“ЯАГААД ЭРТ САЛААГҮЙ ЮМ БЭ ГЭЖ ҮҮ? ИТГЭЭД, НАЙДААД Л БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЯАГААД ЭРТ САЛААГҮЙ ЮМ БЭ ГЭЖ ҮҮ? ИТГЭЭД, НАЙДААД Л БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

Эрэгтэй хүн нэг л удаа гар хүрсэн бол өөрчлөгдөнө гэж хэцүү. Би 10 жилдээ бусдаас илүү ч үгүй дутуу ч үгүй энгийн охин байсансан. Ар гэрийн амьдрал тиймхэн айл айлаар явж амьдарсан ч ээж минь биднийг хайраар дутаагаагүй ээ. Ээжийгээ алдааг давтахгүй гэж бодож сургуульдаа үерхэж үзэлгүй явж байсан. Тэр нэг орой тог тасраад дэлгүүрлүү лаа авах гэж ороод буцаж гарах гэтэл үүдэнд хэдэн залуус хоргоогоод гаргадаггүй бага зэрэг айж сандран зогсоход цаад харанхуй булангаас “Наад охиноо зүгээр гаргаач ичдэггүй юм уу? эмэгтэй хүүхэд айлгаад” гэх дуунаар гайхан хартал өндөр бор залуу байж билээ. Эгэл даруухан гэрийн минь ойролцоо байдаг сайхан инээмсэглэдэг залуу нэг л өдөр миний харааг булааж, хаашаа ч явсан түүнийг харцаараа хайдаг болчихсон байлаа.

Бүх зүйл хурдан өрнөсөн нэг л мэдэхэд түүнтэй үе үе тааралдаж, дугаараа солилцож үүр цайтал ярьдаг болсноор бидний үерхэл эхэлж билээ. Бороотой өдөр манайд дүү л байгаа орж цай уу гэж намайг анх удаа хадмуудтай минь худал хэлж уулзуулсан зальтай залуу… Эцэг эх нь бас эгч нь надад аль сайхан зангаа гаргаж байсан ч хуурамч байсныг хожим ойлгосоон. Харин миний ээж тэр залууг огт зөвшөөрөөгүй нэгэнт хөл хүнд болсон охиноо яалтай билээ. Одоо бодохнээ 7 сар гарантай үр минь шалтгаангүйгээр эндсэн гэхээр бурхан хүртэл бид хоёрыг тохирохгүй гэж бодсоных юм уу даа. Эмнэлгээс хөхнөөсөө сүү гоожуулж үрээ алдсан би хадам ээждээ анх удаа утсаар загнуулсан ч үр минь эндээгүй бол ингэхгүй байх байсан даа гэсэн бодлоор өөрийгөө хуурч нөхөртэй автобусаар харьсан цасан шуургатай өвлийг бодохоор тэр үед л холдсон бол гэж харамсах…

Гэвч би уучилсан хамтдаа хичээж тусдаа гарч хүүтэй болж одоо л амьдрал аз жаргалтай болно гэж баярласан. Хүүгээ 2 сар гарантай байхад ахин хөл хүнд боллоо. Ойрхон өсвөл ханьтай амар гэж шийдэж гаргахаар шийдсэн. Ингээд л миний хар дарсан зүүд шиг амьдрал эхэллээ. Нөхөр ойр ойрхон ууж эхэллээ, баяр ёслол алгасахгүй би чимээгүй байлаа үргэлжилсээр л. Хамгийн анх гар хүрч намайг багалзуурдсан тэр орой л явсансан бол гэж харамсах. Юунд хоргодож итгэж уучилснаа одоо ч ойлгодоггүй. Энэ явдал удаа дараа давтагдахад би ээжид нь хэлсэн боловч хүн хүүхдээ л өмөөрдөг юм билээ. Удалгүй бага хүү минь төрлөө. Бараг эргэж ч ирсэнгүй эмнэлгээс өөрийхөө дүүг дуудаж гараад гэртээ ирсэн ч тэр байсангүй.

Сар өөрийхөө ээж дээр сайхан амарч тэнхрээд гэртээ ирэхэд гал түлээд хоол хийчихсэн уянгалаг сайхан үгсээр уярааж уучлал гуйж хүн шиг эцэг шиг хэсэг л амар тайван байсан. Ахин жирэмсэн боллоо. Гурав дах хүүгээ гаргахгүй гэж эмнэлгээр явсан ч aбoрт хийх газар олдсонгүй. Тамаас аймшигт өдрүүд өрнөсөн. Байнга хөдөө явлаа гэж хоногоор алга болоод ирээд миний санамсаргүй алдааг далимдуулж зoднo үргэлж надаас өө хайгаад л би тэр бүрт өөртөө нэг л зүйлийг амлачихсан байсан юм. Эрүүл саруул төрөөд л энэ гэрээс явнаа гэж. Би төрсөн тэндээс явсан ахин очоогүй. Одоо хүүхдүүд минь гараас гараад би дуртай ажлаа сэтгэл тайван хийгээд амьдарч байна. Элбэг хангалуун биш ч эрүүл саруул сэтгэл санаа тайван байхаар өнгө зүс ороод амьдрал ч бага багаар өөдөлдөг юм байна.

Хүмүүс намайг ямар олон хүүхэдтэй юм одоо яана даа л гэдэг юм. Хүүхэд буруугүй ээ намайг гээд зориод ирсэн хүүхдийн амиар тоглох эрх надад байхгүй тэгээд ч хүнд хүн илүүдэхгүй шүү дээ. Яагаад эрт салаагүй юм бэ гэж үү? Би өөрөө ч мэдэхгүй эмэгтэй хүн итгээд л найдаад л бас гэрт удаан суухаар би энэ хүнээс салчихвал ажилгүй орлогогүй амьдарч чадахгүй л гэдэг бодол суучихдаг юм шиг санагдсан. Гэвч цагаа тулахаар хүн “Би яаж чадсан юм бол” гэж гайхмаар зүйлсийн ард гарчихсан байдаг юм байна. Тиймээс бүсгүйчүүд минь уул усны ойр нь дээр ураг садангийн хол нь дээр гэж үнэн үг юм байна лээ шүү гэдгийг хэлмээр байна. Мөн эр хүний зан авирт гэр бүлийн хүмүүжил маш их нөлөөтэй учраас удам судрыг харж суугаарай гэж захих гэсэн юм аа.

Одоо би хүүхдүүдээ тэнгэрт тулсан баян хүн, эсвэл төрийн албан хаагч, компанийн захирал бол ч гэж захихгүй зөвхөн ААВЫНХАА ГЭРЭЭС ЧАМАЙГ Л ГЭЖ ИТГЭЖ ДАГАЖ ГАРСАН ГЭНЭН ХОНГОР ОХИНЫГ Л ЭЭЖИЙГЭЭ ГЭЖ БОДОЖ ХАЙРЛААРАЙ. НАДААС ХОЙШ ЧАМАЙГ ХАЛАМЖЛАХ ХҮН, ЧАМАЙГ ААВ БОЛГОХЫН ТУЛД ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГИЙГ ТУУЛАХ ЭМЭГТЭЙ ЮМ ШҮҮ. ЧИ ХАНЬ БОЛОХ ТЭР Л ЭМЭГТЭЙРҮҮ ГАР ДАЛАЙСАН ӨДӨР НАД РУУ ГАР ДАЛАЙСАН ӨДӨР ЧИНЬ БАЙХ БОЛНО ХЭМЭЭН ЗАХИНА ДАА. Би ч гэсэн бэрийхээ талд байж бэрээрээ дамжуулж хүүгээ хайрлана. Учир нь би босго өндөртэй айлын бэр байж үзсэн учраас… ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ЭХНЭРЭЭ БОЛООЧ ГЭЖ ЭЕЛДЭГДҮҮ ГУЙЖ БАЙСАН ЭР ХҮНИЙ ХЭЛСЭН АМЛАЛТ ХЭЗЭЭ Ч БИЕЛДЭГГҮЙ БОЛОЛТОЙ…

One thought on ““ЯАГААД ЭРТ САЛААГҮЙ ЮМ БЭ ГЭЖ ҮҮ? ИТГЭЭД, НАЙДААД Л БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

  1. Ухамсар тааруу эрчүүдэд, өссөн орчин нь үлгэрлэдэг нь хамгийн үнэн… Надад нас тогтоод хүнтэй ханилах хувь зохиол ирсэн. Би дээд боловсролтой, төрийн албан хаагч эмэгтэй. Ханиа /лам байсан болохоор/анхнаасаа та гэж хүндэлдэг. Удалгүй бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Манай хүн жирэмсэн байхаас л /хий хардаж, дагавар хүүг минь ад үзэн/ элдэв шалтаг хайж надад ч, хүүд минь ч, өмөөрсөн эрэгтэй дүү нарт минь ч гар хүрч эхэлсэн. Төрсөн ах дүүгээсээ бусдыг хүн гэж үзэхгүй, тэгээд …манайхны эрчүүд зодож, эмс нь зодуулж ирсэн гэнэ… Бид 40 нас хүрч ханилаад 10 жил болох нь… Харин би 1 жилийн өмнөөс тэвчээр барагдан… /2 хэнз үрсээ бодож элэг бүтэн амьдрах гэж тэвчиж явахад энэ хүн даварч ханахгүй юм гэж бодоод/ гар хүрэх гэхээр нь сөргүүлээд уурлан, ганжин барьж босоод хөлийг чинь хугалж эрэмдэг болгочихно шүү гэж хэлээд, хүчтэйхэн тоншоод авсан даа… Тэгээд ах дүүд нь ч: -Энэ хүнд ахиж ингэж дээрлэхүүлж чадахгүй, хөлийг нь хуглаад хэвтүүлчихе л дээ… гэж зарласанаас хойш номхорч ахиж гар далайхаа больсон. Ихэнх эрчүүд, эмэгтэйчүүд биднийг дээрэлхэж амьдрах сонирхолтой улс юм байна гэж боддог… Эмэгтэй хүнд ухаан, сайхан сэтгэл, тэвчээрээс гадна тэдэнд тохирсон тэнэглэл /зориг/ хааяа хэрэгтэй юм шиг ….. Үүнийг бичих ичгэвтэр байгаа ч залуу охид, эмэгтэйчүүддээ хэрэгтэй гэж бодлоо…. Авах гээхийн ухаанаар хандаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!