“ЯВАХ ЁСТОЙ НЭГНИЙГ ЯВУУЛАХГҮЙ БОЛ ИРЭХ ЁСТОЙ НЭГ НЬ ИРДЭГГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС
“ЯВАХ ЁСТОЙ НЭГНИЙГ ЯВУУЛАХГҮЙ БОЛ ИРЭХ ЁСТОЙ НЭГ НЬ ИРДЭГГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!
Амьдрал алаг эрээн гэж үнэн юм даа. Саяхан л сайхан өдөр товлож бэр гуйлган хүний хүн болж анхны үрээ өлгийдөн авч байсансан. Гэтэл аз жаргал байнга нэг хэвийн байдаггүй шиг бяцхан үрээ долоохон сартай байхад хамгийн сайн найзтай минь суугаад одсон нөхөртөө голдоо ортол гомдсон. Бүх л цаг үeд хамгийн сайн найзаа дуудаж аз жаргалтай үeүүддээ хамт байснаар тэр хоёр хүнийг холбох гүүр нь би болсон. Охиноо хөхүүлээд гэртээ сууж байхад нөхөртэй минь зугаалан эрхлэлдэж байсан сайн найздаа ч маш их гомдсон.
Харин одоо түүнээс хойш 3 жил өнгөрчээ. Мэдээж нөхөр маань эргэж ирээгүй. Охиноо ч асуудаггүй хайдаггүй. Найзтай минь гэр бүл болоод дахин охинтой болсон. Би энэ гурван жилд гэхдээ дотроо хүлээсээн. Яагаад ирэх ёстойг нь мэдэхгүй ч хүлээсэн. Тэгж их гомдоож, хуурч, аймшигтайгаар хаяад явсан тэр хүнийг хаалга тогшоод ороод ирэх байх гэж магадгүй уучлалт гуйх болов уу гэж хүлээсэн. Яг л тэгж хүлээж байх үeд минь нэг залуу гарч ирэв. Гэртээ гуниглаж өнгөрөөдөг өдрүүдээ тэр хүнд даатгаж үзлээ.
Бид гурав жил гаран болзлоо. Гурав гэж охин бид гурав л даа. Ямар ч үeд охин бид хоёрийг хамт хайрлаж хамтад нь халамжилж яг л өөрийн охин шиг анхаарал хандуулдаг болов. Гэхдээ би чинь ийм мэдрэмжийг мэднэ. Хууралт, урвалт гэгч зүйлийг ясандаа тултал ойлгосон хүн. Итгэл төрж өгөхгүй хайрлахаас зүрхшээж байлаа. Миний охин тэр хүнийг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байлаа.Энэ жилийн валeнтинаар тэр надад гэрлэх санал тавьсан. Гэхдээ үнэхээр үгээр хэлэмгүй кино шиг санал. Ээж нь хөгжимчин хүн л дээ.
Охин бид хоёрт дуу дуулж өгөөд ээж нь цаана нь төгөлдөр хуур дараад (үнэхээр хөөрхөн) бид хоёрын өмнө ирж суугаад эгдүүтэй бяцхан үртэй минь хамт гуйсан. Амьдралдаа хамгийн анх удаа маш их уйлсан маш их хайрласан маш ихээр тайтгарсан өдөр болсон юм даа. Явуулах ёстой нэгнийг явуулахгүй бол ирэх ёстой нэг нь ирдэггүй гэж үнэн юм байна лээ. Хоёр дахь амьдрал ч гэсэн өмнөхөөсөө илүү аз жаргалтай сэтгэлийн шарх анигдахаар ариухан байж болдог юм байнa.