“ЯГ ААВТАЙГАА АДИЛХАН НЭГНИЙГ Л СОНГОСОН…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЯГ ААВТАЙГАА АДИЛХАН НЭГНИЙГ Л СОНГОСОН…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Нөхрийгөө дутуу үнэлдэг бусад нөхрүүдтэй харьцуулах мэдрэмж үе үе төрдөг л биздээ ээжүүдээ. Манай хүн бид хоёр хоёр найзыгаа хооронд нь үерхүүлж, маргалдсан үед нь эвлэрүүлэх гэж хөөцөлдөж дунд нь зохион байгуулагч хийж явсаар нэг нэгэндээ сайн болж үерхээд нэг их удалгүй анхны үрээ олж хурим найр хийж нэг гэртээ орж байлаа. Гэрлээд 8 жил болжээ. Хоёр хүүтэй болсон ч төгс нөхрийг бүтээх гэж хааяа стрестэх үе олон. Манай хүн шөнөжин зурагт үзнэ кино эргүүлж тойруулаад л зурагттайгаа яриад л удирдлагаа хоёр хүүтэйгээ булаацалдаад сууж байдаг юм. Орой ямар хоол хийх гэж байгаа юм гэж илүү үглэнэ. Заримдаа хоол голно, үглэнэ. Өөрөө их гоё хоол хийдэг л дээ. Амралтын өдрөөр өөрөө гал тогоондоо хоолоо хийнэ. Хийхээсээ илүү тэр хаана бана энэ хаана байна, тэрийг арилгаад цэвэрлээд бэлд гээд ахлах тогооч болох гэж үзнэ.

Өөрөө мэдээд гэртээ хааяа нэг юм худалдаад авчихаар өөлнө мяална, харин өөрийнхөө авсан зүйлийг тэнгэрт тултал магтана байн байн бахархаж ярина. Тогоон дээрээс нь хоолоо шүүрдээд зогсож байна шөнө. Заримдаа цочно. Хар шөнө гал тогоонд тогоо оо нээгээд идээд зогсож байхыг нь хараад. Хүүхдүүддээ элдэв янзын үнэтэй юм гэнэт аваад өгчихнө ард нь гэрэл тогны мөнгө өгөх хэрэгтэйг мэдсээр байж за яадын гэж өөрийгөө өмөөрнө. Аpxи дарс уудаггүй болохоор тамxи их татна. Тагтан дээрээ зогсоод л баагиулж өгнө. Ингээд л би үглэнэ манай хүн сүүлдээ намайг үглэсэн ч тоохоо байж. Ээж минь сая карентины үеээр ирж хоёр хүүг минь хэдэн сар хараад буцсан юм. Ээж аав маань хөдөө нутагтаа байдаг л даа. Ээжийг байх үед ч байдал ийм л байсан. Нөхөртөө үглээд загнаад л. Нэг орой бүр тэсэхгүй ээжийнхээ хажууд нөхөртөө жаал үглэв. Чи арай дэндүү хэнэггүй заримдаа яг хүүхэн шиг миний ажилд оролцох юм гэж ирээд. Өнгөрсөн долоо хоногт ээж маань буцлаа.

Аав надруу залгаад тэр хань ижил явуулаач ээ гэж загнаад хэхэ ингээд ээж буцсан юм. Харин өчигдөр хувцасаа угааж байгаад гэрийн халаатныхаа халааснаас захиа оллоо. Ээж маань бичжээ. Ээжээс нь охиндоо -Охин минь хань ижлээ бүү гол, бүү харьцуул. Битгий танихгүй амьдралыг урьдаас хүсч мөрөөд. Чи сайн анзаарвал миний охины хань чинь чиний аав, хайртай аавын чинь яг ижил хүн байгааг олж харах болно. Чи багадаа аав шигээ хүнтэй сууна гэж яриад биднийг инээлгэдэг байж билээ. Харин чи амьдрал дээр яг л аав шигээ хүнийг олсон байна шүү дээ. Аавын чинь усны дусал бол чиний нөхөр. Сайн бодоод эргэцүүлээд нэг дүгнээрэй. Аав чинь ээжийнх нь олон хоолыг голдог байсан. Чи мэднэ. Тэрнийхээ хэрээр өөрөө надад цаг зав гаргаж өгч өөрөө ямар сайхан хоол хийж биднийг баярлуулдаг байлаа. Аав чинь үргэлж өөрийнхөө хийсэн үйлдлийг ярьж, магтаал сонсох хүртлээ ам нь дуугүй болохгүй хэдэн өнцгөөс өөрийгөө л ярьдаг хүүхэд шиг зантай хүн байсан.

Чиний унадаг дугуйг засчихаад, хашааныхаа хогыг ганцаараа савраар цэвэрлэж дуусчихаад намайг магтаал хэлтэл ярьсаар л байдаг байсан. Ээж нь аавыг нь магтаад орхивол сая нэг чимээгүй болдог байсанг чи санаж байгаа байх. Ийм хүмүүс амьдралд ханьтай түшигтэй хол замд тулгатай байдаг юм. Амьдралдаа юу болж байгааг сонирхдоггүй, анзаардаггүй гэр бүлээ тоодоггүй эр хүн л илүү үглэдэггүй юм. Тийм учраас илүү үглэх тутам нь баярла. Тэр хүн энэ амьдралаа алдахгүй бас гэр бүлээ мартдаггүй юм. Чи яг л аавтайгаа усны дусал мэт ижил эр хүн сонгосон шүү. Ханиа хайрла. Ээжээс нь… Уншиж дуусаад нэг тийм ухаарал авч ээжийгээ хайрлаж аавыгаа хүндлэх мэдрэмж төрж ханийгаа харсан чинь өөрийгөө буруутгах аястай болоод л ирсэн. Үнэхээр л одоо бодоод байсан би аавыгаа сонгосон байжээ. Яг аавтайгаа адилхан хүнийг хайрласан байж. Эмэгтэй хүний анхны хайр аав нь байдаг гэдэг шиг би яг л аав шигээ хүнийг амьдралдаа олжээ. Баярлалаа ааваа, ээжээ Баярлалаа хань минь Баярлалаа хоёр үр минь Баярлалаа эрхэм гоё групп минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!