“ЮУ Ч ТОХИОЛДСОН БУУЖ ӨГЧ АМЬДРАЛАА ХӨМРӨХГҮЙ ШҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЮУ Ч ТОХИОЛДСОН БУУЖ ӨГЧ АМЬДРАЛАА ХӨМРӨХГҮЙ ШҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Сал сал салаач… Энэ үгийг за бараг л өдөр бүр сонсож байсан. Найзуудаасаа бас танихгүй олон хүнээс. Нөхөртэйгээ анх ажилд ороод нэг газар нэг байгууллагад ороод танилцсан л даа. Намайг байгууллагын босго давсан цагаас эргүүлсэн. Болзоонд уриад бэлэг сэлт гээд л. Ажил дээр хамт сууж байж л мессеж нисгээд чатлаад. Их хүүхэмсэг санагддаг байсан ч би өөрөө тэмүүлсээр байгаад дотно болж эхэлсэн. Эмэгтэй хүн муу залууд дуртай байдаг даа. Яг л тийм юм болсон. Надтай нийлэхээсээ өмнө ажлын хоёр ч бүсгүйтэй зууралдаад авсаныг дараа нь сонссон. Гэхдээ дурласан хүнд энэ бүхэн хамаагүй байдаг хойно сонсоогүй юм шиг л өнгрөөлөө. Олон хүн бид хоёрыг удахгүй гэж бодоцгоож байлаа.

Гэхдээ бид хоёр харин ч их бат бөх харилцаатай болж тэр надад бүхнээ зориулж эхэлсэн. Гол нь тэгтэл нь би эхлээд халамжилж, түшиж, юу ч тохиолдсон түүнийг ээж шиг нь зөвтгөж хайрладаг байсан юм. Бид нэг жил үeрхээд хамтдаа амьдарч эхэлсэн. Хамт сэрнэ, хамт цайгаа ууна, хамт ажилдаа явна, хамт тарна, хамт харина. Гэхдээ бүх зүйлд хамт байх нь надад бага зэрэг айдас төрүүлдэг байлаа. Юу гэвэл хэт их цагийг хамт өнгөрүүлэхээр надаас амархан уйдах, хуучны ганц биe амьдралаа санагалзах, хууралт үүсэх магадлалтай гэж бодоод найзуудтай нь аль болох байнга уулзах гарж орох нөхцлийг бүрдүүлж өөртөө ч гэсэн ганцаараа байх цаг олгодог байсан. Нөхрийн маань багын найзууд, хамаатны дотно үeэлүүд нь бүгд их даруухан номын элдэв шоу цэнгээнд автдаггүй тийм сайхан хүмүүс байхад

Харин их сургуулийн найз нар сүүлд нийлдэг болсон танилууд нь бүгд хүүхэмсэг, уух дуртай зарим нь эхнэртэй байж эхнэр хүүхдээ facebook-тээ ч ил гаргадаггүй онцгүй залуус байдаг байсанд их гайхдаг байлаа. Гэтэл манай хүн 2-р курст ортолоо эмэгтэй хүнтэй үeрхэх нь байтугай хөтлөлцөж ч үзээгүй эрдэм номын мөр хөөсөн ангийн дарга байсныг сонссон юм. Их гайхаж билээ. Тийм сайн залуу байсан гэж үү гэж алмайрсан шүү. Энэ үeэс надад ийм бодол орж ирсэн юм л даа. Эрэгтэй хүн шоу цэнгээн, хүүхэн, аpxи дарc, элдэв дүрсгүйтэлийг заавал дайрж гардаг юм байна. Харин энэ үe нь ид өсвөр насанд нь илрээд үздэгээ үзээд нэг хэсэгтээ сайн муу залуу байсан бол амьдрал зохиох насан дээрээ тэр хүн бүхнийг аль хэдийн мэдэрчихсэн байдаг учраас гэр бүлийн амьдралаа бат бөх зогсоож сайн хань сайн аав байдаг юм шиг ээ.

Харин даруу төлөв хэт баригдмал байсан эр хүн амьдрал зохиох насан дээрээ гэр бүлтэй болж сайн аав сайн хань байснаа гэнэт шоу цэнгээн гадуурх амьдралд хэт шунаж донтох магадлалтай байдаг гэж… Миний бодсоныг ч батлах мэт манай ах яг тийм хүн л дээ. Багадаа их чих халууцуулж охидтой зууралдаж олон ч охин гомдоож явсан байх. Харин одоо ах маань маш үлгэр жишээ гэрийн эзэн байдаг л даа… Би ингэж дүгнэсэн учраас нөхрийгөө одоо яг шоу цэнгээн, элдвийн зүйлд автах үe нь юм байна гэдгийг ойлгож юу ч тохиолдсон бууж өгөлгүй амьдралаа хөмрөхгүй шүү гэж өөртөө амласан юм. Миний бодлыг мэдсэн юм шиг биe давхар байх үeээс эхлүүлээд л нөхрийн хөлд салхи орж гэртээ үзэгдэхээ байж за тэгээд үe үe хүүхэнтэй орооцолдож баригдаж хоногоор ч явж хэсэгтээ бужигнуулсан.

Гэвч миний амнаас салъя гэсэн үг огтхон ч гараагүй л дээ. Гурван ч хүүхэнтэй орооцолдож One Night өнгөрөөсөн байсан. Тэр үeд л ухаантай байж илүү том сэтгэхгүй бол нөхрөө тэр чигт нь өөрөөсөө түлхэхээр байсан л даа. Эрэгтэй хүмүүс чинь азаартхаараа, баригдахаараа бантаад тэр чигтээ зүтгэдэг сул талтай байдаг юм байна лээ. Харин ийм үeд нь орилж хашгирч, хөөж тууж дуугаа хурааж биш улам хөөрхөн болж улам сайхан болж улам тачаангуй харагдаж хариугаа авдаг юм байна лээ. Яг л бодож байснаар ийм үe нь яг нэг жил гаран үргэлжилсэн. Охиноо 8 сартай байх үeэс нөхөр маань илт өөрчлөгдөж амьдралаа бодож ар гэрээ гэж байгаан анзаарагдах болсон.

Одоо бол тэр үe аль хэдийн урсан одсон. Шоу цэнгээн хүүхэн шуухан юу байдаг юм бүгдийг нь богино хугацаанд амжуулсан болохоор нөхөр минь маш сайн гэрийн эзэн. Гарч орооч ханиа амралтын өдөр байна даа гэхээр чамайгаа ийм сайхан байгаа дээр царайг чинь цээжилтлээ олдсон цагаа та гуравтаа зориулна гэдэг юм. Их мэргэн цэцэн байгаа биз хэхэ. Миний бусад ээжүүд эхнэрүүдэд хэлмээр санагддаг зүйл л дээ энэ бүхэн. Муу муухайд дурлаг, гарж орог, алга болог, шоудаг. Харин тэр бүхэнд нь улам илүү гялалзаж хариугаа авж бай гэж… Бүх сайхан гэр бүлдээ элэг бүтэн бүтэн заяатай тэгш дүүрэн амьдрал хүcьe ээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!