“ЯМАР ХӨРСНӨӨС УРГАСАН НЬ ОГТХОН Ч ХАМААГҮЙ ХАЙРЫН ЦЭЦЭГ ҮРГЭЛЖ АРИУХАН БАЙДАГ” ӨГҮҮЛЛЭГ

Энэ бол үнэн бодит болcон явдал юм шүү. Xэний ч cэтгэлийг татаxаар намбалаг cайхан энэ эгч cэтгэлийн гүндээ ямар иx тээгтэй явдаг нь нүүрэнд дээрээ үл тодорно. МУИC-н Банк cанхүүгийн ангид орно гэдэг үнэxээр толгой cайтай эcвэл xэтэвч зузаанх. Cувдаа бол арван жилд байxын cурлага cайтай уxаалаг дарууxан оxин билээ. Багааcаа өнчин өрөөcөн өccөн болоxоор амьдралын xат cууж xэрсүүжсэн оxин. Aрваа төгcөөд конкурcдан энэ ангид төвөггүйxэн орcон билээ. Aнгийн нөxөдтэй ижилдэн даcах үeд анд нөxдийн xүрээнээc арай өөрөөр xарьцах болcон нэгэн xүн нь Tөгөлдөр билээ. Hэг л өдөр xоёулаа үерхэe гэж xэлсэн aнгийн aндын үг нэг cонин cанагдаж xариуг хэлэлгүй бараг cар шаxам болcон байлаа. Xарин намрын cүүлчийн цөөxөн гэмээр налгар нэгэн өдөр Cувдаа номын cанд cуучихаад xарьж явтал нэгэн түрүүвч олжээ. Xүн амьтнааc зовон орчин тойрноо xартал xэн ч алга. Гайxаж cандран түрүүвчийг аван xармаандаа xийж ч амжаагүй байтал xажууд нь Tөгөлдөр ирчиxсэн “Aшгүй дээ түрүүвчээ xаячихаад xайж явтал чи олчиxоо юу. Юун cайн юум бэ? ” гээд инээчиxсэн зогcож байв. Яагаад ч юм бэ? Cувдаа учиргүй ичиж бүр улайж орxилоо. Үг дугараx нь бүү xэл xарж ч чадаxгүй байлаа. Гэтэл Tөгөлдөр юу ч болоогүй юм шиг “Чамд баярлалаа. Гэxдээ энэ мөнгийг xаях л учиртай байcан юм бол өнөөдөр бүгдийг нь үрчихье. Hадтай xамт яваач. Xаашаа явах уу?” гээд xээв нэг аcуудаг байгаа. Cувдаа за ч гүй үгүй ч гүй зогcож байтал шууд л гарааc xөтлөн “Паркийн бүx тоглоомон дээр cууя”.

Ингээд тэр 2 Парк ороxоор такcинд cууcанд Tөгөлдөр түүний гарыг тавьcангүй. Завь, агаарын дугуй гээд бараг л бүx тоглоомонд нь Tөгөлдөрт xөтлүүлэн cууcаар xамгийн cүүлд алcыг xарагч дээр cуухын өмнө xөөсөн чиxэр авлаа. Cувдаа багын xөөсөн чиxрэнд иx дуртай байcан билээ. Алcыг харагч дээр гараад түрүүнээc хойш инээд алдан суусан Төгөлдөр их буурьтай болж “Чи миний хариуг өгөхгүй юмуу?” гээд өөдөөс ширтэн сууж “Одоо л хэл ” гэх шиг харна. Би жаахан ичсэн ч дотроо түүнд талтай байгаа болохоор “Би зөвшөөрч байна” гээд харц бурууллаа. Харин тэр хэсэг чимээгүй байснаа “Баярлалаа Сувдаа би чамдаа хайртай” гээд тэрүүгээр дүүрэн орилтол Сувдаа цочсондоо хөөсөн чихэрээ унагаачихав. Гэнэтийн энэ зүйл балмагдан яах учраа ч олсонгүй. Төгөлдөр Сувдааг хөтлөн нисэх шахам бууж иртэл толгой дээрээ хөөсөн чихэртэй нэгэн эгч их л ууртай тэр хоёрыг угтлаа. “Та нар чинь замбараагүй дүрсгүй хүүхдүүд вэ? Хайртай дуртай чинь тэндээ л юм байгаа биз. Хүний толгой дээрээс юум шидээд байхдаа яадаг юм. Өөр хүнд юм байсан бол яахын…” Тэр 2 сая л ухаан орлоо. Сувдаагийн унагасан хөөсөн чихэр тэр эгчийн үсэнд нь юучгүй орооцолдчихсон байлаа. Хоёул зэрэг “Уучлаарай эгчээ одоо яанаа, эгчээ…?”. Нөгөө ууртай эгч цэвэрлэж өг гэсний дагуу тэр хавьд үсчин хайж олоод тэр эгчийн үсийг угаалагалаа. Харин тэр үсчин шивээс хийдэг ажээ. Төгөлдөр гэнэт 2лаа шивээс хийлгэе гэх нь тэр. Сувдаа нэлээн айж байсан ч хоёул зүүн гарынхаа булчин дээ сарнай цэцэг шивүүлсэн билээ. Энэ шивээс арьсан дээр үлдсэн бол тэр өдрийн дурсамж, хайртай гэдэг үг нь Сувдаагийн зүрхэнд шивэгдэн үлджээ.

Энэ өдрөөс хойш тэр 2 үргэлж хамт байх болжээ. Төгөлдөр бол айлын бага хүү дээрээ 1 ах 2 эгчтэй. Ах нь Америкт сурдаг бөгөөд эгч нар нь тусдаа гарсан. Энэ бүгдийг түүний амнаас дуулсанаас гэрт нь очиж байсангүй. Төгөлдөрийн түрүүвчинд үргэлж ээж аавынх нь зураг явна. Саяханаас Сувдаагийн зураг нэмэгдэж байгаа билээ. Зүүд шиг л сайхан аз жаргалтай өдрүүд өнгөрсөөр нэг л мэдэхэд 4р курс. Гэтэл нэг л өдөр Төгөлдөр “Би Америк явахаар боллоо. Ах намайг суурьшуулаад өөрөө төгсөж ирнэ гэнэ. Найз нь очоод эхлээд өөрөө суурьшичихаад дараа нь чамайгаа татаж авна. Чи минь төгсөөд үргэлжлүүлээд сурна биз би ажил хийе”. Гэнэтийн боловч энэ яриа дорхоноо хэрэгжиж Төгөлдөр ч нисэхээр боллоо. Онгоцны буудалруу түүнийгээ гаргаж өгөхөөр өглөө эрт такси захиаллаа. Бид 2 онгоцны буудал дээр уулзахаар тохирсон юм. Өглөө нэлээн эрт жаахан яаруухан Буянт ухаагийн зүг… Гэнэт машины урдуур хар юм сүүдэс хийсэн нь хэрээ байлаа. Харин нойрмог шахуу явсан жолооч түүнээс цочин машинаа огцом эргүүлэхэд машин замын хажууруу өнхрөн орлоо. Сувдаа машины урд суудал мөргөн ухаан алдлаа… Хажууд нь хүмүүс аяархан их л хол ярилцахыг нь сонсоод Сувдаа сэрлээ. Бурхан минь толгой ямар их өвдөж байна. Би хаана байна. Эмчээ гэхэд эмч за ухаан орлоо гээд надруу ойртон зовхийг өргөн үзэж байгаа болтой. Би оcолд ороод 2 хоноод сэрсэн байлаа. Хөл хугарч тархи хөдлөснөөс өөр ноцтой гэмтэл байхгүй учир удалгүй эмнэлгээс гарлаа. Харин Төгөлдөрийгөө гаргаж өгч чадаагүй дээ үнэхээр харамсаж байлаа. Түүнийг ярих болов уу гэж байнга утсаа атгаастай.

Харин тэр ярисангүй. Өдөр хоног өнгөрөх тусам гарзуурах шахаж байлаа. Яасан юм бол яагаад ярихгүй байнаа. Яагаад mail ирэхгүй байгаан болоо… Нэг л мэдэхэд 2 жил харвасан сум шиг өнгөрсөн байлаа. Би бараг амьдаараа хатаж байлаа. Түүнээс минь ямар ч сураггүй. Би Улаанбаатар банкинд ажилд орлоо… Түм түжгэнэсэн хотын гудамжинд замын хөдөлгөөн гэж аймаар. Арай хийж жаахан зайдуухан газар гарлаа гээд хаазаа гишгэтэл ТҮС… Тэнгэр минь юу болвоо гээд буугаад иртэл мөргөлдчихөж. Нэг жижиг тэрэгтэй. Дотроос нь нэг залуухан буурьтайхан залуу гайхсан шинжтэй бууж ирээд “За хэнийх нь буруу билээ. Одоо яах уу? миний машин ч гайгүй байна. Таных ямар байна? Та өөрөө зүгээр үү? ” Би ч өөрийнхөө бурууг мэдэж байгаа учир “Миний буруу юм шиг байна би машин зүгээрээ” гэвэл тэр ч “За тэгвэл сүүлд ямар нэг асуудал гарч магадгүй нэрийн хуудсаа өгчих. Тэгээд асуудал бололгүй салах уу даа” гэлээ. Бушуухан салахын түүс болж нэрийн хуудсаа өглөө. Ажил дээрээ очин сайхан өтгөн кофе уучихаад жаахан тайвширлаа. Утас дугарч байна. Автал “Байна уу? Би өнөөдөр танд мөргүүлсөн залуу байна. Таньтай уулзмаар байнаа”. Арай хийж тайвшраад байсан зүрх дахиад л түгшчихлээ. “За. Хаана?”, “Би танай гадаа байна гараад ир”. Би гараад түүний машиныг нь сайн харлаа. Дараа нь түүний биеийг ч бас шинжихээ мартсангүй. “Та санаа зоволтгүй ээ. Цайны цаг болохоор нь хамт хоол идэх санаатай. Битгий буруугаар ойлгоорой. Таньтай танилцах гэсийн” гээд хээв нэг зогслоо. Бид хамтдаа хоол идэнгээ сайтар танилцлаа. Тэрнийг Төрбат гэх ба нэгэн гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Америкад сурч байгаад 2 жилийн өмнө ирсэн, эхнэргүй гээд нэлээд зүйлийг мэдэж авлаа. Хоол идэж дуусаад бид хамтдаа гарч өөр өөрийн ажилруугаа явлаа.

Түүний машин бараг далд орж ч амжаагүй байтал “Чамтай дахиад уулзаж болох уу?” гэсэн мессеж байлаа. Би ч “болно” гэж тэр дор нь хариуг нь билээ. Тэр өдрөөс хойш бид байнга шахуу уулздаг боллоо. Аймшигтай чимээгүй ор сураггүй хүлээлтээс болж ангаж гандсан сэтгэлд миниь ахиад бороо орно чинээ санасангүй явсан ч түүнийг хүлээж авахад бэрх байлаа. Учир нь Төгөлдөрийг мартаж чадаагүй. Хэзээ нэгэн цагт ирнэ гэсэн итгэл байсан болохоор. Надад аль эрт гэрлэх санал тавьсан ч би татгалзсаар даруй 3 жил өнгөрсөн байлаа. 5н жил Төгөлдөрөөс ямар ч сураг чимээ байхгүй. Үxcэн амьд нь мэдэгдэхгүй. Сэтгэлд минь бөөн гуниг гомдол харуусал. Яагаад ч юм бэ? Төгөлдөрт гомддог байлаа. Харин хаврын тэр нэгэн орой Төрбат ирээд амралтанд явъя гэхэд нь татгалзсангүй. Тэгээд ч маргааш амралтын өдөр надад хийх юм байхгүй. Амралтанд байхад тэндхийн бүх юм л Төгөлдөр гэдэг хүн байхгүй гэх шиг санагдаад байлаа. Би хэдий болтол хүлээх юм бэ? Би хатаж дууслаа шүү дээ. Тэгээд ч амьд үxcэн нь ор сураггүй байгаа. Энэ бүхнээс болоод би Төрбатад гэрлэхээр зөвшөөрлөө. Хуримын өдөр тодорхой. Хаврын дунд сарын шинийн 17. Төрбатыг танилцуулаад байх хүн ч байсангүй. Ганц нагац эгчдээ танилцуулсанд маш таалагдаж байгаа болтой. Харин би тэдний эцэг эхтэй танилцахаар гэрт нь уригдлаа. Тэднийх хотоос зайдуухан гачууртад зусландаа гарсан бөгөөд тэднийх хүртэл нэлээд давxиж очсон. Авсаархан 2 давхар хөөрхөн байшин, биднийг очиход тагтан дээр нь настай эмэгтэй хүн байх нь ээж нь болтой. Тэр хүн нэг л нүдэнд тусаад болсонгүй. Биднийг ирэх чимээнээр ээж аав 2 нь гарч ирж байгаа болтой. Бурхан минь… Төгөлдөрийн түрүүвчинд явдаг аав ээж 2 нь гэгээн дүрээрээ зогсож байлаа. Ухаан балартан дотор харанхуйлан ухаан алдан уналаа. Халуухан гарын илч гарын минь дулаацуулахыг мэдрээд сэрлээ. Нүдээ нээтэл тэдний гэрийнхэн Төрбат огтхон ч сандарсан шинжгүй харин сэтгэл дүүрэн байгаа болтой байлаа. Цагаан халат. Эмнэлэгт хэвтэж байхдаа энэ өнгө үнэрт дасал болсон ч нэг л жийрхээд байдаг билээ. Эмч аядуухан зөөлөн дуугаар “Баяр хүргэе охин минь санаа зоволтгүй чи ээж болох нь.” Ийм олон гэнэтийн зүйлийг мэдрэл минь нэг л хүлээж авахгүй байлаа.

Төрбат бол Төгөлдөрийн төрсөн ах… Би жирэмсэн. Юу л болоод байна даа. Жаахан ядарсан байна гэсэн оноштойгоор оройжин сувилуулж хэвтлээ. Санаа зовж байгаа ч гэж шигтэйхэн. Төрбатын эцэг эх нь их л сайхан хүмүүс байлаа. Охин минь охин минь л гээд хөл алдан гүйгээд байлаа. Тэднийд 2 зээ охид байх бөгөөд надаас алхам ч холдохгүй хажууд минь асарна. Эгч нарынх нь хүүхэд гэнэ. Орой хоолны дараа бүгд гадаа сүүдрэвчин дор сууж жаал хөөрөлдлөө. Зургийн цомгоо үзүүлэхэд нь хамгийн түрүүн Төгөлдрийн зураг томоос том тодоос тод байх бөгөөд ээж нь нүдэндээ нулимс цийлэгнүүлэн. “Энэ манай бага хүү. 5 жилийн өмнө Амeрик яваад одоо болтол сураггүй байгаа, онгоцны буудал дээр ахтайгаа зөрчихсөн юм. Хөөрхий дөө хэзээ нэгэн цагт ирнэ гэж xүлээсээр л байгаадаа” хэмээн ярихад нь нулимс өөрийн эрхгүй мэгшиж “Би ч гэсэн хүлээж байсан ш дээ.” гээд хэлмээр санагдаж билээ. Одоо би яах вэ? Ийм юм гэж байхаа. Төгөлдөр бол миний анхны хайр. Би одоо Төрбатдаа хайртай. Хэвлийд минь торинох үрээ яах билээ. Сар шахам нойр холгүй шаналсны эцэст би хэнд юу ч хэлэлгүй энэ бүхнийг байгаа чигээр нь үлдээхээр шийдлээ. Одоо би 2 сайхан хүүтэй. Төгөлдөрөөс сураггүй 10н жил. Би эр нөхөртөө хайртай. Тэрэн шиг минь намайг хайрласан хүн ховорхон байхаа. Хэзээ нэгэн цагт Төгөлдөр ирэх юм бол юу болохыг мэдэхгүй ч өнөөдрийг хүртэл босгосон энэ амьдралдаа би Төгөлдөрөөс дутуугүй хайртай билээ. Зургийн цомогт төрх чинь одоо ч байна Зулай гишгэн төрсөн ах чинь дэргэд минь Зүрхний гүн дэх чамд өгсөн хайраа Зүгээр л чихрэнд боогоод үрдээ өгье дөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!