“ЭXHЭPИЙГЭЭ TӨPӨXӨД XAMT OPООД” ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ – БОЛСОН ЯВДАЛ

“ЭXHЭPИЙГЭЭ TӨPӨXӨД XAMT OPООД” ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ – БОЛСОН ЯВДАЛ

Gannum Ganbat

За тэр эхнэрээ төрөхөд нь хамт байна гээд зүтгээд байгаа гаруудад өөрт тохиолдсон нэг явдлаа ярья л даа яахав. 2002 онд манай нэг найзын эхнэр төрөх боллоо гээд л найзууд дундаа анхных нь болохоор бидний хэсэг нөхөд бөөн л сүр дуулиан шуугилдаад найзыгаа аав болоход нь хамт байдаг баатрууд болоод нисээд л очлоо доо. Тэгсэн биднийг очиход манай нөгөөх чинь -Анхныхаа хүүхдийг төрөхөд нь хажууд нь байна гээд л бөөн сүр.

Тэгснээ -би бичиж амжихгүй байх нэг нь хажуугаас бичлэг хийгээдхээч гээд найзуудын шахаагаар би нь зураглаачаар томилогдов оо хөөрхий. Тэгээд л төрөх орон дээр гарлаа гэхээр нь баахан гуйж гувшиж байж баахан боолгож баглуулж xaлад мacк малгай болсон хоёр баагий орлоо шүү. Төрөх өрөөрүү явах замдаа манай хүн ч их л том баатар. За анд нь өөрөө хүйг нь таслана, чи өөр юм харж байж бичил хийлгүй өнгөрөөчихвөө энэ тэр гээд л наддаа томроостой.

Би ч ммхн гээд л толгой дохиостой, дотроо бол за байз нээрээ аятайхан бичлэг хийгээд өгчих юмсан бодоостой л орлоо доо. Тэгтэл үxcэн бaac яг ороод л хоёулаа жинхэнэ утгаар нь тэнд кино цаашаа юм боллоо доо. Уг нь ороод л манай хүн эхнэрийнхээ гарыг нь атгачихсан л -Яаж байна хайраа хоёулаа тэснэ шүү л гэнэ. Тэгснээ байж байгаад -Гурвуулаа сайхан амьдарнаа л гэнэ. Тэгээд л эмч орж ирээд одоо төрүүлнээ л гэж байна.

Би ч аминдаа л бүх үйл явцыг нь алдалгүй л бичээд л байгаа юм л даа. Тэгсэн эхнэр нь орилоод л, дүлээд л эмч нь дүлээрээ охин минь одоохон гарлаа шүү гээд л гэдсэн дээр нь дараад л аймар шахдаг юм байналээшд. Тэгээд л андруугаа харсан чинь мань хүний царай гэж авах юм алгаа cvнс харчихсан амьтан шиг л хувхай цайчихсан хамаг хөлс нь цуваастай бас хажуугаар нь тэр нулимс ч юувдээ кк. Энэ п**дa чинь унахнуу дээ гээд л бодож дуусаагүй байсан чинь эмч -Дүлээрэй охин минь толгой нь цуxуйчлаа шүү гэсэн чинь л ТҮС ТАС гээд л манай нөгөөх чинь сувилагчийн нөгөө түрдэг тэргийг нь мөргөөд л тэрий хадаад үсрээд ойчлоо доо.

Ядаж байхад тэнд хэдэн дадлагын бололтой хэдэн охид байсантай би чинь нүд амаараа ирмэлцээд л аягүй байсныг хэлэх үү нөгөөдхөөсөө ичээд юун бичлэг хийх манатай камерийг нь шидчихээд л нөгөөхөө сэргээчих санаатай үсэрж очоод л хэд хэд алгаадаад авсан чинь нөгөөх чинь сэрснээ -Юу болсон бэ андаа төрцөн үү ч гэж байх шиг, уур хүрсэн гэж. Ухаан алдаж унаад байхдаа яадаг cд* вэ чи чинь гэж нөгөөхдөө шивнэчээд л эргээд нөгөө камераа авах гээд л эргэсэн чинь эмч нь тэр хооронд төрүүлчихсэн -За хөөрхөн охин байна гээд л эхнэрийнх нь гэдсэн дээр нь гаргаад тавьчихдаг юм даа.

Тэгсэн дахиад л ТҮС ТАС НИШ ДАШ байхгүй ээ манай нөгөөх л ээлжит нокаутандаа. Тэгсэн эмч нь -одоо эх охин хоёрын бие сайн хүндрэлгүй төрлөө одоо найзыгаа аваад гарж болноо уг нь өөрөө хүйг нь таслана гээд байсан юмсан чадахгүй нь бололтой гэж авдаг юм даа. Тэгээд нөгөөхөө хэд хэд алгадсан чинь сэргэдэггүй шүү. Би ч нөгөө охидуудаас ичсэндээ хам хум камераа хүзүүндээ углачихаад шууд л нэг гараас нь чирээд л төрөх тасгаас нь гардаг юм байгаа биз дээ.

Гарч ирж байгаад л уурандаа хэд хүчтэй аваад хаясан чинь сэрэнгүүтээ -Би дахиад унацан уу ч гэх шиг кк. Тэгэхээр нь би -Хуц п**дa минь бос гаръя гээд л нөгөөхөө сугадах чирэх хоёрын хооронд л үүдрүү марш. Үүдэнд манай хэд бөөн л сүр угтлаа даа. Тал талаас л хүү юу охин уу, хүйг нь хэн тасласан бэ, өөрөө таслаж чадав уу, аймар юм байна уу гээд л түмэн асуултаар булаастай. Бид хоёр хэн хэн нь хэсэг дуугүй сууж байгаад л би -Яадгийн үxcэн aцных нь хүй таслах, энэ п**дa чинь… гээд л болсон бүхнийг нь ярьсан чинь манай хэдээс гадна тэнд байсан хүмүүс ёстой л нэг элгээ хөштөл нус нулимстайгаа холилдсон доо.

Харин тэгж фактлаж явахдаа камераа унтраагаагүй байсан байналээ. Сүүлд бараг арваад жилийн дараа нөгөө найзындаа цуглаад жаахан ууж сууцгаагаад. Тэгтэл манай хоёр л нудралцаад л эхнэр нь -Тэгье л даа гээд. Гэтэл нөхөр нь -Яах юм бэ онигоо гээд л байснаа эхнэр нь дийлж нөгөө бичлэгийг нь бид хэдэд үзүүлээд ёстой хошин шог цаашаа юм болоод пүү ёстой элгээр явцгаачих шахсан шүү. Нэмж хэлэхэд хэрвээ нөхрөө эсвэл найзыгаа төрөхөд нь хамт орно гээд байвал эхлээд ядаж л сэтгэл санаагаар нь бэлдэх ёстой юм байна лээ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!