ЯДАРГААГАА ТАЙЛАХ ЗӨВЛӨГӨӨ

Ядаргаагаа тайлах талаар ахмад буурлуудын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Жамба гуай юм л бол ойр зуурын эмийн ургамал цуглуулчихсан ууж суудаг сонин хүн байсан юм . Тэр хаврын хөх яргуйг уухад тамир тэнхээ сайруулж , чийг бам , ханиаднаас сэргийлдэг, хаврын анхны хөх яргуйг авч таван удаа буцалгаж уухад жилээ даадаг, эхлээд таван ширхгийг, дараа нь долоо долоогоор нь буцалгаж уудаг гэж ярьдаг байсан сан.

Архангай аймгийн уугуул , Нийслэлийн БЗД – ийн 15 – р хороонд суугч Л.Бавуу ярьсан нь: Хушны Шилмүүсийг усанд хийгээд зөөлөн гал дээр хагас цаг орчим буцалгахад анхилам сайхан үнэртэй цэл ногоон шингэн болно . Түүнийгээ ваннан савандаа хийгээд бүх биеэ шавшаад хөдөлгөөн багатай хорь орчим минут суухад бүх биеийн хөлс гарч бие тайвширна . Хушны шилмүүсийг ингэж хэрэглэхэд ядаргаа тайлахад онцгой сайнаас гадна үе үе унадаг бага насны хүүхэд эдгэрдэг юм билээ. Миний дүү Туяагийн бяцхан хүү үе үе унадаг хуучтай байлаа . Түүнийг хушны шилмүүсэнд долоо хоног оруулаад эрүүлжүүлсэн . Одоо унахаа больсон . Харин шилмүүсээ аль болохоор муутгахгүй шинэвтэр шилмүүс хэрэглэх нь чухал юм билээ гэж ярьсан юм . Хушны шилмүүсний ванныг толгой өвдөх , нойр муудах , бүх бие хүйт даах зэрэг ядаргааны үед чухал нөлөө болдгийг өтгөс буурлууд зөвлөж байна .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!