“ЭP HӨXӨP ЧАМАЙГАА ИНГЭТЛЭЭ ХҮЛЭЭХ ГЭЖ ДЭЭ…” – БОЛСОН ЯВДАЛ ХУУЧ ЯРИА

“ЭP HӨXӨP ЧАМАЙГАА ИНГЭТЛЭЭ ХҮЛЭЭХ ГЭЖ ДЭЭ…” – БОЛСОН ЯВДАЛ ХУУЧ ЯРИА

Б.Баянжаргал – Хууч яриа домог түүхээс…

Урьд нэгэн бүсгүй нөхөрт гараад удаагүй байтал нөхөр нь холын хол хугацаагүй цэргийн албанд мордож гэнэ. Нөхөртөө үнэнч тэр бүсгүй олон жил ханиа хүлээж байсан боловч уулзаж чадалгүй өвчин тусаж зуурдаар нас нөxчиж гэнэ.

Уй гашуу үзсэн хүүгийн аав ээж халамжит сайн бэрээ нутаглуулсаны маргааш орой гэртээ уй гашууд автан сууж ахуйд нохой нь гэнэт гаслан хуцаж гэрээ тойрсонд юу болов гэлцэн гарах гэтэл -Муу нөхөр минь аян замд аяншиж ядарч ирэх байх.

Аяга цай чаная гэх бэрийнх нь дуу тод гарч хойт гэрийнх нь хаалга онгойж байгаа сонсогдож гэнэ. Гэрт байсан хүмүүс айх гайхах зэрэгцэн цөмөөрөө хойт гэртээ ороход нь бэр нь амьд сэрүүн байхдаа ямар байдаг вэ,

Яг тэр л янзаар дэн асаачихсан тулга нь галтай, цай чанаж хоол хийж ороо засчихсан гэр нь дулаахан байна гэнэ.

Түрүүхэн ороход ийм байгаагүй. Ямар хачин юм бэ гэж айж гайхан сууж үүр цайлгаж байтал гэнэт гэрийнх нь хаяанд морин төвөргөөн сонсдож

-Ханиа арай гэж ирэхэд нь хэдэн адуугий нь алдчихгүй юмсан гэх бэрийн дуу гарч исгэрээд, чүү гэж гэнэ. Тэр хот айлынхан аав ээж ах дүүсээрээ айж гайхаж нутгийн нэг номтой мэргэн ламыг залж үзүүлтэл,

-Хөөрхий бүсгүйн cүнc хоргодожээ. Нөхрөө хүлээж хүсэж зовсон хүн байна. Нөхөрт хэл өг. Нөхрөө ирэхээс нааш явахгүй л болов уу даа.

Бүсгүй хүн гомдомтойг эс мэдэх биш. Айлгаж цочоож зайлуулах гэж яарах хэрэггүй. Аяндаа алга болох юм байна. Та нарт үзэгдэхгүй ч мэдэгдэнэ. Айсны хэрэггүй.

Та нарыг айлгах ч үгүй юм байна. Хүүгийнхээ гэрт орой үдэш орох хэрэггүй гээд баахан ном уншиж өгөөд тэр оройгоо лам ч буцаж гэнэ. Түүнээс хойш үхэр малыг нь хүн дуугараад туугаад ирдэг.

Үнээ мал нь саагдсан байх болж гэнэ. Хүүгийн аав ч хүүдээ яаран хэл явуулсанаас хойш олон сарын дараа хүү нь эхнэрийнхээ тухай там тум юм дуулж гэнэ.

Нэгэнт хугацаа дөхсөн хоёрт гашуудалтай мэдээ ирсэн учираа хэлж чөлөө гуйсанд ёсоор болгож хүү яаралтай явсаар олон хонож хол замыг туулж гэнэ. Тэгж явсаар нутгийн захад нэгэн айлд буужээ.

Тэр айлын өвгөн эмгэн хоёр найр тавьж угтан хоол унд болоход хүү түр боловч морь биеэ амраая гэж тухлахад өвгөн ингэж асууж гэнэ.

Салхи нар хоёрт унаа чинь зовсон шинжтэй Санаа сэтгэл хоёр чинь холд яарсан янзтай. Хүү минь чи хаанаас хаа хүрч явна гэхэд хүү чин үнэнээ хэлж гэнэ.

Өвгөн -Тийм ч болов уу гэж бодсон юм. Хон хэрээ өглөө ирж сайн муу хоёрыг хольж хутган гуагалаад байсан. Холын хүн сайн амарч аваад яв гэж.

Хүү нэлээд амарч аваад явах болоход Нэгэн судар гаргаж өгөхдөө Саадгүй сайн явж хүрээрэй. Санаа зоволтгүй. Өвгөн ах нь Бурхан шүтэж тарни уншдаг ч Бyy үүрч тарвага ганзагалсан aнчин хүн юу мэдэх вэ.

Гэхдээ санаж явахад илүүдэх юу байх вэ. Гэрийнхээ ойр очиход чинь ямар нэг амьтан тосон гүйж ирэх вий. Тэгээд алга болно битгий айгаарай. Аяндаа учир нь олдоно. Гэртээ очоод аав ээжтэйгээ золгоод шууд л өөрийн гэртээ ороорой гэж хэлээд үлджээ.

Хүү олон хоног явсаар гэртээ дөхөж иртэл хадан хошуу тойрон улаан шороо босож дөхөж ирсэнээ гэнэт мухар улаан гунж болоод мөөрч үнэрлэн тойрч сүүлээ годойлгон түрүүлээд алга болж гэнэ.

Хүү гайхсаар гэрийнхээ гадаа иртэл аав ээж хоёр нь уйлж унжсаар тосч ирэхэд хүү амар мэндээ мэдээд ингэж хэлж гэнэ. Тосоод ирэх аав ээжийнхээ барааг нэг харлаа.

Тоосоор угтсан эхнэрийнхээ барааг харсан хойно тухтай уулзая. Намайг дагаж гэрт битгий ороорой гээд гэртээ ортол эхнэр нь -Яасан их удав даа чи минь. Яаж шүү ирэв дээ.

Эр нөхөр чамайгаа ингэтлээ хүлээх гэж дээ уйлж унжаад идээ будаа хоол унд болж. Хуучин янзаараа ямар л байсан тэр хэвээрээ эрхлэн наадаж эр нөхрийнхөө үсийг самнаж сүлжиж өгөөд

-Чи бид хоёр уулзалгүй хичнээн ч жил болов доо. Чамд минь хаг хир хоёроос өөр үнэр алга. Сэтгэл минь амарч тайтгарлаа гэж. Тэгээд хоёр залуу ертөнцийн жаргалыг эдлэн наадаж зовлон жаргалаа ярьсаар хонож гэнээ.

Өглөө хүү сэрээд хартал гэр нь ханхайж хүйт даасан эхнэрийнх нь оронд сүүжний хувхай яс хэвтэж байсан гэдэг. Монголчууд гэртээ нүдийг нь ухсан толгой, нүнжигий нь барсан дал нүхийг нь ухсан сүүж хонуулдаггүй учир энэ ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!