бараг 15 жил болох гэж байгаа залуу гэр бүл. Энэ хугацаанд сайн муу гээд их олон зүйлийг үзсээн.

Нөхөр маань их сайхан хүн бий, нүдэнд дулаахан хамаатан садан найз нөхөддөө нэр хүндтэй аав ээжийн сайн хүү. Анх 18 насандаа ханьтайгаа учирж зугаа цэнгэл гэдгийг мэддэгүй хүн айлын бэр болж байлаа.

Хоёр дахь хүүхдээ гаргаад л миний амьдрал уйтгар гунигтай там шиг болсондоо. Энэ үедээ “М” гэх нэг бүсгүйтэй гэмгүй сайхан найзалж, гэр бүлийн найзууд болоод нэгнийхээрээ орж гардаг байваа.

Гэтэл нэг өдөр гэрт нь очсон чинь нутгийнх нь найз гээд 95 оны махлаг намхан охин байсан. Хотод сурах гэж ирсэн гээд, насаар дүү хэдий ч надаас их овортой. Тэгээд л дундаа орж найзууд болов.

Нэрийг нь “С” гэдэг. Их сайхан сэтгэлтэй, үг дуу цөөтэй охин шиг санагдаж байсан. Манай хүүхдүүдэд их сайн хандаж манайд хааяа нэг ирдэг болов. Нэг өдөр өнөөх гэртээ байлгаж байсан “М” гэх найз маань түүнийг гэрээсээ хөөсөн гэж байна.

Тэгээд очих газар байхгүй гэхээр нь нөхөртөө хэлж байгаад гэртээ байлгахаар болов. М гэх найзтайгаа уулзаад юу болсон тухай асуухад манай нөхрийг шөнө илж таалж байгаад баригдсан гэж байна.

Тэгээд надад -яах гэж гэртээ байлгаад байгаа юм, хурдхан явуулаач гэхэд нь би гэдэг тэнэг толгой тэр үед нь тийм үйлдэл гаргахаар хүн биш санагдсан болохоор арай ч тийм зүйл болоогүй байлгүй дээ гэж бодоод итгэсэнгүй.

Тэгээд л М гэх найзтайгаа уулзаж учрах маань багассаар холбоо тасарч, гэртээ байдаг С гэдэгтэй дотно найзууд болж хамаг юмаа ярьж хаяа нэг гарч хамт шоуддаг ч болов.

Гадуур явж байхад залуучууд их танилцъя гээд хүрээд ирнээ, нөгөөх маань ямар унтаж хэвтэх гэж байгаа биш сайхан танилцъ л даа гээд танилцчихдаг байв. Ингэж явсаар шоу зугаа цэнгэлд нэг л мэдэхэд нэвт орчихсон байсан.

Олон жил гэрт суусан надад олон залуучуудаас танилцъя гэж шохоорхож харах нь таалагдаж долоо хоногтоо нэг хаяадаа бүр хоёр, гурван өдрөөр шоуддаг болсон. Энэ хугацаанд нөхөр маань юу ч хэлдэггүй, шөнө орой гараад явсан ч араас залгадаггүй байсан.

Нөхөр маань намайг тоохгүй, хардахгүй дураар минь байлгаад байгааг “С” надад -Чамд хайргүй болоод л тоодоггүй юм шиг байна гэхэд нь би гэдэг тэнэг хүн яршиг салдаг ч юм билүү ямар эр олдохгүй юм биш гэсэн бодол төрж “С”-д бүх л зүйлээ ярьдаг болвоо.

Далимдуулж гадуур гарч ороход амар байдаг болохоор ээжийнхлүүгээ их очиж хононо. Тэгээд л гэртээ нөгөө найз, нөхөр хоёроо үлдээчихээд юу ч бодож санахгүй л явдаг байж.

Тэгж байтал нөгөө найз маань сургуулиа хаячихсан төлбөрөө үрчихсэн гээд айлын үйлчлэгч хийгээд байрлаж ажиллана гээд манайхаас явав. Нөхөр маань барилгын ажил эрхэлдэг болохоор хөдөө их явна. Хоёр, гурван сараар хүртэл явна.

Бид хоёрын харилцаа зүгээр л цалин буухаараа өгдөг авдаг, хэн нь гэртээ хонох үгүй нь хамаагүй болсон байлаа. Нөхөр байхгүй болохоор өөрөө гэртээ хүүхдүүдээ харж эхлэв.

Нөгөө найздаа нөхөр ингээд тэгээд гээд хамаг юмаа ярьдаг хэвэндээ. Нөхөр хөдөөнөөс ирж өвөл ч болов. Нэг өдөр нөхрийн найз нь гэрт ирээд тэгээд жаал сууж байгаад явах болоход нь нөхөр маань гэрээс гаргаж өгөхөөр хамт гарсан.

Тэгсэн найз нь малгайгаа үлдээчихсэн байхаар нь араас нь гартал нөхөр гудманд инээгээд их л баясгалантайгаар утсаар ярьж байна. Намайг харангуутаа шууд утсаа таслахаар нь утсыг нь аваад харах гэтэл цаашаа зугтаж гүйж утсаар ярьсан дугаараа устгачихаад ирэв.

Тэгээд хэрүүл боллоо. Нөхөр чамд ямар хамаатай юм гээд л. Утасны код, facebook гээд бүх нууц үгээ сольсон байсан. Энэ үеэс эхлээд л надад нөхрийгөө өөр хүнтэй болсон юм байна гэсэн мэдрэмж төрөөд байв. Даанч мэдэж барьж авах боломж гардаггүй. Тэгээд л шоу зугаа цэнгэлээ ч больж нөгөө найздаа хамаг юмаа ярьсаар л…

…Нөхөр шинэ утастай болж, хуучин утсаа охиндоо өгөхөөр болоод сим картыг нь сольж хийх гэж байтал мессеж ирж байна. Уншсан чинь бурхан минь нөхөр маань нөгөө манайд байдаг байсан С гэдэг найзлуу хайраа энээ тэрээ гээд мессеж бичсэн байна.

Ингээд л хоолой зангирч цээж давчдаад орилж гарваа. Нөгөө найзлуугаа залгасан чинь нөхрөөсө асуу гээд утсаа авсангүй. Тэгээд л би салья гээд хамаг юмаа аваад явав.

Нөхөр нэг ч залгасангүй, яаж залгахгүй байж чадаж байнаа өнөөдөр уучлаарай гээд гуйгаад ирэх ёстой тийм хачин царай муутай тарган миний хаана ч хүрэхгүй хүүхнээр намайг сольж байдаг гэж өөрийгөө бас хөөргөж бодоод хүлээсэн боловч нэг ч залгасангүй.

Ингээд л би гэдэг хүн өөрийнхөө амьдралыг алдаж байгаагаа ойлгосон. Тэгээд нөхөрлүүгээ залгаж гуйж гувшиж байж уулзаж ярилцав. Тэгсэн нөхөр -Хоёулаа зүгээр л салья, чамд хэлэх үг алга гээд бүр шийдчихсэн байсан.

Надад харин энэ мөчид хар залуугаараа ханилж амьдралыг юучгүй хоосон 0-ээс эхэлж өдий хүргэчхээд зүгээр л нэг муу хүүхэнд булаалгахгүй гэсэн бодол төрж гэрлүүгээ буцаад харьсан.

Гэртээ харихад нөхөр яв ч гэсэнгүй, хүүхдүүд ээжээ та хайчсан юм гээд тэврээд л. Тэр үед би гэдэг хүн ямар арчаагүй зөвхөн өөрийгөө боддог хүн байснаа ойлгосоон. Тэгээд нөхрийнхөө оронд өөрийгөө тавьж бодож үзэв.

Намайг залуучуудтай уулзаж шоудаж гадуур хонож байхад ямар байсан бол гэж өөр дээрээ дүгнэж бүх зүйл надаас үүсэлтэйг ойлгож билээ. Нөхөр маань нэг хэсэг нөгөө найзтай уулзсаар л, би харин тэвчсээн.

Ирэхэд нь хоол цайгаа бэлдэж хэрүүл хийхээ больж нөгөө найзлуугаа миний амьдралыг надад үлдээгээч гэж гуйж хүртэл мессеж бичиж билээ. Тэгсэн хариу нь -Хүсэх л юм бол би чиний амьдралыг сүйрүүлж чадна, чамайг харин их өрөвдчихлөө гэх үгийг сонсоод яах гэж гэртээ оруулваа, яах гэж ингэж их итгэвээ гэж өөрийгөө зүхэж суусандаа.

Нөхөртэйгөө одоо л энэ гэр бүлээс гадуурх харилцаагаа больчих гээд бүх зүйлийг ярилцав. Нөхрийгөө үр хүүхдээ бодъё гэж хэлэхэд нь яасан их баярласан гээч. Эцэст нь би амьдралаа авч үлдэж чадсаан,

Хагарсан аяга эргээд бүтэн болдоггүй ч бүх зүйлийг анхных шигээ болгож чадсан. Мэдээж хүйтэн хөндий харилцаа үр хүүхдээ бодсон гэх үг тийм ч хурдан арилахгүй цаг хугацаа их орсон. Гэхдээ би чадсан.

Одоо бид тавуулаа болж бүл нэмж илүү ярилцаж хэн нь ч гадуур хонохгүй би ч шоу зугаа цэнгэл гэдгийг ор тас мартсан. Өөрт тохиолдсон зүйлээ яагаад бичсэн бэ гэвэл олон эмэгтэйчүүд миний алдааг битгий давтаасай өөрт байгаа зүйлээсээ аз жаргалаа олоорой.

Илүү харж билүү долоох хэрэггүй шүү. Хүн заавал өөрийнхөө алдаан дээрээс суралцах биш бусдын алдаан дээрээс суралцаж зарим залуу хосуудыгаа эрт ухаараасай гэсэндээ өөрийн амьдралын алдаа оноогоо бичлээ.

Сүүлд нь хэлэхэд зан аашыг нь сайн мэдэхгүй бол хэн нэгэнтэй найз болж ойр дотно байх хэрэггүй юм байна лээ шүү. Жич: Нөгөө “С” чинь нөхөрт маань миний хэлсэн ярьсан бүх зүйлийг ярьж, сэтгэлээр унахад нь тайтгаруулж уулзаж хамт ууя гэж дууддаг байсан байгаа юм.

Гэхдээ энийг олж уншвал С чамд -Тэнэг намайг ухааруулж өгсөнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа. Бүсгүйчүүд минь омголон бардам зангаасаа болж хажуудах аз жаргалаа түлхэв дээ. Эмэгтэй хүн ухаантай байж чадвал амьдрал алгаа дэлгэдэг юм шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!