“ЭXHЭР НЬ Л APЧAAГҮЙ БОЛОХООР HӨXӨP НЬ APAAP НЬ TAВИA БИЗ…”

“ЭXHЭР НЬ Л APЧAAГҮЙ БОЛОХООР HӨXӨP НЬ APAAP НЬ TAВИA БИЗ…”

Эхнэр болсоноос хойш анзаардаггүй байсан олон зүйлээ анзаарлаа, олон ч зүйлтэй нүүр туллаа. Тэгээд доорх бодол төрлөө л дөө. Эхнэр байх, ээж байна гэдэг үнэхээр амаргүй ажил юмаа.

Жам болохоор хүлээн зөвшөөрнө гэхэд бас хэцүү байнаа. Ер нь бол би хувьдаа дахиж хүүхэд гаргах бодолгүй байгаа.

Яахав нэлээд хэдэн жилийн дараа охиноо бодоод дахиж нэг хүүхэд гаргах л байх даа, одоохондоо дахиж хүүхэд гаргахгүй гээд шийдчихсэн.

Ээж минь дөрвөн хүүхэд төрүүлж тэднийхээ төлөө бүх насны амьдарлаа зориулсан. 40 гарсан хойноо л ажил хийж эхэлсэн хүн шүү дээ.

Айлын эрх охин байсан ээж маань хоёр насны зөрүүтэй дөрвөн хүүхэд төрүүлж, нэг хүүхэд нь хүнд өвчтэй, дээр нь гэрийн бараа хардаггүй нөхөртэй, гадаа гарч эр, гэрч орж эм болсоор залуу насаа үдсэн.

Нэг бодлын ээжээрээ бахархдаг, баярладаг ч гэсэн адилхан эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдмөөр санагддаг. Сүүлийн үед амтай болгон л айл гэрийн өнгө, аз жаргал, өөдтэй өнгөтэй явах эмэгтэй хүнээс хамаарна.

Эмэгтэй хүн арчаатай, сэргэлэн, ажилтай байвал нөхөр нь аз жаргалтай байна, өөр хүүхэн ч гэж гүйхгүй гэх аятай зүйлс байнга яригдах болжээ.

Эхнэр хүний цээрлэх ёс, эхнэр хүний баримтлах зарчим л гэнэ. Сорхогтань хатны ухаан гэнэ, Монгол хатан ухаан л гэнэ. Хүүхнүүд биднээс ар гэрээ авч явахыг, үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхийг, мөнгө олохыг гээд яасан их юм шаардана вэ.

Өө тийм бас дээр нь дандаа гоо сайхандаа анхаарч, сайхан бай гээд байгаа. Монгол хаан ухаан, эр хүний цээрлэх ёс, Чингис хааны хүмүүжлийн сургааль гэж яагаад ярихгүй байнаа.

Уг нь Монгол ёсонд эр хүний цээрлэх ёс, эрхэмлэх ёс энэ тэр гээд байдаг ш дээ, тэр бүхнийг яагаад дурдахгүй байнаа?

Нэг үгээр хэлэхэд эмэгтэй хүн нэг хар юм олж аваад үр хүүхдийг нь гаргаж, өсгөж, орон гэрийн ажлаа хийгээд, мөнгө олоод, дээрээс нь сайхан байх ёстой болчоод байна даа. Саяхан фейсбүүкээр нэг эмэгтэй нөхрийнхөө араар нь тавьж байгааг барьсан бичлэг тарсан даа.

Тэрний доор бичсэн сэтгэгдлүүдийн дийлэнх нь хөөрхий эхнэрийг буруутгасан байна. Гоо сайхандаа анхаарахгүй, арчаагүй байсан болоод нөхөр нь ингэж явсан биз, эр хүн ганц алдаа л биз, уучилчихад яахав дээ,

Орон гэрийнхээ асуудлыг олонд дэлгэлээ, нөхрийхөө нэр хүндийг унагалаа, бас нэг хэсэг эрчүүд энэ хужаа залуу байна, хужаа нөхөртэй суучхаад араараа тавиулаа хохино, монгол залуутай суусан бол ингэхгүй ш дээ гэсэн утгатай сэтгэгдлүүд.

Нялх хүүхэдтэй ээж холливудын одууд шиг сарын дотор эргээд сайхан болох уу? Сайхан байхад нь авч сууж хүүхдээ гаргачихаад ядараад царай алдахаар нь арчаагүй гээд эхнэрээ араар нь тавих нь зөв үү таминь ээ!

Эсрэгээрээ эхнэр нь нөхрөө араар нь тавьж байгаад баригдсан бол бүгд нэгэн зэрэг эхнэрийг нь буруутгах байсан байх даа. Нэмээд хэлэхэд гэр бүлийн xvчирхийлэлд эмэгтэйчүүд хүүхнүүд хамгийн ихээр өртөнө.

Бас эргэн тойрны хэд хэдэн эрэгтэй хүнээс эмэгтэй хүн эр хүний холч ухааныг гүйцдэггүй гэдэг үг сонссон юм байна, яаж толгой нь эргэхээрээ тэгж боддог байнаа.

Эр хүний байр суурь, гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага хаана байнаааа? Гол шалтгаан нь гэрийн хүмүүжилд байнаа. Ээжүүд маань хөвгүүдээ уламжлалт аргаар хүмүүжүүлээд байх шиг.

Саяхан нэг хадам ээжийн бичвэрийг уншлаа. Гурван сайхан хүүтэй, том хүүгийхээ эхнэрийг буюу анхны бэрээ л магтаад байнаа. Тэр ээж эр хүний хийморь сүлд доройтно гээд нөхөр, хөвгүүдээрээ огт гэрийн ажил хийлгэдэггүй,

Бэрийгээ ч тэгэхийг шаарддаг, эр хүний хувьд 00 угаана гэдэг байж боломгүй асуудал маягтай юм бичсэн байсан. Өөрийхөө суусан 00-г яагаад угааж болохгүй гэж

Эмэгтэй ч гэсэн бид бас л хүн, хийморь гэж байхгүй гэж үү? Тэр ээж хүүгийгээ өрөөнд ортол хүү нь эхнэрийхээ өвдөгийг дэрэлчихсэн, бэр нь нөхрийхөө толгойтой үсээр тоглож байхыг хараад боож үхэх дөхсөн гэнэ,

Эр хүний толгойд хамаагүй хүрдэггүй гэнээ. Тэгээд том хүний ажил хийхдээ яах болж байнаа, толгойд нь хүрэхгүй байх уу хэхэ. Миний бодлоор эхнэр нөхөр гэдэг Монгол гэрийн хоёр багана.

Монгол гэрийн хоёр багана хэзээ ч бүдүүн нарийн, урт богино байдаггүй яг адилхан байдагтай адил эхнэр нөхрийн гэр бүлд хүлээх эрх үүрэг, хариуцлага яг адилхан байдаг гэж би хувьдаа боддог.

Эхнэр нөхөр хоёр би эмэгтэй хүн, би эрэгтэй хүн ингэж ёстой тэгэх, чиний буруу миний зөв гээд аливаа асуудалыг шүүгээд эхэлбэл гэр бүлийн харилцаа эрүүл байж чадахгүй.

Саяхан бас иймэрхүү асуудлаас болоод нөхөртэйгээ тар түр гээд авсөөн. Анх нөхөртэйгээ сууж байхад надаас түрүүлж гэр бүл болсон найзууд, таньдаг эгч нар маань бүгд эрчүүд давардын шүү, битгий их давраагаарай гэж бүгд хоорондоо тохирсон юм шиг захиж байсан нь санаанд ороод тэр үед ортой л хэлж дээ гэж бодож байлаа шүү дээ хэхэ.

Өө тийм сүүлийн үед гэр бүл салалт яасан их байнаа, манай бага дүүгийн ангийнх нь гурван охин гэр бүлээ цуцлуулж байгаа гэж байх юм. 21, 22-той хүүхдүүд хэдийдээ хүнтэй суугаад хэдийдээ салаад амждаг байнаа. Ойрдоо олон асуудлууд давхцаад жаахан бухимдалтай яваа болохоор ийм нийтлэл хийчихлээ, зөвөөр ойлгоорой уншигчдаа ккк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!